30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд

1

Та 30 нас хүрсэн үү? Баяр хүргэе. Өнөөдрөөс эхлэн таны амьдрал эрс өөрчлөгдөнө – сайн тал руугаа биш нь харамсалтай. Ойрын хэдэн жилд та яаж өөрчлөгдөхийг урьдчилан мэдэж байвал зохилтой, илүү хөнгөн хүлээж авах болно.

Шарталт таны хувьд ертөнцийн төгсгөл мэт санагдана

20-тойдоо та шөнөжингөө найз нартайгаа наргисан мөртлөө маргааш нь юу ч болоогүй юм шиг л цоглог байдаг байлаа, харин одоо өөрчлөгдөж байгаагаа бага багаар мэдрэх болно. Залуу байхдаа өглөө ганц шил рашаан уугаад л сэргэдэг байсан цаг ард өнгөрчээ. Уухаасаа өмнө урьдчилан аспирин, цай, ус, утсаа бэлдээрэй. Үе тэнгийнхэн чинь маргааш өдөржингөө л бие муу байна гэж утас цохицгооно биз.

Stu (ED HELMS) wakes up with a hangover and finds a chicken in his hotel room in Warner Bros. Pictures' and Legendary Pictures' comedy "The Hangover," a Warner Bros. Pictures release. PHOTOGRAPHS TO BE USED SOLELY FOR ADVERTISING, PROMOTIONAL, PUBLICITY OR REVIEWS OF THIS SPECIFIC MOTION PICTURE AND TO REMAIN THE PROPERTY OF THE STUDIO. NOT FOR SALE OR REDISTRIBUTION.

Таны дасал болсон бүх зүйл хуучирсан мэт санагдана

30 даваад ирэхээр таны амьдралдаа хэрэглэдэг байсан аливаа зүйлс хуучирч хоцрогдсоныг ухаарах болно. Тоглоом тоглодог хүчтэй том компьютер? Ойлгооч дээ, өнөөгийн залуучууд лэптоп ашиглаж байна. Секс-бомб Памела Андерсон? Тэр эмгэн үү гэх биз. Домогт Pink Floyd – удахгүй тэдний дууг ахмадын бааранд тоглуулна. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд үеэл дүүгээсээ тусламж хүсэх цаг ирж дээ.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 6

Витамин таны салшгүй нэг хэсэг болно

Хуучин та хоолны дэглэм сахидаг байж билээ. Сайхан бие галбиртай байхын тулд цөөхөн хэдэн ногоон навч, жимсхэн идээд л цоглог алхдаг цаг саяхан мэт. Харин 30 наснаас хойш бол эмч нар танд өөрийг зөвлөнө – бие организмаа нэмэлт тэжээлээр дэмжих цаг иржээ. Та эмчийн хэлснийг хүлээн зөвшөөрөх хэдий ч өдөр болгон шаардлагатай витамин уух нь танд хөгширч байгааг улам л сануулаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 7

Та гэнэт л чөлөөт цаг ихтэй болно

Орой ажлаасаа тарж гэртээ ирээд та дуусашгүй чөлөөт цагтай болсон мэт санагдана. Урьд өмнө нь бааранд цуглаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан нас нэгт найзууд гэр бүлийнхээ хүрээнд цагийг өнгөрөөхийг эрхэмлэх болжээ. Энэ нь нэг бодлын аймшгийн мэт, ажлаас хойш хөдлөх үнэн дургүй нь хүрч, ер нь бол зурагтынхаа удирдлагад арайхийж л хүрч байгаа хүмүүс болон хувирч байгаагийн эхлэл.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 8

Та цуврал кино үзэх дуртай болно

Залуу байхдаа та цуврал киноны нэг ангийг ч үзэж дуусгаж чаддаггүй байлаа. Харин одоо дэлгэцээсээ ч салж чадахгүй болжээ.

Downton Abbey | Series Six We return to the sumptuous setting of Downton Abbey for the sixth and final season of this internationally acclaimed hit drama series. As our time with the Crawleys begins to draw to a close, we see what will finally become of them all. The family and the servants, who work for them, remain inseparably interlinked as they face new challenges and begin forging different paths in a rapidly changing world. Photographer: Nick Briggs MICHELLE DOCKERY as Lady Mary Crawley and MAGGIE SMITH as Violet, Dowager Countess of Grantham

Та өөрөө хүүхэдгүй ч гэлээ таны амьдралын хэв маягийг хүүхэд ямар нэгэн байдлаар эвдэх болно

Найзын тань төрсөн өдөр, оюутан насаа дурсах цугларалт – хэн нэгнийхээ гэрт цуглаад залуу насаа дурсах нь сайхан. Явах гэхээр хүүхдүүдээ яах билээ гэсэн асуудал гарч ирнэ. Эмээг гуйхаас өөр аргагүйд хүрнэ дээ, хүүхдүүдэд ч энэ зугаатай байх болно. Хэрвээ танайд зочид ирж байгаа бол та гал тогоонд хоол хийж байх хооронд хэдэн “зэрлэгүүд” чимээгүй таны зочны өрөөг сүйдэлж байж болно. Ашгүй, саад болохгүй бол дураараа болцгоог гээд нүдээ аниад байж болно, гэхдээ дараа нь танд маш их ажил удсаныг ухаарах цаг ирнэ дээ. Тэгэхээр хүүхдүүдээ эзгүй орхих нь дэндүү үнэтэй тусахыг та ойлгож хөдөлж чадахаа болих нь тэр.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 10

Хоолоо сойхоос өөр аргагүй

Залуу байхад хэрчим мах, зүсэм бялууг нүдээ аниад л хэтрүүлэн иддэг байлаа: хэдэн өдөр оройн хоолгүй явахад эргээд л жиндээ орчихно. Харин одоо хаанаасаа ч юм бүү мэд илүү кг, см болгон таны сэтгэлийг зовоох болж. 40 дөхөөд ирэхээр эмэгтэйчүүд нь илүү жинд санаа алдаж, эрчүүд нь толины өмнө зогсож гүзээгээ татах болж дээ. Идэх хоолныхоо хэмжээг багасгахаас өөр аргагүй.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 9

Танд бусдын санаа бодол чухал биш болно

Залуу байхад танд хандаж хэлсэн үг болгоныг та хүлээж авдаг байлаа: таныг буруутгасан үг таны сэтгэлийг зовооно. Харин одоо бусдын хэлсэн үг танд огтхон ч хамаагүй санагдах болжээ. Хэрвээ та зөвөөр сэтгэж, аливаа зүйлийг эрүүлээр тунгаан боддог бол энэ өөрчлөлт нь сайн тал руугаа юм. Эс бөгөөс таныг биеэ тоосон бүдүүлэг хүнд тооцох болно шүү.

Young businessman looking placid while covering his ears

Эргэн тойрон таны дургүйг хүргэсэн залуучууд байх болно

Бид өөрсдийгөө залуу гэж бодсоор – ажил дээрээ ч, спорт клубт ч, найз нөхөддөө ч… Харин залуучууд гэдэг чинь огт өөр болохыг та ухаарах болно, та ахмадуудын эгнээд оржээ. Эхлээд та өөрийгөө хөгширч байгааг хүлээн зөвшөөрөхгүй, харин удалгүй аав, ээж шигээ “Бидний үед …” гээд л эхэлнэ дээ.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 3

Таны бие организм нэг л биш

Залуу байхдаа та хуруугаа дуугаргахыг хүсдэг байлаа, даанч чадахгүй. Харин одоо хуруу тань бараг л өөрөө дугараад байгаа биз? Бороо орохоор бага байхдаа хугалсан хөл нь янгинана, хүндхэн зүйл өргөхөөр нуруугаар хатгана. Бас дээрээс нь өдөр тутам уух витаминаа мартаж болохгүй-тус болж юуны магад.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 11

Биеийн тамираар хичээллэхэд хүнд болжээ

Цахилгаан шат эвдэрсэн үед та дээшээ долоон давхар руу төвөггүй гүйгээд гарчихдаг байлаа. Харин одоо цахилгаан шат хэзээ ажилд орохыг тэсвэртэй нь аргагүй хүлээж чадна. Нийтийн унаанд чихэлдэж байхаар түгжрэлтэйг нь мэдсээр байж машинаар явна. Спорт зааланд хичээллэхдээ ч өөртөө ачаалал өгөх нь багасчээ. Хамаагүй ээ, хамгийн гол нь спортоор хичээллэхээ орхиж болохгүй.

(L to R) Lillian (MAYA RUDOLPH) and Annie (KRISTEN WIIG) sneak in a workout in Bridesmaids. In the comedy, Wiig stars as a maid of honor whose life unravels as she leads her best friend (Rudolph) and a group of colorful bridesmaids on a wild ride down the road to matrimony. Credit: Suzanne Hanover

Буурал үс, за яахав дээ

Та Жорж Клунитай адилхан болохыг хүсэж ганц хоёр үсээ цагаанаар будуулахыг хүсдэг байв уу? Харин одоо хүссэн хүсээгүй буурал үс цухуйж та хэнд ч мэдэгдэлгүйгээр зулгаасаар л. Эмэгтэйчүүд энэ өөрчлөлтийг бүр хүндээр тусгаж авах бөгөөд дэлхийн сүйрэлтэй дүйцэхүйц зүйл болно. Аз болж үсний будаг гэж аврал байна.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 12

Анхны үрчлээс гарна

Таны арьс байгалиасаа цэвэрхэн хэдий ч 30 даваад ирэхээр нүдний доогуур өөрчлөлтүүд мэдэгдэж эхэлнэ. 30 настай эмэгтэйчүүдийн гоо энгэсгийн тавиур дээр үрчлээний тос гэгч бүтээгдэхүүн шинээр нэмэгдэх нь тэр. Үрчлээ болгон таны элээсэн оймсны тоог илтгэх болжээ.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 13

Та төлөвлөж эхэлнэ

Таныг залуу байхад ээж тань тэмдэглэлийн дэвтэр бэлэглэж, тэр нь тоосонд дарагдан хэвтэж байдаг байв уу? Харин одоо та өөртөө тэмдэглэлийн дэвтэр худалдаж авч юм л бол юм сараачиж суудаг болжээ.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 14

Таны амьдрал сайжирна

Таны амьдрал тогтож илүү тайван болсон байхыг та ухаарна. Хувийн амьдрал тань тогтворжиж сэтгэл зовох зүйлгүй болжээ. Өөрийн хэрэгцээг хангах цалинтай, эсвэл авсан хэдийгээ хэрхэн зарцуулахаа ч мэддэг болсон цаг. Ахуйн асуудлыг хэрхэн амархан шийдвэрлэхээ мэдэж, гарын хэдэн сайхан хоолтой болжээ. Өөрийн гэсэн орох оронтой байгаа цагт амьдралдаа сэтгэл хангалуун гэр бүлийнхээ гишүүдээр хүрээлүүлэн сууна.

30 наснаас хойш бидний амьдралд гарах аймшигт өөрчлөлтүүд 15

6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. batmonh

    2016/07/26 at 00:50

    targalah umen bj bolnoo gehdee shataar ogsoh vitaminii dutagdal shal hudlaa harin hooloo tohiruilah ni zov ym bn

  2. Зочин

    2016/07/27 at 19:32

    би одоо 20 хүрэх гэж юуны чинь 30

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *