Урлагт гайхамшгийг бүтээж яваа тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй 23 хүн. Тэд бол яах аргагүй үлгэр жишээ болсон баатрууд!

1

Статистик тооноос харахад дэлхий дээр 650 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг. Тэдний ихэнх нь өөрийгөө хүндээр хүлээж авч сэтгэлээр унадаг. Гэхдээ өөр замыг сонгосон хүмүүс ч цөөнгүй. Тэд бол баатар. Одоо ч, цаашид ч олон хүний үлгэр жишээ болно.

Өнөөдрийн манай нийтлэлийн эзэд бол хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт уран бүтээлч хүмүүс. Хүнд өвчин эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ тэд өдөр бүр боломжгүйг бүтээж чаддаг хүмүүс.

Мариуш Кежиерский төрөлхийн гаргүй нэгэн, гэхдээ тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. Тэрээр гиперреалист зургууд зурдаг ажээ

static.boredpanda.com

 

Стивен Уилтширийг 3 настай байхад нь аутизм гэсэн онош тавьжээ. Тэрээр дурын хотын панорам зургийг яг таг зурж чаддаг. Нэг удаа хараад л бүгдийг цээжээрээ алдаагүй зурж чадна

static.boredpanda.com

 

Айрис Грейс аутизмтай. Эцэг эх нь хэл ярианы эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ түүнийг зургийн дугуйланд явуулдаг. Хичээлийн үеэр бүх зүйл тодорхой болсон юм, Айрис – төрөлхийн авьяаслаг зураач

static.boredpanda.com

 

Пол Смит төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тэр хүссэнээрээ хөдөлж чадахгүй, гэхдээ бичгийн машин дээр зурсан түүний бүтээлийг харсан хэн ч алмайрна. Тэр ганц хуруугаараа л бүхнийг зурдаг

static.boredpanda.com

 

Питер Лонгстафф гаргүй төрсөн. Түүний ээж нь жирэмсэн байхдаа талидомид хэрэглэж байсны үр дагавар ажээ. Гэхдээ тэр өөрийгөө хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй, тэр хөлийнхөө хуруунд бийрээ хийгээд л гайхалтай сайхан зургуудаа зурдаг

static.boredpanda.com

 

Жей-Си Шейтан Тенет – эрэлт ихтэй шивээсний-мастер. Ажлын гарыг нь шивээсний машин суурилуулсан төмөр протез орлосон ч гэлээ үйлчлүүлэгчээр огт тасрахгүй

static.boredpanda.com

 

Хуан Гоуфу 4 настай байхдаа цахилгаан гүйдэлд цохиулаад гаргүй болсон. Хүүд уран зураг таалагддаг байжээ, 12 настайгаасаа тэр хөлөөрөө зураг зурж сурсан юм. Мэргэжлээрээ тэр багагүй амжилтад хүрээд байгаа залуу

static.boredpanda.com

 

Бөх барилдаж байхдаа авсан гэмтлийнхээ улмаас Дуг Лэндис хүзүүнээсээ доош мэдээгүй болжээ. Зул сарын баяраар гэрт нь ирсэн нэгэн баярын мэндчилгээг хараад дуурайлгаж зурахаар шийдэн амандаа анх харандаа зуусан гэдэг

static.boredpanda.com

 

Дуг Жексон хөгжлийн бэрхшээлтэй. Тэрээр тэргэнцэрт хадагдсан гэхэд болно. Гэсэн хэдий ч эх орондоо импрессионист зураач гэдгээрээ алдартай хүн

static.boredpanda.com

 

Уттам Кумар Бхардвай – хөлийнхөө тусламжтайгаар зураг зурдаг зураач. Түүний уран бүтээл урлагийн салбараас 33 орчим шагнал авсан юм

static.boredpanda.com

 

Жон Брамблитт бараг л хараагүй нэгэн. Тэр гэрэл, харанхуйг л дөнгөн данган ялгаж чадна. Гэхдээ тэр уран зураг зурдаг, өөрийнхөө мэдрэмжээр будгаа ялгаж бүтээлээ туурвина

static.boredpanda.com

 

Виктория Флод Фладд 26 насандаа хараагүй болжээ. Тэр яаж зурдаг нь одоо болтол нууц хэвээрээ л байна

static.boredpanda.com

 

Аннетт Габбеди – дархан, өөрийн гэсэн онцлогтой чамин гоёл чимэглэл урладаг. Төрөлхийн хуруугүй төрсөн нь түүний ажил хөдөлмөрт огт саад болохгүй

static.boredpanda.com

 

Хөгжлийн бэрхшээлтэй Ираны зураач Фатима Хамами сэтгэлээр огтхон ч унадаггүй, энэ удаад хөлөөрөө Кристиано Рональдогийн хөрөг зургийг зуржээ

static.boredpanda.com

 

Стив Чамберс – маш ховор тохиох өвчтэй, түүний гаранд булчингийн холбоос байхгүй. Тиймээс шүдэндээ бийрээ зуугаад л бүтээлээ туурвина

static.boredpanda.com

 

Мариам Парер америкийн зураач, Чак Клоузын хөрөг зургийг амаараа зуржээ. Ганц ч үрчлээс зөрүүлэлгүй яг зурж чадсан байна

static.boredpanda.com

 

Янг Из цаасан хайчилбар хийдэг. 10 настайдаа хүнд өвчин туссан нь түүний мэдрэлийн системд ихээр нөлөөлжээ. Гар нь тэр болгон өөрт захирагдахгүй, тиймээс ихэнх ажлаа нүүрээрээ хийхэд хүрдэг.

static.boredpanda.com

 

Десмонд Блейр гарын сарвуугүй төржээ, гэхдээ тэглээ гээд алдартай бас жирийн хүмүүсийн хөрөг зургийг зурахад ер саад болсонгүй

static.boredpanda.com

 

Брайан Тагалог хоёр гаргүй төрсөн ч энэхүү бэрхшээл нь жирийн хүний бүтэн амьдралаар амьдрахад огтхон ч нөлөөлсөнгүй. Тэр үнэхээр чадвартай. Тэрээр өөрийгөө дэлхий дээрх цорын ганц гаргүй мэргэжлийн шивээсний мастер гэж үздэг.

static.boredpanda.com

 

Жеймс Данн ховор тохиох өвчтэй – буллезийн эпидермоз. Түүний арьс маш эмзэг, юм л бол шархалж эсвэл хөхөрнө. Гараа ашиглаж чадахгүй ч гэсэн онцгой сайхан гэрэл зураг дардаг хүү. Тэрээр дэлхий дахиныг өөрийн нүдээр ингэж л хардаг байх

static.boredpanda.com

 

Амшигтай авто ослын дараа Кит Янс хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэхдээ тэр шүдэндээ бийрээ зуугаад зураг зурж сурсан

static.boredpanda.com

 

Хөгжлийн бэрхшээлтэй зураач Лиэнн Битэм сэтгэл хөдөлгөм зураг зурна. Бас л амандаа бийрээ зуугаад зурах ажээ

static.boredpanda.com

 

Вьетнамын дайны ахмад дайчин тэргэнцэр дээр зүгээр суухыг хүссэнгүй. Амныхаа тусламжтайгаар урлагийн бүтээл туурвиж байна

static.boredpanda.com
25
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/09/23 at 10:30

    mundag yuma

  2. Энхжин Батбаяр

    Энхжин Батбаяр

    2020/09/24 at 14:39

    bich bas hogjoliin beregsheeltei basal zurag zurdag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *