“Наполеон” торт хийх хялбар жор

0

Энэхүү бялууны үнэрийг авахад л бага нас минь нүдэнд харагддаг. Хэдхэн зүйлийг ашиглаад хийхэд л гайхалтай амттай “Наполеон” бялуу бий болно шүү дээ.

“Наполеон” торт хийх хялбар жор 1

Орц:

Бялуунд:

  • 1 стакан сүү
  • 5 стакан гурил
  • 400 гр маргарин

Кремэнд:

  • 3 өндөгний шар
  • 2,5 стакан элсэн чихэр
  • 250 гр цөцгийн тос
  • 1 стакан сүү
  • 0,5 стакан гурил

Бялуу бэлтгэх арга:

  1. 5 стакан гурилаа шигшинэ. Дээр нь өрөөний температурт байлгасан маргаринаа жижиглэж нэмнэ.
  2. 1 стакан сүүгээ бага багаар нэмж зуурмагаа хурдан хутгана. Бэлэн болсон зуурмаг гарт наалддаг.
  3. Зуурмагаа тэнцүү хуваагаад түс бүрт нь 7 хэсэг болгон хуваана (нийт 14 ширхэг болно). Нимгэн илдээд цэвэрхэн хуурай листэн дээр тавина.
  4. Шарах шүүгээнд 5-7 минут алтан шаргал өнгөтэй болтол 200 хэмд жигнэнэ. Гол нь хэтрүүлж болохгүй. Бялуу амархан хугарах тул листнээс бүдүүн хутгаар салгавал тохиромжтой.
  5. Бялуунаас жоохон хэсгийг аваад бор шаргал болтол жигнээрэй. Бэлэн болсоны дараа хөргөөд нухаж үйрмэг болгоно.

Крем бэлтгэх арга:

  1. 3 өндөгний шараа 3 хоолны халбага элсэн чихэр, 3 хоолны халбага гурилтай холино. Дээрээс нь бага зэрэг сүү нэмж зөгийн бал мэт зууралдсан болгоно.
  2. Үлдсэн сүүгээ (0,5 л) буцалгаад холимогтоо нэмж холиод буцалгана. Хөргөнө. Тосоо 2 стакан элсэн чихэртэй холино. Халбагаар кремээ нэмж хийгээд дунд зэргийн хурдтай зөөлөн болтол хутгана.
  3. Бялуун дээрээ түрхэж дээр дээрээс нь давхарлана. Бялууны үйрмэгээ дээрээс нь асгана. Үйрмэг бага зэрэг үлдээгээрэй.
  4. Дээр нь хавтан тавиад устай сав зэрэг хүндхэн зүйл тавьж хонуулаарай. Өглөө хүндрүүлэгчийг аваад хажуугаар нь урссан кремийг гадуур нь түрхээд үйрмэгээ цацна.

 

3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/12 at 17:28

    таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *