Савласан цэвэр ус бүү худалдаж аваарай

1

Бидний зүгээс олон зүйлд дургүйцлээ илэрхийлээд байдаггүй. Харин савласан цэвэр усыг бид өөрсдөө уухыг болиод удаж байна, тэгээсэй ч гэж та бүхэнд зөвлөж байна. Учир юунд вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье.

Nestle-гийн Ерөнхий захирлын хэлсэн саяханы нэг үг олон хүнийг гонсойлгоход хүргэжээ, тэрээр цэвэр ус савлаж зардаг үйлдвэр орчмын худаг, булаг ширгэж байгааг үл тоон цэвэр усаа цааш савласаар байх болно гэсэн байна. Хүмүүс худалдаж авсаар л байх тул бид чадвал илүү ихийг савламаар байна гэсэн нь бүр ч гал дээр тос нэмж орхив. Түүний хэлсэн үгийг сошиал сувгаар хүмүүс эсэргүүцэж савлагаатай ус худалдаж авахгүй байхыг уриалцгааж эхлэв.

Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсоноор цэвэр, аюулгүй болон хүртээмжтэй ундны усаар хангагдах хүний үндсэн эрхийг дэмжигчдийн нэг гэж үзнэ. Уг эрхийг хангах гол суурь бол ундны усны эх үүсвэрийг олон жилийн турш хадгалах явдал юм. Бидний цоргоор гоожиж байгаа цэвэр ус бол инженерүүдийн гайхамшигтай нээлт мөнөөс мөн.

Нэг удаагийн саванд ус савлан зарж байгаа үйлдвэрүүд орлогоо л бодохоос бус ирээдүйд санаа зовдоггүй. Тэдэнд цаг уурын өөрчлөлт, усны эх үүсвэр шавхагдах эсэх нь огт хамаагүй. Өөрсдийнхөө үйлдвэрлэж буй усыг “эрүүл” бүтээгдэхүүн гэх мэтээр сурталчилгаа явуулдаг. Савласан цэвэр усны үнэ таны гоожуураас гоожиж байгаа цэвэр уснаас даруй 240-1000 дахин илүү үнэтэй.

Гоожуураас ус уух – орон нутгийн усан хангамжийн нэгдсэн системийг дэмжиж байгаа хэрэг.  Орон нутгийг нэгдсэн усан хангамжаар хангаж буй төрийн байгууллага нь усны нөөцөд хяналт тавихаас гадна усны нөөцийг сэргээх тал дээр анхааран ажилладаг. Тэгээд ч ард иргэдээ цэвэр, хүртээмжтэй усаар хангах дэд бүтцийн асуудал дээр байнга ажилладаг юм.

Савлагаатай цэвэр ус ууж байгаа бол та ашгийн төлөө ажиллаж буй компаниудын талд байгаа хэрэг. Эдгээр компани нь зардлаа хэмнэхийн тулд хэдэн ажилчин халж байгааг та мэдэхгүй, усны шинэ эх үүсвэр гаргахын тулд хаана ямар газар хөндөж өрөмдөж байгааг ч мэдэхгүй, учир нь тэд эдгээр мэдээллээ хэрэглэгчдээсээ тас нуудаг юм. Савласан цэвэр ус гэсэн гоё нэртэй ус нь маш өндөр үнэтэй таны гар дээр ирнэ.

Ундны цэвэр ус өдрөөс өдөрт багассаар. Харин ус савлаж зарах үйлдвэрүүдийн тоо эрчимтэй өсөж байна. Жишээ нь савласан цэвэр усны борлуулалт өнгөрсөн жил Орост 100 сая долларт хүрсэн, энэ тоо нь сүүлийн таван жилд 2 дахин нэмэгдэх магадлал бий.

Нэг савтай цэвэр ус үйлдвэрлэхэд 3 савтай ус зарцуулдаг гэхээр танд нэг зүйл бодогдох байх. Савласан цэвэр усны нэг балга бүр бидний хойч ирээдүйдээ үлдээх цэвэр усны нөөцийг ямар хэмжээгээр багасгаж байгааг та тунгаан бодоорой.

2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Баярмаа Даланбуу

    Баярмаа Даланбуу

    2016/07/25 at 15:32

    bvgd l abch yyj bxgashd. teged yax gej yuldberlesiin boldooo…..

  2. Max Babuka

    Max Babuka

    2016/07/25 at 15:32

    Bas yatsii

  3. Boldooo genee

    2016/07/25 at 15:52

    oilgodguimu dahiad unsh

  4. А.Б Анужин

    А.Б Анужин

    2016/07/25 at 15:57

    Ss pls

  5. Зочин

    2016/07/25 at 17:02

    huue neeree yas yum sdeer krant cola iluu bdag shu

  6. Зочин

    2016/07/25 at 18:11

    Ер нв бол тийм шүү! Тэр хужирт рашаан бол бараг ширгэж байгаа байхдөө

  7. Saran

    2016/07/25 at 18:18

    Байгалийн ус худалддаг компаниуд зүгээр л цэвэр ашиг олж байна. Лус бол нэг их дуртай байхгүй дэгээ.

  8. Зочин

    2016/07/25 at 18:51

    Тийм шүү. Усны ундаргаа хамгаалах нь чухал. Ус бол шингэн “алт”.

  9. До Ре Ми Фа

    До Ре Ми Фа

    2016/07/25 at 21:37

    Тэгээд юу уух юм

  10. Ganbold Dgvdrj

    Ganbold Dgvdrj

    2016/07/25 at 22:19

    Magda Lena

  11. Xxxxxxxxxxxxxxx

    2016/07/25 at 23:05

    Yuch oilgodoggvi Lam Goroosnuud mine. Sablasan tseber usnuud bol TSEBER BISNESS!! Kratnii usiig olnii dund tsuu vg taraaj gutaaj auyltai hortoi gej HAR PR ybuulsan ni zvger l songuuliin PR aas ylgaagvi TA nariin ENHRII BULBRAI tarhinuudiig ugaaj LAM GOROOSNUUD bolgoj bgad Tseber usnii bissnessee asar ashigtai ybuulj baigaa yum. Gehdee ene bol GOL AUYL BISH! Gol auyl bol Ger horoolol Zuslangiin AIL BVR GVNII HUDAG GARGAJ Tvvniihee hajuud 4 5 jorlontoi baigaa ni AIMSHIG YUM!! YDAJ BHAD GVNIIHEE TSENGEG TSEBER USAAR MASHIN SHVRSHIJ UGAADAG ERGVV DAGZNUUDDAA ACH GUCH VR UDMIINHAA UUH USIIG SHAL HII DEMII AGAART UURSHUULAAD HYTADRUU GARGAAD BAINAA GEED HELEED UGUUCH! U tiin Medeej VHER Mongolchuud yum bolhooroo heleed oilgohgvi ZAAWALCHGVi Huuli juram torguuliarl garziig oldog uls BOLJDEE HUURHII MINE EHHHHHHHHHHHHHHHHHHHHH

  12. Зочин

    2016/07/25 at 23:10

    Зөв дэмжиж байна. Гэхдээ крантны ус арай дэндүү. Хоол цай хийхийн аргагүй зэв! Тэгэхээр үр хүүхдээ хордуулж байснаас савласан ус худалдан авахаас өөр арга байхгүй. Манай Монгол улс бүх зүйлд “Харамч хүн 2 дахин илүү үрэх”-ийн үлгэрээр явж байна. Европын орнууд шиг гудамжны цоргоноос цэвэр ус уудаг болохсон. Зэсээр баялаг улс байж сангийн асуудлаа зэс трубагаар шийдэхсэн.

  13. Зочин

    2016/07/25 at 23:10

    Тод

  14. Тай Ван

    Тай Ван

    2016/07/26 at 00:36

    Крантны усаа л ууж таарах нь…

  15. Unuruu S Unuruu

    Unuruu S Unuruu

    2016/07/26 at 02:04

    XopoM ene medeeg ymar mal n bichsiin ?

  16. lol

    2016/07/27 at 22:36

    lol iim yumand itgeed bhdaa yadagiin yagaad gevel ene xopomiinhon dandaa oros site-uudaas medeelelee orchuulj tavidag tsever uursdiin sanaa ch yumuu tarhiaraa setgedeg gevel ugui l dee!

  17. Зочин

    2016/07/28 at 01:07

    үнэн ш дээ байгалийн баялгийг үнэгүй авч ашиглаж мөнгө олж байгаа муусайн юмнууд. түүхий эд нь ямар ч зардалгүй байгалиас гарч байгаа, савных нь л үнэ зардал болох байх. газар сэндийлж алт олборлоогүй ч гэлээ цэвэр усны эхийг ховх сорж байгаа муу мөнгөний шуналтнууд. нөхөн сэргээлт хэзээ ч хийхгүй биз дээ та нар!

  18. haash

    2016/08/01 at 17:37

    1 saw us gargahad 3 saw us haydag yum bol haramsaltail bna gehteel us uumaarl bn

  19. ганхуяг

    2016/08/01 at 23:24

    мэдэж авлаа.

  20. Зочин

    2016/08/03 at 21:38

    хужиртыг битгий худалдаж аваарай хүмүүсээ, маш өндөр үнэтэй, онцгүй амттай, оронд нь буцалсан ус ч хавьгүй дээр байх. тэр хол байгаа газрын усыг савлаж зөөвөрлөж авчирсан учраас үнэ нь ийм өндөр байгаа гэж тэнэг хариулт өгдөг. ийм үнэтэй ус уулаа гээд эрүүл мэнд сайжирч залуужаад өвчин тусахгүй болчих биш.

  21. Гончиг Байгальмаа

    Гончиг Байгальмаа

    2016/08/05 at 00:11

    5

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *