Ямар ч тохиолдолд хүүхдэд гар хүрч шийтгэх нь буруу болохыг илтгэх 6 шалтгаан. Хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр гэм бурууг нь ойлгуулах өөр аргууд бий!

2

Бие махбодийн шийтгэл бол дуулгаваргүй хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэглэдэг хамгийн түгээмэл арга замуудын нэг юм. Олон эцэг эхчүүдийн энэхүү шийтгэлээс болж, хүүхэд өөрийн эрхгүй нуугдахад хүрдэг бөгөөд цөхөрсөн нэгэн нь хүүхдээ шийтгэхээр гартаа тэлээ барьдаг! Хүүхдийг хүмүүжүүлэхэд ийм арга тохиромжтой юу? Гэм бурууг нь ойлгуулах өөр арга зам байхгүй юу?

Сэтгэлзүйчид хор хөнөөл учруулахгүйгээр хүүхдийн биеийн доод хэсэг рүү хөнгөхөн цохиод авах нь хүртэл эрүүл мэндэд нь аюул учруулах эрсдэлтэй гэдгийг хэлж байна. Түүгээр ч зогсохгүй, ингэлээ гээд хүүхэд гэм буруугаа ухамсарлахгүй!

Luis Louro / Shutterstock.com

 

Хүүхдэд гар хүрч шийтгэхгүй байх 6 шалтгаан

Судалгаагаар бие махбодийн шийтгэл нь хөгжлийнхөө аль ч үе шатанд явж буй хүүхдэд хор хөнөөлтэй байдаг болохыг нотолжээ.

Zdorov Kirill Vladimirovich / Shutterstock.com

 

1. “Зөв хүн болгож, алдааг нь засах”

Хэн нэгнийг гэмтээх нь буруу, хүүхдэд өөрийгөө хамгаалах чадвар байхгүй гэдгийг эргэцүүлж бодох хэрэгтэй. Тогтмол бие физиологийн шийтгэл үзүүлэх нь хүүхдийн ертөнцийг үзэх эерэг хандлагыг үгүй хийж, эмзэг, аймхай болох гэх мэтээр сэтгэцэд нь сөргөөр нөлөөлнө.

2. Ирээдүйн түрэмгийлэгчийг өсгөх

Балчир насандаа бие физиологийн шийтгэл амсаж байсан хүүхэд ирээдүйд өөрийн хүүхэд болон гэр бүлийн хүндээ дээрэнгүй хандах магадлалтай. Хүүхдийг алгахад үед та түүнд асуудлыг харгис, хэрцгий байдлаар шийдвэрлэж болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлнө!

3. “Сахилга бат = хайр”

Хүүхдэд гар хүрснээр тэд эцэг эхийнхээ хайранд эргэлзэж эхэлдэг. Бүр дор зүйл гэвэл, хүүхэд эцэг эхийнхээ анхааралд өртөхгүйн тулд нуугдаж эхэлбэл, энэ нь тэд эцэг эхээрээ дахин бие физиологийн шийтгэл амсахыг хүсэхгүй байгаагийн илрэл юм. Энэ нөхцөл байдал танай гэр бүлд ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар бодоод үзээрэй!

4. Бие физиологийн шийтгэл өвчний эх үүсвэр болно

Тогтмол шийтгүүлдэг хүүхдийн бие организмын хэвийн хөгжил тасалддаг. Дархлааны систем доройтох болон олон төрлийн өвчин тусах үндэс болдог.

Anelina / Shutterstock.com

5. Таны хүүхэд юм чинь зүгээр – энэ бол таньтай холбоотой асуудал

Хүүхдэд гар хүрч шийтгэх нь таныг ямар арчаагүй, сул дорой болохын илрэл юм. Бүрэн төлөвшсөн, нас биед хүрсэн бие хүн болоогүй байгааг тань илтгэж байна гэж ойлгож болно.

6. Бие физиологийн шийтгэл үр дүнгүй

Зодуулахаасаа айж буй хүүхэд нэг бол араатан, нэг бол хулчгар амьтан болж хувирна. Та үүнийг хүсэж байна гэж үү? Дээрээс нь хүүхдэд эцэг эхээсээ нуугдах, догшин болох, ааш зан нь өөрчлөгдөх шинж тэмдгүүд ажиглагдана.

 

Хүүхдэд гэм бурууг нь ойлгуулах өөр арга замууд бий юу?

Та хэрхэн хүүхдэдээ гар хүрэлгүй гэм бурууг нь ойлгуулж болох вэ? Дараах туршигдаж батлагдсан аргуудыг харна уу:

  1. Таатай бус хандах. Энэ нь хүүхдийг өөрөөр нь гэм бурууг нь хүлээн зөвшөөрөхөд хүргэнэ.
  2. Тоохгүй байх. Эцэг эх нь тоохгүй байх нь ямар ч хүүхдэд хэцүү санагддаг. Гэхдээ энэ аргыг маш болгоомжтой хэрэглээрэй!
  3. Өөрөөрөө үлгэрлэх. Хүүхэд эцэг эхээ дуурайх хандлагатай байдгийг санаарай!
  4. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх зөв үгсийг ашиглах. Хүүхдээсээ юу хүсэж байгаагаа түүнд хэлэх.
  5. Тодорхой хугацаагаар шийтгэх. Хүүхдийг буланд хэсэг хугацаанд зогсоох, эсвэл ганцааранг нь өрөөнд суулгах гэх мэт. Ямар ач тустай вэ: тэдэнд гар хүрэхгүйгээр тайван арга замаар шийтгэнэ!
fizkes / Shutterstock.com

Таны харж байгаачлан, хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд бие физиологийн шийтгэл огтхон ч хэрэггүй.

Харин таны хувьд үгэнд ордоггүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Бидэнтэй арга барил, мэдлэгээсээ хуваалцана уу.

19
ГоёГоё
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *