Sandisk компанийн 128GB хэмжээтэй хамгийн жижиг флаш

0

Sandisk компани дэлхийн хамгийн жижиг, хамгийн их багтаамжтай флаш дискийг танилцуулсан бөгөөд энэ нь өмнөх бүтээгдэхүүний шинэчилсэн хувилбар ба USB 3.0 оролттой, 128 GB багтаамжтай юм. Sаndisk-ийн хийсэн уг флаш 0,75*0,63*0,35 инч хэмжээтэй ажээ.

Авч явахад авсаархан, маш бага зай эзэлдгээрээ онцлог. Үүнээс гадна уг флаш диск нь ашиглахад тун хялбар бөгөөд таны компьютер болон нөүтбүүк дэх үндсэн багтаамжийг нэмэгдүүлж өгөх болно. Таны хийх зүйл бол ердөө л уг флашийг компьютертээ холбох бөгөөд та файлуудаа хадгалах нэмэлт 128GB бүхий том орон зайтай болох юм. Ингэснээр та илүү олон зураг, дуу, бичлэг болон өөрт хэрэгтэй илүү олон файлуудыг хадгалах, зөөвөрлөх боломжтой.

Sandisk компани “Хэн нөүтбүүк, компьютер, телевизор, машины хөгжим, цахим тоглоомныхоо багтаамжийг нэмэгдүүлэхийг хүсч байна” тэр бүхэнд зориулагдсан билээ хэмээн бахархалтайгаар мэдэгджээ. Мөн уг флаш 16GB, 64GB, 128GB зэрэг аль ч хэмжээтэй байсан 3.0 портоор дамжуулан секундэд 130MB хүртэлх хурдаар ажиллах боломжтой юм.

Та уг 128GB багтаамжтай флашийг 119.99$-оор худалдан авах боломжтой. Багтаамжны асуудлыг ийнхүү шийдвэрлэж чадсан тэргүүлэгчид маань мөн 256GB бүхий өөр нэгэн хувилбарыг гаргасан бөгөөд 200$-оор үнэлэгдэх Ultra 3.0 USB оролттой флаш диск юм. 256GB багтаамжтай хувилбар нь өмнөх бүтээгдэхүүнээсээ хэмжээний хувьд том хэдий ч 2 дахин их багтаамжтайгаараа давуу талтай.

Хэрвээ флаш диск энэ байдлаараа цааш хөгжвөл бидэнд зөөврийн хардны хэрэгцээ шаардлага үгүй болох нь ээ.

UBS дискний үзүүлэлт:

  • USB2.0 оролттой флаш дискнээс 10 дахин хурдан унших чадвартай. Xypд нь 130MB\s.
  • Диск нь 13GB, 32GB, 64GB, 128GB багтаамжтай байна.
  • SanDisk SecureAccess программ
  • RescuePRO file recovery software
  • USB3.0 USB2.0 аль алинд нь ажиллах боломжтой
  • Овор хэмжээ: 19.1 x 15.9 x 8.8 мм
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/22 at 16:18

    tegsenees 512gb iin micro SD cardiig usb gertei ni avbal hamaagui hyamd tusah ym baina

  2. Зочин

    2016/08/22 at 21:21

    MicroSd card usb3.0 bxgui.Tegeheer chine 512gb bsan hediich file hiihed aimar udaan bna.Oiroltsoogoor 17 tsag shde Xxa dvvrgehed

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *