Хуримаа хийсэн өдрөөсөө хойш одоог хүртэл хамтдаа байгаа 8 алдартай хосууд. Тэд энэ олон жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бол?

2

Гэр бүл бусад хариуцлагатай шийдвэрийн адил өөрийн гэсэн үр дүнтэй – сайн, муу зүйл бүгд бий. Зарим нэг хүний хувьд гэр бүл илт нөлөө үзүүлдэг: гадаад төрх нь өөрчлөгдөнө, дадал зуршил, сонирхол, тэр бүү хэл амьдралын харах үзэл бодол нь ч өөрчлөгддөг. Харин зарим нэг нь 20 жилийн дараа ч гэсэн өөрөөрөө л байх ажээ.

Хуримнаасаа хойш алдартай хосууд хэрхэн өөрчлөгдсөн нь бидэнд их сонирхолтой санагдсан юм. Бидний цуглуулганд эхнэр, нөхөр болоод 10 гаруй жил болсон хосууд багтлаа – тэдний зарим нэг нь үнэхээр танигдахын аргагүй өөрчлөгдөж, харин зарим нэг нь 15 жилийн тэртээх шигээ л харагдаж байна.

Виктория болон Дэвид Бекхэм

© victoriabeckham / instagram © victoriabeckham / instagram

Тэд 1999 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Ирландын Латтрелстоун шилтгээнд хуримлацгаасан. Тэр үед хэвлэл мэдээллийнхний анхааралд маш их өртөж байлаа. Виктория, Дэвид хоёр одоо дөрвөн хүүхэдтэй: хүү Бруклин Жозеф, Ромео Жеймс, Круз Дэвид болон охин Харпер. Элтон Жон болон Дэвид Ферниш нар Бруклины загалмайлсан эцгүүд бол загалмайлсан эх нь Элизабет Херли юм.

 

Сара Мишель Геллар болон бага Фредди Принц

© sarahmgellar / instagram © sarahmgellar / instagram

Хосуудын хуримын ёслол Халискогийн Пуэрто-Вальяртад 2002 оны 9 дүгээр сарын 1-нд болж байлаа. Тэд “I Know What You Did Last Summer” киноны зураг авалтын үеэр танилцаж байсан түүхтэй. Сара, Фредди хоёр одоо 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна – охин Шарлота Грейс Принц болон хүү Рокки Жеймс Принц.

 

Кэтрин Зета-Жонс болон Майкл Дуглас

© catherinezetajones / instagram © catherinezetajones / instagram

Кэтрин, Майкл хоёр 2000 оны 10 дугаар сарын 18-нд тоонот гэрт толгой холбожээ. Хосууд 2 хүүхэдтэй – хүү Дилан Майкл Дуглас, охин Кэрис Зета Дуглас. 2013 онд Дуглас эхнэрээсээ салах хүсэлтэй байлаа. Тэр үед Майкл залгиурын хорт хавдар тусаж сэтгэл санааны гутралд орсон байв. Гэсэн хэдий ч хосууд хүнд хэцүү үед бие биенээ түшиж чадсан бөгөөд одоо ч нэгэн дээвэр дор хамтдаа амьдарцгааж байна.

 

Жада Пинкетт-Смит болон Уилл Смит

© willsmith / instagram © VALERIE MACON / AFP/ East News

Тэд 1997 оны 12 дугаар сарын 31-нд гэрлэж байжээ. Жада 1990 онд “The Fresh Prince of Bel-Air” олон ангит киноны зураг авалтанд оролцохоор ирэхдээ Уиллтэй танилцсан түүхтэй. Төд удалгүй найз нөхөд болж, харин 1995 онд уулзаж эхэлцгээжээ. Тэд гурван хүүхдийн эцэг эх болсон: хүү Жейден, охин Уиллоу болон Трей – Уиллийн анхны эхнэрээс гарсан хүү юм.

 

Келли Престон болон Жон Траволта

© SIPA / EAST NEWS © Charles Sykes / Invision / AP / East News

1991 оны 9 дүгээр сарын 12-нд Траволта жүжигчин бүсгүй Келли Престоныг гэргийгээ болгон авчээ. Келли Жонтой 1987 онд “The Experts” киноны зураг авалтын үеэр танилцсан гэдэг. Хосууд 2 хүүхэдтэй – охин Элла Блю болон 2010 онд төрсөн хүү Бенжамин.

 

Деборра-Ли Фернесс болон Хью Жекман

© thehughjackman / instagram © thehughjackman / instagram

Хью болон Деборра-Ли нарын хуримын ёслол 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Мельбурнээс холгүй орших Сент-Жонсонд болжээ. Тэд австралийн телешоу болох “Correlli” бичлэгийн үеэр 1995 онд танилцсан бөгөөд өдгөө тэд 2 өргөмөл хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна – хүү Оскар Максимиллиан болон охин Эва Элиот.

 

Синди Кроуфорд болон Рэнди Гербер

© cindycrawford / instagram © cindycrawford / instagram

Синди 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бизнесмен, загвар өмсөгч Рэнди Гербертэй гэрлэжээ. Тэд хоёр хүүхэдтэй: хүү Пресли, охин Кайя Жордан – тэд одоо том болцгоож хоёулаа загварын салбарт хүч үзэцгээж байна.

 

Кристин Баумгартнер болон Кевин Костнер

© EAST NEWS © Gilbert Flores / Broadimage / EAST NEWS

Кевин 2004 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цүнхний дизайнер бүсгүйтэй гэр бүл болжээ. Хуримын ёслолоо жүжигчний өмчлөлд байдаг Колорадо мужийн Аспены ойролцоо байрлах 165 акр эдлэн газартаа хийж. Хосууд гурван хүүхэдтэй – хүү Кайден болон Хейс, охин Грейс.

Гэрлэлт хүнийг хэр их хүчтэй өөрчилдөг гэж та бодож байна? Сэтгэл зүй болон бие махбодийн талаас?

117
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Namuka Nana

    Namuka Nana

    2020/01/15 at 23:08

    Б. Хүслэн ❤️

  2. Suhbaatar Mandshir

    Suhbaatar Mandshir

    2020/01/16 at 00:11

    Хайр

  3. Ganbaatar Ganbaatar

    Ganbaatar Ganbaatar

    2020/01/16 at 02:49

    том хэнкс бас байгаа даа

  4. Bat-Orgil Byambaa

    Bat-Orgil Byambaa

    2020/01/16 at 11:32

    will smith gaihaltai yumaa kkk

  5. Ochko Ochko

    Ochko Ochko

    2020/01/16 at 21:04

  6. Enkhbat Narantsetseg

    Enkhbat Narantsetseg

    2020/01/16 at 22:10

  7. Batbaatar Sanduijav

    Batbaatar Sanduijav

    2020/01/17 at 00:35

    C lz😶👩😍gfj.m. ghigbofl

  8. Muugii Munhjargal

    Muugii Munhjargal

    2020/01/17 at 09:06

    Will Smith gaihaltai bnaa hugshurduggui yum bn

  9. Otgonzargal Boraros

    Otgonzargal Boraros

    2020/01/18 at 01:11

    Hair

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *