Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ?

0

Цонх цантах нь намар болон өвлийн улиралд олон асуудал үүсгэдэг. Дулааны хэмийн ялгаанаас болж дотор талд буй агаарын чийг хүйтэн шилэн дээр хөрж ус болон тогтдогоос цанталт үүсдэг байна.

1. Сонин

Машиныхаа арын суудал болон арын суудлын хойно байх хэсгийг сонингоор бүтээх хэрэгтэй. Ингэснээр сонин агаарт буй чийгийг өөртөө шингээж цантахаас хамгаалдаг байна.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 1

2. Нимбэг

Машиныхаа цонхыг эхлээд тал нимбэгээр арчаад дараа нь хуурай алчуураар арчих хэрэгтэй. Ингээд л хэсэгтээ цантах тал дээр санаа зовохгүй байж болно.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 2

3. Шүдний оо

Шүдний оо машины цонхонд тохирохгүй ч замыг тань гэрэлтүүлэх гэрлэнд тус болно. Машины гэрлийн гадна талд оо түрхээд алчуураар арчна.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 3

4. Живх

Сонингийн оронд мөн живх ашиглаж болно. Машиныхаа дотор хэсэгт энэ тэнд хэдэн дэлгээстэй живх үлдээвэл чийгийг мөн шингээж авах болно.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 4

5. Сахлын хөөс

Сахлын хөөсөө шилэн дээр нимэгхэн түрхээд алчуур эсвэл цаасаар арчих хэрэгтэй. Ингэвэл цантах нь багасдаг байна.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 5

6. Кофе

Жижигхэн амсартай уутанд нунтагласан кофе хийгээд үлдээвэл цонх цантахгүйгээр зогсохгүй сайхан үнэр нь таныг сэргээх болно.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 6

7. Төмс

Энгийн төмсийг хэдэн хэсэг болгож зүсээд мөн л машиныхаа цонхыг арчина. Үүний дараа хуурай алчуураар цонхоо ахин арчих хэрэгтэй. Төмсний крахмал таны цонхыг цантуулахгүй байлгаж чадна гэдгийг амлаж байна.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 7

8. Давс

Цонхны хажууд цаасан уутанд давс өлгөөтэй байгаа тохиолдолд цанталтаас сэргийлж чаддаг байна. Хамгийн гол нь давсны хэмжээ их байх тусмаа сайн.

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? 8

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. turuu

    2015/11/01 at 01:22

    Bas arhi ih sain shvv uwul mashinaa ugaasnii daraa haalga gatshad arhi dusaadag bas tsooj gatshad ch sain ongoino mun mashiniihaa shiliig arhiar neg archaad vzhed gemgvi shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *