Томчуудыг мухардалд оруулдаг хүүхдүүдийн асуултанд зөв хариулах 11 зөвлөгөө

3

Заримдаа хүүхдийнхээ тавьсан асуултанд хариулах гэж багагүй сандрах нь бий. Хүүхэд хариултаа авах гээд хүлээгээд байдаг. Тэд чинь худлаа ярихыг тэвчдэггүй бөгөөд үл тоомсорлосон байдлыг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй.

Хүүхдийн “томоогүй” асуултын зөв хариултыг танд танилцуулахаар бэлдлээ.

Би хаанаас гарсан бэ?

Үнэнч бай, гэхдээ хэтэрхий гүнзгийрээд хэрэггүй.

“Хүмүүс бие биедээ хайртай болохоороо тэврэлдэж үнсэлцдэг юм. Аав нь өөрийнхөө эсийг ээжид нь өгнө. Аав, ээжийн эс нэгдэж ээжийн гэдсэнд хүүхэд бий болно. Тэр хүүхэд нь яг загас шиг л бяцхан, ээжийнхээ гэдсэнд сэлээд л… Тэр бяцхан үр нь томроод л, томроод л гэдсэндээ багтахаа болино. Тэгээд л төрдөг”.  Хэрвээ хүүхэд тань овоо том бол үр тогтох процессийг ярьж болно.

 

Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн “тэнд” яагаад өөр байдаг юм бэ?

Энд ичиж зовох ямар ч шаардлага байхгүй, тэдний хувьд бэлэг эрхтэний ялгааг л мэдэх хүсэл оргилж байгаа.

“Хүүхэд төрүүлэхэд энэ ялгаа хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд боожгоотой, хоёр бөмбөлөгтэй. Харин охидууд өөр – том болоод хүүхдээ өсгөхөд зориулсан. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд том болоод бие биедээ хайртай болж хүүхэд гаргана. Тэд яг л пазл эсвэл эвлүүлдэг тоглоом шиг нэгдэж эмэгтэйн гэдсэнд нь хүүхэд бий болно”.

 

Том болоод би ээжтэй гэрлэх үү?

Эсрэг хүйстнийхээ талаар ямар нэгэн ойлголттой болохоор эрэгтэй хүүхдүүдэд ийм бодол төрдөг. Энэ үед нь зөвөөр “үгүй” гэж ойлгуулаарай.

“Гэр бүлийн гишүүн болгон өөрийн гэсэн үүрэгтэй. Эгч чинь аав болохгүй, аав нь – эмээ болохгүй. Харин чи ээжийнхээ нөхөр нь болохгүй. Чамайг том залуу болоход ээж нь хөгшин эмээ болно. Чи ээжийгээ хөгширсөн ч гэсэн хайрлаж, халамжилсаар л байна. Гэхдээ царайлаг залуухан бүсгүйтэй гэрлэнэ шүү. Та хоёр бие биедээ маш их хайртай учраас хүүхдүүдтэй болно”.

 

Та хоёр яагаад муудалцаад байдаг юм бэ?

Аав, ээж нь муудалцсанд хүүхэд өөрийгөө буруутгадаг. Түүний буруу байхгүй гэдгийг сайн ойлгуулаарай.

“Хүмүүсийн бодол өөр болохоор хааяа нэг муудалцдаг юм. Хүүхдүүд ч хоорондоо муудалцдаг, томчууд ч хоорондоо муудалцдаг. Бие биедээ хайртай болохоор удахгүй сайндацгаана. Бид хоёр чамд хоёулаа хайртай шүү дээ”.

 

Энэ эгч яагаад ийм бүдүүн юм бэ?

Олон нийтийн газар таны хүүхэд бусдаас этгээд (тарган, хөгжлийн бэрхшээлтэй) хүнийг онцолж яриад байвал бүү эмзэглээрэй. Үүнийг жирийн үзэгдэл мэт хүлээн авч зөв тайлбарлана.

“Хүн бүр адилгүй. Өндөр, намхан, тарган, туранхай. Тэр хүн өвдсөн болохоор л арай өөр харагдаад байгаа юм. Ямар ч байсан хамаагүй гомдоож болохгүй. Тийм болохоор хүнийг хуруугаараа заах хэрэггүй шүү. Дараа нь хоёулханаа үлдэхээр асуух зүйл байвал асуугаарай. Ингэвэл хоёулаа хэнийг ч гомдоохгүй ш дээ”.

 

Хэнд нь илүү хайртай вэ: надад уу, эгчид үү?

Эгч, дүүс байнга л аав, ээжийнхээ хайрыг татах гэж өрсөлддөг. Тэднийг хооронд нь жиших хэрэггүй, илүү хайртай, илүү онц сурдаг …

“Тийм ээ, та хоёр өөр болохоор бид хоёрын хайр өөрөөр тусдаг байх. Гэхдээ аав ээж хоёр нь та хоёрт адилхан хайртай, яг л чи аав ээждээ адилхан хайртай шиг. Та хоёр минь бидэнд байгаа хамгийн үнэтэй зүйл юм шүү дээ”.

 

Эмч намайг өвтгөх үү?

Эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэдгийг нь хэлээрэй. Хүүхдээ аймхай гэх хэрэггүй, эсвэл “Чи яг л жоохон хүүхэд шиг” гэж битгий хэлээрэй.

“Эмч чамд муу зүйл хийхгүй, эмч ажлаа л хийж байгаа юм – биед нь байгаа нян, хорыг чамаас гаргаж өгнө. Бага зэрэг өвдөх байх л даа, гэхдээ өвдөхгүйгээр эрүүл болохгүй шүү дээ. Намайг өвдөж байхад тарьж байсан. Би айгаад л, гэхдээ тэвчсэн. Чи ч бас тэвчиж чадна. Хар даа, чиний тоглоом бас өвдчихөж, эмч дээр очих хэрэгтэй л юм байна даа. Тэр бас л айсан байна, гэхдээ миний хүү яагаад эмч дээр очих ёстойг хэлээд өгөөрэй”.

 

Би үхэх үү? Та яах уу?

Үхэшгүй мөнх гэж бүү худлаа яриарай. Таны хэлснийг бодит үнэн гэж хүлээн авч болно.

“Хүн, амьтан тэр ч бүү хэл цэцэг ч хүртэл үхдэг. Энэ бол байгалийн хууль. Шинэ хүүхэд мэндлэхэд энэ дэлхий дээр зай хэрэгтэй болно шүү дээ. Бид хэзээ нэгэн цагт үхнэ. Аав ээж нь хөгшрөөд өвөө эмээ болохоороо бид байхгүй болно. Чи өөрийн хүүхдүүдтэй болно. Хүүхдүүд нь өсөж том болцгооно, харин чи хөгширнө, тэгээд чи байхгүй болно. Гэхдээ чи сайхан аз жаргалтай амьдрах болно”.

 

Чи яагаад намайг орхиод ажилдаа яваад байгаа юм бэ?

Ажилдаа явах ёстойг ойлгуулаарай. Ажлаасаа явж ирээд баяр хөөртэй уулзалдах болно.

“Би ч гэсэн чамайг орхиж явмааргүй байна гэхдээ ажилдаа явах ёстой. Ажил гэдэг чинь маш чухал. Орой ажлаа тарж ирээд бид хоёр цугтаа тоглоно. Хоёулаа юмаа солилцох уу? Миний бугуйвчийг ав, харин чи надаа нэг тоглоом өгөх үү? Ингээд л хоёулаа хол байгаа ч гэсэн бие биенээ мэдрэх нь байна шүү”.

 

Танд яагаад болоод, надад яагаад болохгүй гэж?

Та өөрийгөө төгс биш гэдгээ хэлэх хэрэгтэй. Бас аав, ээжийнхээ үйлдэл болгоныг дуурайх хэрэггүй гэдгийг ч хэлээрэй.

“Тийм ээ, орой болтол ажил дээрээ компьютерийн ард суухаараа ядраад тамхи татдаг юм. Миний хүү энэ алдааг давтаж болохгүй шүү. Тамхи татах чинь муу зуршил, удахгүй болино. Яагаад гэвэл чамд муу зүйл сургамааргүй байна”.

 

Мангас гэнэт миний орон доороос гараад ирвэл яах уу?

Хүүхдийн айдсыг бодитоор хүлээн авч айдсаа цугтаа даван туулах арга зам олоорой.

“Тэр мангасынхаа тухай ээждээ яриад өгөөч. Тийм мангасууд илбийн таринаас айдаг. Хоёулаа айлгах тарни бодож ольё. Эсвэл хоёулаа гоё онцгой удирдлагатай больё. Энэ нууц товчлуурыг харж байна уу? Энэ дээр дарахаар мангас айгаад алга болно. Энэ удирдлагыг орны чинь хажууд тавья”.

 

Хүүхдийн асуултанд хариулах дүрэм

  • Хүүхэд асууснаасаа илүүг мэдэх хэрэггүй. Зүгээр л хариулаарай.
  • Бүү хуураарай. Хариултыг нь мэдэхгүй бол үнэнээ хэл. Цугтаа хариултыг нь олоорой. Ингэснээр хүүхэд таныг улам л үнэлэх болно, харин худлаа хэлбэл танд итгэх итгэлээ алдана. Хэрвээ хүүхэд өөр хүнээс үнэнийг олж мэдвэл та яагаад худлаа хэлснээ тайлбарлах гэж зовно шүү.
  • Сургамжтай өнгө аясаар ярих хэрэггүй. Тоглоом шоглоом хийхээс зайлсхийж хүүхэдтэй нухацтай харилцаарай. Хүүхэд тань таниас дараа дахин асуулт асуухаар ирээсэй гэж хүсэж байгаа биз дээ.
  • Гүн гүнзгий хар. Тавьсан асуулт нь магадгүй айдас агуулсан байж болно. Таны бяцхан үр таниас чухам юу хүсээд байгааг ойлгохыг хичээгээрэй.
102
ГоёГоё
31
БахархмаарБахархмаар
20
Ха ХаХа Ха
17
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/04/28 at 14:23

    Bataa Dorj Narhan Nami Zaya Zizi

  2. Zolboo Lkhagva

    Zolboo Lkhagva

    2017/04/28 at 15:27

    Ls Moko

  3. Otgonbaatar Orosoo

    Otgonbaatar Orosoo

    2017/04/28 at 15:55

    Barag l ene zurag shig pal hiitel asuudag shde haha

  4. Henry O Lily

    Henry O Lily

    2017/04/29 at 06:26

    n

  5. Maral Maral

    Maral Maral

    2017/04/29 at 10:05

    Enkhtaivan AmgalanBaatar odoo bol yg l ingedegshuu te

  6. Б.Т. Амоон

    Б.Т. Амоон

    2017/04/29 at 10:44

    Dulguun Duk

  7. Urangoo Urangoo

    Urangoo Urangoo

    2017/04/29 at 17:18

    Ss

  8. Shuree Sainaa

    Shuree Sainaa

    2017/05/01 at 05:45

    Saraa Cairus

  9. zochin

    2017/08/04 at 22:41

    Ta bright side ba 5minutecraftaas hulgaiksan tgeed orchuulsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *