Хятадуудын амьдралын талаар барууныхны хэзээ ч ойлгохгүй 14 хачирхалтай баримт

3

Хятад улсад яаж хандах нь таны л асуудал, гэхдээ эртний түүхтэй улс гэдгийг нь бүгд мэднэ. Хятадын амьдралд эртний гүн ухаантан, эрдэмтдийн сургаал, үзэл бодол гүн сууж өгчээ. Тэдний соёлоос илүү ихийг мэдэх тусам улам их гайхшруулах тийм л том ертөнц.

Хятад улс дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна, тийм ч учраас тус улсын тухай илүү ихийг мэдэх хүсэл өөрийн эрхгүй төрөх нь мэдээж.

  • Залуучуудад өндөр настай төрөл садангаа эргэж тойрч байх үүрэг хүлээлгэсэн нэгэн хууль Хятадад байдаг. Эргэж тойрох хуваарь, давтамжийг гэхдээ хуульчилж заасангүй. Хэрэв хятад эмээ ачийгаа тэр болгон ирэхгүй байвал эсвэл бэлдсэн амттаныг нь идэхгүй байвал гомдож шүүхэд өргөдөл гаргах эрхтэй. Тус улс энэ аргаар өндөр настнууддаа анхаарал тавьдаг, ойр дотнын хүмүүс нь тэднийг хайр халамжаар дутаахгүй байхад зорьжээ. Хуульд үгчлэн зааснаар бол өндөр настнуудын “сэтгэлийн шаардлага”-ыг хангаж байгаа хэрэг.
  • Гоонь яваа олон залуучууд, бүсгүйчүүд ойр дотнын хүмүүсийнхээ дарамт дор амьдардаг. Тэд залуучуудыг хурдан гэр бүл зохиохыг шаардана. Хятад залуучуудын дунд гэр бүл зохиох асуудал бас хурцаар тавигдаж байгаа юм. Тийм ч учраас найз охин/залуу “түрээслэх” тусгай үйлчилгээ байдаг. Хамаатан садангаараа цугларахад баярын өдрийн уур амьсгалыг эвдэхгүйн тулд “түрээс”-ийн хостойгоо очно.
  • Хайртай залуугаасаа хүссэнээ авч чадахгүй байгаа бүсгүй хүн “сацзяо”-гоо үзүүлбэл эмэгтэйлэгт тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хошуугаа цорвойлгож, хөлөөрөө дэвхцэж эрхлэх дүр гаргаж байгаа нь эмэгтэйлэг дүр болох нь. Жишээ нь, худалдааны төвөөр зугаалж явахад хятад залуу хайртай бүсгүйнхээ авах гэснийг зөвшөөрөхгүй бол бүсгүй олон хүмүүсийн нүдэн дээр яг л жоохон хүүхэд шиг аашилж болно. Хэн ч түүнийг буруутгахгүй.
© Meteor Garden / Netflix
  • Хятад хүн гаднын хүмүүст туслахаасаа огт татгалзахгүй, тэд тусалж чадахгүй байсан ч чадлаараа хичээнэ гэж Вадим Чекунов «Китай» номондоо бичжээ. Жишээ хэлэхэд, та хажуугаар явах хүнээс зам асуулаа гэж бодъё, түүний заасан замаар яваад та бүр л төөрнө. Зам заасан хятад хүн таныг хорлох гэсэндээ буруу зааж өгсөнгүй, тусламж хүссэн хүний өмнө тустай байхыг л хичээсэн нь тэр.
  • Их гүрэн тусгай тэмдэглэгээ бүхий явган хүний замтай. Нэг талаар нь гартаа утасгүй иргэд зорчино, харин нөгөө хэсгээр нь явуут дундаа ухаалаг утсаа ширтэж яваа хүн алхана. Хотын захиргаа ухаалаг утаснаасаа салах дургүй иргэдийг мөргөлдөхөөс ийн хамгаалж байна.
© Tian ye – Imaginechina / EAST NEWS
  • Хятадууд орчин тойрноо фэншүйн дүрмийн дагуу зохион байгуулахыг хичээдэг, ингэснээр өөрөөсөө муу энергийг, бүтэлгүйтлийг зайлуулна гэж үзнэ. Гэрийн тавилга эсвэл гоёл чимэглэл өөрийн гэсэн байрандаа байж амьдралын урсгалыг хэвийн явагдахад нөлөөлөх ёстой. Ахуйн бүхий л хэрэглээ энэ мэт итгэл үнэмшил дор зохицуулагдана. Хонконгийн оффисын томоохон барилга болох «Липпо»-ийн эзэд болон тус барилгад байрлаж байсан олон компанийн бизнес нь дампуурахад архитекторыг буруутгаж байсан удаатай. Тэрээр барилгын төслийг хийж байхдаа фэншүйн зарчмуудыг зөрчсөн учраас гай зовлон дуудсан хэмээжээ.
  • Хятадууд мөн хүрэлзгэнэд их хүндэтгэлтэй ханддагаараа алдартай. Эрт дээр үеэс л энэ жижигхэн шавжийг гэрийн тэжээвэр амьтан болгон тэжээдэг байсан түүхтэй юм. Бернардо Бертолуччигийн “Сүүлчийн эзэн хаан” алдартай киноны гол дүрд яг л ийм анд байдаг. Одоо ч гэсэн хятадын аль нэг цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр тухлан суун амарч яваа нэг хөгшний гарт жижигхэн хайрцганд хийсэн хүрэлзгэнэтэй таарч болно. Эзний бодлоор энэ амьтнаас гарах дуу чимээ нь сэтгэл санааг тогтворжуулж байгаа аж. Харин залуучууд хүрэлзгэнэээр бүр тэмцээн зохиодог гэнэ.
© The Last Emperor / RPC
  • Хятадууд биднийг шинэ нээлтээрээ хэзээ ч гайхшруулж дуусахгүй. Тэд саяхан гэрлэлтийг автоматоор бүртгэх машин зохион бүтээсэн байна. 9 дүгээр сарын сүүл гэхэд ийм машинууд Сиань хотод ажиллаж эхэлнэ. Гэрлэлтээ батлуулах гэж байгаа хосууд үнэмлэхээ сканнерт хийхэд л болно. Машин зохих бүртгэлийг хийгээд хосуудыг эхнэр, нөхөр болсныг албан ёсоор зарлаж гэрлэлтийн баталгааг хэвлэн гардуулах юм. Тус гэрлэлтийн баталгааны мэдээлэл улсын бүртгэлд автоматаар шууд орохоор хийжээ.
  • Хятадын зарим нэг мужийн оюутнууд улсын шалгалт дээр хөхний даруулгагүй ирэх ёстой. Шалгалт өгөхөөр ирж байгаа оюутнуудад сонсох төхөөрөмж байгаа эсэхийг тусгай хэрэгслээр шалгадаг. Бүсгүй хүний энэ төрлийн дотуур хувцас нь төмөр оруулгатай байдаг учраас машин дохио өгөхөд хүргэнэ. Тиймээс эмэгтэй оюутнууд энэ асуудлаас зайлсхийн тулд спорт хөхний даруулга зүүдэг ажээ.
© Xia zhi wei zhi / China Syndication
  • Хятад улсад эмэгтэйчүүдийн хэл бичиг гэж тусдаа байдаг байжээ. Ну-шу – эрт дээр үед эмэгтэйчүүд өөр хоорондоо харилцдаг байсан ханз үсэг, тэд эрчүүдээс өөрсдийнхөө нууцыг хадгалж чадах нэгэн арга юм. Өнөөдөр хятад хэл судлаачид ну-шуг дахин сэргээхээр ажиллаж байгаа ажээ.
  • Бид хэн нэгэнтэй өөрийнхөө тухай ярихдаа цээжин дээрээ гарын алгаа тавих эсвэл эрхий хуруугаа өөр рүүгээ чиглүүлдэг. Харин хятадууд энэ тохиолдолд хуруугаа хамартаа хүргэдэг байна.
  • Зөвхөн Хятад дахь IKEA дэлгүүрийн үйлчлүүлэгчид л үзүүлэнгийн тавилга дээр дуртай газраа хэвтэж, тэр бүү хэл унтаж болно. Хятадууд дурын газар, дуртай үедээ нүдний хор гаргаж чаддагаараа алдартай. Энд хүн амарч унтаж байхад хэн ч гайхахгүй, буруутгахгүй. Энэ үндэстний онцлогийг мэдэж байгаа учраас IKEA-гийн удирдлага өөрсдийнхөө үйлчлүүлэгчдийг сэрээхгүй байхаар шийджээ.
© depositphotos
  • Дэлхийн ихэнх улс орнуудын иргэд бие биетэйгээ мэндлэхдээ “Ажил төрөл сайн уу?” эсвэл “Чамаар сонин сайхан юу байна даа?” гэдэг бол Хятадад хүмүүс хоол идсэн эсэхийг сонирхож асуудаг («Ни чи фань ла ма?»). Хариуд нь хоол идсэн эсэх нь хамаагүй соёлтой хариулах ёстой.
  • Танихгүй хүнд хандахдаа хүртэл бусад улс орнуудаас өөр. Харахад 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй байвал “дарга” гэж хандана, харин бусдын хүүхдэд “бяцхан найз аа” гэж харьцдаг.
© East News

Энэ улсын соёлоос бид юуг нь суралцах ёстой гэж та бодож байна?

180
ТэнэглэлТэнэглэл
42
Ха ХаХа Ха
31
БурууБуруу
30
БахархмаарБахархмаар
29
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Д. Ууган-баяр

    Д. Ууган-баяр

    2020/09/22 at 23:39

    Бас нэг суртчилгаа

  2. Аюурзана Одбаяр

    Аюурзана Одбаяр

    2020/09/23 at 15:55

    Hunii mah iddej talaar baihgui baina!

  3. Whiteflower Wan

    Whiteflower Wan

    2020/09/23 at 22:21

    Аюурзана Одбаяр худлаа шдээ

  4. Г. Зол Заяа

    Г. Зол Заяа

    2020/09/24 at 00:45

    Аятайхан зөв мэдээлэл тавьж баймаар юм 🤬

  5. Seven Enkh

    Seven Enkh

    2020/09/24 at 00:59

    Үхсэн хойноо хятадууд яах нь маньд ямар пад байнаа

  6. Sharawjamts Batbayar

    Sharawjamts Batbayar

    2020/09/24 at 09:56

    ХУЖАА ЯААНУУ ИЙНҮҮ ХЭНД ХЭРЭГТЭЭ ГЭЖ

  7. Болд Өлгийт

    Болд Өлгийт

    2020/09/24 at 10:54

    Хэнд хамаатай юмбэ

  8. суртачилгаа дариж ийм пост оруулмааргүй байна

  9. Яагаал хятадуудыг сурталчлаад бгаан бэ болимоор юм

  10. Tsesmee Tsesmee

    Tsesmee Tsesmee

    2020/09/24 at 15:02

    харин тийм хэнд ч хэрэггүй

  11. Norolkhoi Enkhtaiwan

    Norolkhoi Enkhtaiwan

    2020/09/24 at 22:57

    Ustaj ugui bolohdoo taarsan har …..

  12. Puujee Puujee

    Puujee Puujee

    2020/09/24 at 23:26

    ene odoo heniig magtaad bna muu hujaa nar yanu iinu mongol ulsad ymar hamaa bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *