Life сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн хоёрдугаар дайны зургууд [22 зураг]

0

Life сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн хоёрдугаар дайны зургууд [22 зураг]


Дэлхийн хоёрдугаар дайн шиг хүн төрөлхтний түүхэнд асар олон зүйлийг өөрчилсөн дайн мөргөлдөөн үгүй. Улс гүрнүүдийн хилийн шугаманд өөрчлөлт, шилжилт хийгдэж, хот суурин газрууд үнсэн товрог болон хувирсан юм. Цэрэг, тээвэрлэлт, холбоо харилцааны технологиуд шинэчлэгдэн хөгжсөн. Энэ бүхэнтэй зэрэгцээд сая сая хүн дайны хөлд амиа алдсаны олонх нь энгийн иргэд байсан юм. 1939 оны 12-р сараас 1945 оны 8-р сар хүртэлх хугацаанд Дэлхийг эрс өөрчилсөн энэхүү аймшигт дайны алдарт Life сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гарсан зурагнуудыг та бүхэнд толилуулж байна.1945 оны 3-р сар. Иво Жима арлын толгод дээрх галаас хоргодон нуугдаж буй усан цэргүүд. (W. Eugene Smith-Time & Life Pictures / Getty Images)

1944 он. Нью Йорк. Салалт. Эргэн ирэх эсэх нь тодорхойгүй хайртыгаа үдэж буй бүсгүй. (Alfred Eisenstaedt-Time & Life Pictures / Getty Images)

1940 он. Лондон хотын төв. Германы бөмбөгнөөс үүссэн нүх. (William Vandiver-Time & Life Pictures / Getty Images)

1943 оны 2-р сар. Шинэ Гвинейн Бана эргийн элсэнд хагас булагдсан Америк цэргүүд. (George Strock-Time & Life Pictures / Getty Images)

1942 он. Эрх чөлөөний хөшөө. (Andreas Feininger-Time & Life Pictures / Getty Images)

1942 оны 6-р сар. Айова мужийн Де Мойн бэхлэлтэн дэх эмэгтэйчүүдийн армийн корпус. Генерал Douglas MacArthur тэднийг өөрийн хамгийн шилдэг цэргүүд хэмээн нэрлэсэн юм. (Andreas Feininger-Time & Life Pictures / Getty Images)

1939 он. Гитлерийн хувийн гэрэл зурагчны авсан зураг. Гитлер Испаний иргэний дайнд Francisco-гийн талд тулалдсан Franco-гийн үндэсний үзэлтнүүд болох нисгэгчдийг угтаж байна. (Hugo Jaeger-Time & Life Pictures / Getty Images)

1939 оны 4-р сарын 20. Фюрерийн 50 насны төрсөн өдрийг тэмдэглэх үеэр түүний индрийн дэргэдүүр маршлан алхаж байгаа цэргүүд. (Hugo Jaeger-Time & Life Pictures / Getty Images)

1939 он. Гитлертэй мэндчилж байгаа Австричууд. (Hugo Jaeger-Time & Life Pictures / Getty Images)

1944 оны зун. Сайпан арлын агуйг самнах үеэр чулуун дор дарагдсан байсан хүүхдийг гаргаж авч байгаа АНУ-ын тэнгисийн цэргүүд. (W. Eugene Smith-Time & Life Pictures / Getty Images)

1943 оны зун. Сейнт Луйс дахь бейсболын тэмцээн.

1942 он. АНУ-ын агаарын хүчний түүхэн дэх анхны Африк-Америк дивиз болох 99-р дивизийн нисгэгчид дэслэгчийн тайлбарыг сонсож байна. (Gabriel Benzur-Time & Life Pictures / Getty Images)

1943 оны 10-р сар. Онгоцны үйлдвэрийн гагнуурчин бүсгүй. (Bernard Hoffma-Time & Life Pictures / Getty Images)

1944 оны 11-р сар. Хоёр гартаа шархадсан армийн эмч George Lott. Энэ зургийг авсан гэрэл зурагчин Ralph Morse фронт дээр болон фронтын шугамын ард аль алинд нь шархадсан цэргүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж өндөр түвшинд байгааг хараад үнэхээр бахдаж байжээ. (Ralph Morse-Time & Life Pictures / Getty Images)

1944 он. Сайпан арал дээрх тэнгисийн цэргүүд. Энэхүү зураг АНУ-ын шуудангийн үйлчилгээний дурсгалын маркаар сонгогдож, 2002 оны цувралд хэвлэгдэн гарсан түүхтэй. (W. Eugene Smith-Time & Life Pictures / Getty Images)

1945 оны 3-р сар. Иво Жимагийн эрэг дээрх онгоцны сэг. (W. Eugene Smith-Time & Life Pictures / Getty Images)

1944 он. Сайпан арал. Америкийн их бууны ангийн цэргүүд. (Peter Stackpole-Time & Life Pictures / Getty Images)

Иво Жима арал. Япон цэргийн цогцосны дэргэд Америк цэргүүд харагдаж байна. Иво Жима бол Япон болон Америк цэргүүд олноороо амиа алдсан олон тулаанууд болсон Номхон Дөлгөөн далай дахь цорын ганц арал юм. Энэ арал дээр Америкчуудаас илүү олон Япон цэргүүд амь насаа алджээ. (W. Eugene Smith-Time & Life Pictures / Getty Images)

1944 он. Англи. Америкийн армийн явган цэргүүд Оверлорд ажиллагааны өмнө. (Frank Scherschel-Time & Life Pictures / Getty Images)

1942 оны сүүл үе. Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх Гуадалканал арал дээр газардсан АНУ-ын тэнгисийн цэргүүд. 1943 оны 2-р сарын Гуадалканалын ялалт нь Номхон далай дахь дайны шийдвэрлэх мөч болсон юм. (Joe Scherschel-Time & Life Pictures / Getty Images)

1945 оны 8-р сар. Филиппин дэх Америкчууд Япончууд бууж өгсөн явдлыг тэмдэглэж байна. (Carl Mydans-Time & Life Pictures / Getty Images)

1945 оны 8-р сарын 14. Нью Йорк, Таймс Сквер. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл. (Carl Mydans-Time & Life Pictures / Getty Images)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. StoRm-mN

    2012/05/11 at 12:01

    ayaya

  2. Mongolhh

    2012/05/11 at 21:47

    bnaa bn

  3. J4GaaLzGaNA

    2012/05/11 at 22:00

    kkk haraad bhad dainii undsen deer l hun turlugtunii tehnik tehnologiin hugjil usrengu bolj bga n neg talaas muuhai awch nuguu talaas hun gdg amitan turulhiin hamgiin aimshigtai araatan ch bj boloh taltai yum bn …..

  4. Зочин

    2012/05/14 at 04:40

    XAxa delhiin 2 dugar dian bolj bhad beisbolin temtseen bolj bdag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *