Арьсанд үрчлээ суулгадаг томоохон 6 хүчин зүйлсийг нэрлэж байна. Эдгээрийг мэдэж авснаар та залуухан төрхөө удаан хадгалах боломжтой

3
1
45,652

Судалгаагаар хэрэглэж буй хоол хүнс, саван болон өдөр тутмын дадал болсон бүхий л үйлдлүүд бидний арьсанд үрчлээ суулгаж байдгийг олж тогтоосон байдаг. Иймээс ямар хоол хүнснээс зайлсхийх, хэрхэн хэрэглэх савангаа сонгох, өдөр тутмын зуршил болсон дадлаа хэрхэн орхих зэрэг зүйлсийг мэдэж байх нь таныг үрчлээсгүй залуухан төрхөө удаан хадгалах боломжийг олгодог гэнэ.

1. Санаа зовнилтой унтах нь арьсыг хуурайшуулдаг

Нэг шөнийг нойргүй өнгөрүүлэх эсвэл өдөрт 5 буюу түүнээс бага цагаар унтах нь арьсыг хуурайшуулж, арьсны давхаргыг цөөрүүлж байдаг ажээ. Иймээс сайн унтаж амрах нь залуу харагдах гол үндэс суурь бөгөөд биед тустай шинэ эд эсийг ч нэмэгдүүлэх үр нөлөөтэй.

 

2. Үл исэлдүүлэгчийн дутагдал нь үрчлээс ихсэх явдалтай шууд хамааралтай

© depositphotos.com, © depositphotos.com

А, С, Е амин дэмүүд болон кали нь арьсны эрүүл мэндэд нэн чухал хэрэгцээтэй байдаг. Иймээс бид танд лууван, төмс, хулуу болон ногоон навчит хүнсний ногоог түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Мөн өдөр тутамдаа оливын тосны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь чухал.

 

3. Улаан махны хэт их хэрэглээ нь нүүрэнд үрчлээ нэмэгдэх шалтгаан болдог

Нидерланд улсад хийгдсэн нэгэн судалгаагаар улаан мах их хэрэглэдэг эмэгтэйчүүд бусдаас илүү үрчлээтэй буй нь тогтоогджээ. Үүнээс гадна чанасан мах, өөс тос ихтэй зүйлс болон хуурсан, шарсан хүнсний хэрэглээ нь чихрийн шижинд хүргэж болзошгүй байдаг гэнэ. Иймээс аль болох шөл болон ялз чанасан хүнсийг шарсан хүнсний оронд хэрэглэж хэвших нь зүйтэй. Мөн хүнсэндээ жимс жимсгэнэ нэмж өгөөрэй.

 

4. Хөөстэй халуун ваннд удаан хугацаагаар орох нь арьсыг хуурайшуулж, үрчлээс суулгадаг

Хөөс нь арьсыг хуурайшуулж, цочроох магадлалтай байдаг. Мөн арьсыг цагаасаа өмнө хөгшрүүлэх ч нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. Хэрэв та шүлттэй саван хэрэглэдэг бол арьсанд тань улам муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай. Иймээс та энэ төрлийн саванг илүү эко бүтээгдэхүүнээр орлуулаарай.

 

5. Нэг төрлийн бүтээгдэхүүн давамгайлсан хоол хүнсний хэрэглээ нь арьсанд үрчлээ суух үндэс болдог

Олон төрлийн орцноос бүрдсэн хоол хүнс хэрэглэхгүй байх нь уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, арьсны нөхөн төлжих үйл явцыг удаашруулдаг. Эрчүүдийн хувьд уургийн хэрэглээ хангалттай байх нь арьсанд сайнаар нөлөөлдөг бол бүсгүйчүүдэд нүүрс усны хэрэглээ өндөр байх нь арьсанд тустай гэдгийг тогтоожээ.

 

6. Уургийн дутагдал нь арьсны нөхөн төлжих үйл явцыг удаашруулдаг

Судаачдын үзэж буйгаар авч буй илчлэгийн хэмжээгээ багасгаж, уураг бага авах нь арьсны уян хатан байдлыг алдагдуулж, нөхөн төлжилтийг зогсоож, үрчлээс үүсгэж эхэлдэг ажээ. Энэ тохиолдолд коллаген эмчилгээ танд туслах хэдий ч хүнсээс авах уургийн биед үзүүлэх үр нөлөөтэй харьцуулшгүй гэдэг нь мэдээж.

Залуу дүр төрхөө хадгалж үлдэх таны нууц арга юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

14
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Duya Duya

    Duya Duya

    2020/09/23 at 08:44

    Сайхан зөвөлгөө байна бодууштай

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/09/23 at 20:06

    Icecream Icecream

  3. йыбыйб

    2020/09/25 at 00:03

    йыбыйб

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.