Comic-Con 2018 дээр танилцуулсан, удахгүй нээлтээ хийх шилдэг 10 кино

1

“Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”-аас “Aquaman”, “Godzilla” хүртэл…

Сан-Диегод жил болгон зохиогддог Comic-Con International 2018 оны фестифаль болж өнгөрлөө. Энэ үеэр ойрын үед дэлгэцээр гарах олон шинэ киноны трэйлер цацагдсан байна. Анхаарахгүй өнгөрч болохгүй, сонирхолтой зүйл нилээдгүй байсныг танилцуулъя.

Godzilla: King of the Monsters

Энэ удаа хүн төрөлхтөн эртний дөрвөн том аварга биет болох Годзилла, Мотра, Родана болон гурван толгойт мангас болох Гидорын Кинг нарын тулалдааны гэрч болно. Тэдний энэ аймшигт тулааны үр уршиг бүх л дэлхийд аюул учруулах билээ.

 

Disenchantment

“The Simpsons”-ийг бүтээгч нарын хийсэн нэгэн шинэ олон ангит хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний трэйлер бөгөөд дундад зууны үед амьдарч байсан архичин-гүнж Бин, түүний эльф найз болох Эльфо болон Люци хэмээх чөтгөрийн тухай гарна.

 

Aquaman

“Justice League”-ийн нэгэн гол баатрын нэг, Aquaman хэмээх нэртэй Артур Каррийн тухай, комиксоос сэдэвлэсэн, удаан хүлээлгэсэн кино юм. Фестифалийн үеэр үзүүлсэн трэйлер түүний бий болсон тухай нарийн зүйлсийг өгүүлэх ба усан доорх ер бусын гайхамшигт ертөнцийг үзүүлж сөрөг дүрийн агуу их сүйтгэх хүч чадлын тухай дохио өгнө.

 

Shazam!

DC комиксоос сэдэвлэсэн инээдмийн кино. Гол баатар нь жирийн нэгэн сурагч бөгөөд ганцхан үг хэлээд л насанд хүрсэн супер-баатар болдог ид шидтэй. Үүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг л хамгийн чухал зүйл болно.

 

Titans

Шинэ Titans-д DC ертөнцийн хоёрдугаар дүрийн баатрууд бас анхаарлын гадуур өнгөрөхгүй билээ. Тэдний нэг болох Batman & Robin-ы туслагч байсан нөхөр одоо өөрөө Готэмийн гудамжинд эмх журам тогтоохоор шийднэ.

 

Fantastic Beasts: The Crimes of Grindelwald

Fantastic Beasts сиквелийн энэ удаагийн трейлерт шоронгоос оргосон хар шидтэн Грин-де-Вальдын тухай өгүүлнэ. Түүний эрэлд залуу Альбус Дамблдор болон Ньют Саламандер нар явах бөгөөд чухам тэд нэгдүгээр хэсэгт хар шидтэнг шоронд хийсэн билээ.

 

Glass

Энэхүү сэтгэл зүйн триллер нь хуучин танилуудын маань шинэ түүхийн тухай өгүүлэх болно. Тэдний дотор Split киноны гол дүрийн сэтгэл зүйн өвчтэй хулгайч, террорист Мистер Glass, Unbreakable-ийн Дэвид Данн нар байх болно.

 

Vikings

Comic-Con 2018 дээр Vikings-ийн 5 дахь шинэ цувралын трейлерийг үзүүлсэн байна. Энэ удаа ах дүүгээ алалцсан, хэмжээ хязгааргүй их хядалцааны тухай өгүүлэх болно.

 

The Gifted

X-Men-ий ертөнц дээр үндэслэн Marvel-ийн комиксоор хийсэн энэ олон ангит киноны 2 дахь цуврал. Эрх баригчдаас хүүхдээ нууж байгаа ер бусын хүчтэй хүмүүсийн гэр бүлийн түүхийн тухай үргэлжлүүлэн үзүүлэх болно.

 

Nightflyers

Netflix-ийн энэхүү шинэ кино нь Жорж Мартины адил нэрт романы дэлгэцийн хувилбар юм. Кинонд Нарны аймгийн хил хязгаарт дөхөж очсон судлаачдын багийн тухай өгүүлэх бөгөөд тэдний гол зорилго нь Сүйрч байгаа дэлхий ертөнцийг аврах арга олох явдал билээ.

5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баатар Отгонцэцэг

    Баатар Отгонцэцэг

    2018/08/02 at 13:24

    Мөнхжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *