Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга

1

Бид хэн нэгэн хүнтэй танилцаад нэг минут ч болоогүй байж тухайн хүнийхээ талаар эерэг ба сөрөг хандлагын мэдээлэлтэй болсон байх нь олонтаа тохиолддог. Иймээс та бүхэнд дөнгөж танилцсан шинэхэн танилдаа эерэг сэтгэгдэл төрүүлэхэд тань багахан ч болов туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Нүд рүү нь харах

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 1

Ярилцаж буй хүнийхээ нүд рүү харах нь нээлттэй, өөртөө итгэлтэй байгааг илтгэдэг. Үйл хөдлөлөөс илүүтэйгээр тухайн хүнийхээ нүд рүү харах нь тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг. Өөртөө итгэлтэй байдлаа давуу байлгаж чадвал та ялагч болох нь тэр.

2. Инээмсэглээрэй

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 2

Хүмүүс анх төрсөн сэтгэгдлээрээ бусдыг дурсах нь элбэг байдаг. Иймээс шинээр хүмүүстэй танилцахдаа аль болох инээмсэглэж байгаарай.

3. Мэндлэх

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 3

Шинэхэн танилтайгаа шуудхан яриа өрнүүлэх нь таныг бүдүүлэг мэт харагдуулж болох учраас өөрийгөө танилцуулахын өмнө амар мэндийг нь асуух нь зүйтэй. Мэндлэх нь энгийн мэт санагддаг ч ихэнхи тохиолдолд хүмүүс үүнийг орхигдуулах хандлагатай байдаг.

4. Нээлттэй бай

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 4

Таньтай анх уулзсан тэр мөчөөс л хүмүүс таныг өөрсдийнхөөрөө дүгнэж эхлэх учраас та өөрийгөө итгэж болохуйц нээлттэй хүн гэдгээ харуулаарай. Гараа эвхэж зогсох, эгц урдаас нь харах, хүрэмнийхээ товчийг бүрэн товчлох зэрэг хаалттай биеийн хэлэмжүүдээс зайлсхийгээрэй.

5. Биеийн хэлэмж чухал

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 5

Тааламжтай сэтгэгдэл төрүүлэхэд таны биеийн хэлэмж чухал үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүндээ тусгайлан анхаарал хандуулж хүндэтгэлтэй хандаарай.

6. Эерэг бай

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 6

Эерэг байдал нь таатай уур амьсгал авчирдаг бөгөөд ихэнхи хүмүүс өөрсдийнх нь амьдралд эерэг нөлөө үзүүлж, гэрэл гэгээ авчрах хэн нэгэнтэй учрахыг л хүсдэг. Иймээс таагүй байдал гаргахаас аль болох зайлсхийгээрэй.

7. Зөвхөн өөрийнхөө тухай ярихаас татгалз

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга 7

Сандарсан, сэтгэл санаа тайван биш байх үедээ бид өөрийн мэдэлгүй өөрсдийнхөө тухай их зүйл ярьчихдаг талтай. Эсрэгээрээ харилцагчийнхаа тухай илүү их сонирхож, түүний тухай их асуулт асууж, идэвхитэй сонсогч байснаар та түүнд илүү их таалагдах юм.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/23 at 13:00

    uls ulsiin soyol oor tul tuhai ulsiin haritsaanii soyoliig medej baisan n deer

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *