2015 оны CES шоуны шилдэг технологиуд

0

Жил бүр International CES буюу Consumer Electronics Show /CES/ нэртэй шоу шинэ бөгөөд шинээр санаачлагдан бүтээгдсэн төхөөрөмжүүдийн том давалгааг авчирдаг. Энэхүү шоунаа танилцуулагдсан технологи, төхөөрөмжүүд дараагийн саруудад нь хэрэглэгчдийн гар дээр очдог. Технологийн ертөнцийн өнөөгийн чиг хандлагуудыг танилцуулсан энэхүү шоунаас бид гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд, хэт өндөр нягтаршилтай зурагт, жолоочгүй машин зэрэг гайхалтай зүйлсийг хүлээж байсан ч түүнээс ч олон гэнэтийн зүйлс биднийг угтсан. Хэт нимгэн таблет, ухаалаг гар утасны гайхалтай цэнэглэгч гээд өмнөх үеийнхнийхээ хил хязгаарыг давсан олон зүйлийг энэ удаагийн CES дээрээс харах боломжтой байжээ.

Sharp Aquos Beyond 4K TV

Нийтдээ 66 сая сабпикселтэй гэдгээрээ ердийн 4K TV-ээс 42 сая гаруйгаар илүү сабпикселтэй ба эдгээр сабпикселүүдийг нэг бүрчлэн удирдах боломжтой. 7,680 x 4,320 нягтаршил бүхий энэ зурагтыг 8K гэмээр боловч техникийн хувьд энэ хэмжигдэхүүн байхгүй. Тиймээс ч энэ нэрнээс зайлсхийсэн Sharp компани энэхүү зурагтаа таны худалдан авч чадах хамгийн өндөр нягтаршилтай 4K UHD TV гэж үзэж байгаа аж.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 1

Samsung 34-inch матигар дэлгэц

Том дэлгэцний хувьд төгс мэдрэмжийг төрүүлэх энэ матигар дэлгэц таны ажиллах орчныг ичээ болгож хувиргана.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 2

Dish Network Sling TV streaming service

Кабельд мөнгө төлөхгүй байх боломжийг олгох Dish Network Sling TV streaming service нь хэрэглэгчдэд багц сувгуудад сардаа 20 доллар төлөхийг санал болгох аж. 2015 оны эхний хагаст Америкийн хэрэглэгчдэд боломжтой болох энэ үйлчилгээний сувгуудад спортын хамгийн чухал суваг ESPN ч багтжээ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 3

Bang & Olufsen BeoSound Moment

Жинхэнэ модон гадаргуун дээр суурилуулагдсан ухаалаг мэдрэгч хүрд бүхий энэ жижигхэн төхөөрөмжийг iPhone эсвэл хөгжим тоглуулагчиндаа залгаж эсвэл Bluetooth-ээр холбох боломжтой. Таны тоглуулж буй хөгжмийн хэлбэрээр хамаарч хүрдний өнгө хувирна.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 4

Dell Venue 8 7000 таблет

Ердөө 6-хан мм-ийн зузаантайгаараа алдарт iPad Air 2-оос нимгэн энэ таблетын арын камер нь зураг аваад зогсохгүй дэлгэрэнгүй 3D мэдээллийг ч бичнэ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 5

Gogoro ухаалаг моторт дугуй

Хүн бүр цахилгаан тээврийн хэрэгслийг ухаалаг шийдэл гэж үзэж байгаа ч цэнэг авахыг нь хэдэн цагаар хүлээх тал дээр жаахан эргэлзэж байгаа. Тээврийн хэрэгслээ цэнэглээд хүлээхийн оронд батерейг нь гялс солих нь хамаагүй дээр сонголт. Батерейны үйлчилгээг багтаасан ухаалаг моторт дугуйг худалдан авахад цэнэг багассан үед хамгийн ойрын батерейн станцыг зааж өгөх апп хамт ирнэ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 7

Belty ухаалаг бүс

Belty нэртэй энэ ухаалаг бүс өдрийн турш өөрөө чангарч суларч, танд тохирох хэмжээгээр өөрчлөгдөнө. Та их хоол идсэн бол бүс чинь суларч, шаардлагатай үед чангарах юм.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 6

Sony FDR-X1000V 4K action камер

3,840 x 2,160 нягтаршилтай бичлэг хийх энэ камер ирэх 3-р сард 500 доллараар зах зээлд гарах ба усны хамгаалалттай гэдгээрээ бас нэгэн давуу талыг санал болгож байгаа юм.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 8

Garmin fenix 3 спорт бугуйн цаг

Цасны хавтангаар гулгах, алхах, цанаар гулгах зэрэг спортын туслахын үүргийг гүйцэтгэх энэ бугуйн цагны 3 өнгөөр гарах хувилбар нь 499 доллар, индранил чулуун хувилбар нь 100 долларын илүү үнээр зарагдах юм байна.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 9

IO Hawk хувийн тээврийн хэрэгсэл

Өөрөө тэнцвэрээ олдог, хувийн моторт тээврийн хэрэгсэл нь Segway-тэй адил батерей болон мотороор ажиллах ба явахыг хүссэн зүгтээ хөлөөрөө үл ялиг даралт өгснөөр залуурдах боломжтой. Тэнцвэрээ шилжүүлэх үед төхөөрөмж хариу үйлдэл үзүүлж, таны хүссэн чиглэлд хөдөлнө. 10 кг жинтэй энэ төхөөрөмж 9.6 км/цаг хүртэл хурдална.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 10

Zuta Labs халаасны принтер

Kickstarter дээр бараг 600,000 доллар цуглуулсны эцэст Zuta Labs энэхүү халаасны хэвлэгч машинаа үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Томхон кофены аяганы хэмжээтэй энэ төхөөрөмж 199 долларын үнэтэй байх аж.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 11

StoreDot утасны түргэн цэнэглэгч

2 минут хүрэхгүй хугацаанд гар утсаа цэнэглэх боломжийг олгох энэ төхөөрөмж бараг 100% суларсан батерейг шүдээ сойздох зуурт л цэнэглэхэд туслах юм.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 12

Sony Life Space UX ухаалаг гэрийн концепц

Энэхүү дэгжин загвартай LED гэрлийн чийдэн нь спикерээс гадна ханыг дэлгэц, интерактив ширээний тавцан болгон хувиргах видео проекторын үүргийг гүйцэтгэнэ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 13

Keen Home ухаалаг салхивч

Өрөө нэг бүрийн халуун хүйтнийг тохируулах боломжийг олгох энэ төхөөрөмж эрчим хүч болоод мөнгийг хэмнэнэ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 14

Samsung Active Wash угаалгын машин

Угаалтуурт суурилуулсан угаалгын машин2015 оны CES шоуны шилдэг технологиуд 16

Parrot Pot цэцгийн сав

Энэ цэцгийн савны мэдрэгчүүд нь үржил шимийн түвшин, температур, хөрсний чийгшлийн түвшинг мэдээлэх ба хэзээ услах хэрэгтэйг сануулна.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 15

Whirlpool ирээдүйн гал тогоо

Гал тогооны шүүгээний чинь тавцан мэдрэгч дэлгэц байдлаар ажиллаж, сав суулга, хайруулын тавгаа хаана ч тавьсан мэдэрч, халж эхэлнэ. Мөн танд хэрэгтэй жоруудыг харуулна. Түүнчлэн хоол хүнсний савны чинь цэвэр эсэхийг мэдээлэхийн хамт дотор нь хэдий хэмжээний зүйл байгааг ч илтгэнэ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 17

Delphi жолоодлогын систем

Хяналтын самбар, дээвэр, буфер зэргүүд дээр байрласан 20 мэдрэгчүүд бүхий жолоочгүйгээр явагч энэ машин гэрэл дохион дээр зогсоно.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 18

Mercedes-Benz F 015 өөрийгөө жолоодогч цахилгаан автомашин

2030 оны загвар гэмээр урд болон урд талдаа том LED гэрэлнүүдтэй, өвөрмөц пропорцтой энэ машин нь зорчигчдод нүүр нүүрээ харан суух боломжийг олгох эргэлдэгч 4 сандалтай ба цонхнууд нь дэлгэц байдлаар ашиглагдахаар бүтээгджээ.2015 оны CES шоуны шилдэг технологиуд 19

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *