2018 оны шилдэг 8 инээдмийн кино

1

Deadpool 2

Дэдпүүлд дахин нэг шинэ дайсан гарч ирсэн нь хүчирхэг хагас киборг Кейбл юм. Түүнийг ганцаараа дийлнэ гэж үгүй боловч гол баатар маань хачирхалтай супер баатруудтай нэгдэн тэмцэхээр сэтгэл шулуудна.,

 

Game Night

Макс Энн болон тэдний найзууд янз бүрийн адал явдалт тоглоомд дуртай хүмүүс билээ. Нэгэн удаа Максын ах нэгэн шинэ тоглоом санал болгох ба удалгүй ахыг нь хулгайлна. Найз нөхөд үүнийг бас нэг адал явдалт тоглоом гэж ойлгон түүнийг хайхаар эрэлд гардаг байна.

 

I Feel Pretty

Олон мяраалаг бүсгүйчүүдийн адил Рене туранхай сайхан байхыг хүснэ. Тэрээр турахын тулд спортоор хичээллэж эхлэх ба дугуйнаас унаж, толгойгоороо юм мөргөснөөс хойш өөрийгөө сайхан болсон гэж боддог болох билээ. Гэтэл зөвхөн ингэж итгэх нь л хангалттай байсан бололтой.

 

 Le retour du héros

Ахмад Невиль дайнд явж, хайртай Полина нь үлдэнэ. Тэрээр захиа бичиж байна гэж амлах боловч ганц ч захиа түүнээс ирсэнгүй. Бүсгүйн эгч Элизабет түүний өмнөөс захиа бичих ба түүндээ янз бүрийн баатарлаг түүх зохион бичсэнээр зөвхөн түүний дүү төдийгүй бүх л хотынхон ахмадыг хайрлаж эхэлдэг байна. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэх аргагүй гэдгийг Элизабет ойлгох учир ахмадыг үхсэн болгож бичсэн боловч тун удалгүй өнөөх нь эрүүл саруул, амьд мэнд хүрч ирээд зохиомол баатарлаг түүхийн эзэн болж хувирна.

 

La ch’tite famille

Парисын нилээд хачин зан ааштай дизайнер Валентин Констанция нар ихээхэн амжилттай хүмүүс бөгөөд Валентиний гэр бүлийнхэн хотод ирэх үед илүү том амжилтын боломж бий болдог байна. Тэд ард олны бодол санааг ихээр үймүүлэх ба гол баатар маань ойр дотныхонтойгоо уулзах үеэр толгойгоороо юм мөргөснөөс болж 17 настай үеийнхээ оюун ухаан, сэтгэл санаатай болж өөрчлөгдөнө.

 

Gringo

Эмнэлгийн компанийн жирийн нэг ажилтан Гарольд нь Мексик рүү албан томилолтоор явдаг байна. Тэнд түүний сайхан эмэгтэй даргын зарим нэг “анагаах ухааны” ашиг сонирхол байдаг гэнэ.  Нэгэн удаа Гарольд өөрийгөө хулгайлагдсан болгож өөрийн компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхэж эхэлдэг байна. Түүний төлөвлөгөөний хамгийн сул тал нь даргынхаа хүнлэг сэтгэлд найдсан явдал байв.

 

Tag

30 жилийн турш таван найз цуглан нэгэн тоглоом тоглох ба дүрэм нь их энгийн: хөөж гүйцээд, мөрөн дээр нь цохиод “Tag” гэж хэлээд л болоо. Ямар ч үед ингэж болох бөгөөд усанд орж байх, ресторанд байх нь хамаагүй. Анхаарал алдаж огт болохгүй. Бүгдийг ингэж тоглоом наадмаар цочоож чадсан боловч нэг нь л огт анхаарал алдаагүй байсаар. Харин энэ сард түүний хурим болох ёстой байлаа.

 

Book Club

Нэгэн боловсролтой эмэгтэй номын клубт харьяалагддаг ба нэгэн удаа түүнд эротик роман ирснийг уншсанаар түүний ертөнцийг үзэх үзэл бодол өөрчлөгдөнө.

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ari Unaa

    Ari Unaa

    2018/08/01 at 22:04

    Uugan Uuganaa Baa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *