Путин өөрөө ч мэдэлгүй рекламанд тогложээ (видео)

1

Төрийн тэргүүн рекламанд оролцох шиг сонирхолтой зүйл хаа байх вэ? BORK компани тэдний хийсэн гэр ахуйн цахилгаан барааг Оросын ерөнхийлөгч ашиглаж байгаа нэгэн видеог олны хүртээл болгожээ. Гэхдээ Путин өөрөө энэ тухай мэдэж байгаа эсэх, эдгээр талх шарагч, кофе чанагч нь чухам ямар эд байгаа талаар мэдсэн эсэх, энэ бүхнийхээ төлөө мөнгө авсан эсэх нь тодорхойгүй хэвээр үлджээ.

5-р сарын сүүлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэдэг BORK хэмээх томоохон компани нэгэн реклам цацсан бөгөөд энэ видеонд Путин гарна. 20 секундын энэ видеог тусгайлан аваагүй бөгөөд НТВ сувгийн «Центральное телевидение» хэмээх нэвтрүүлгийн 2012 оны 10-р сарын нэгэн дугаарын хэсгээс авсан байна. Энд Путин уг нэвтрүүлгийн хөтлөгчтэй ярилцах бөгөөд нэвтрүүлэгчийг өөрийн хийсэн тунхуу (хрен), хүрэн манжингийн коктейлоор дайлна.

Уг компани нь ерөнхийлөгч тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэдгийг хараад өөрсдийн ажил хэрэгт ашиглахаар шийджээ. Тэд тухайн хэрэглэж байгаа цахилгаан бараануудын нэр загварыг нэмж тодруулснаар уг видео илүү их мэдээлэл агуулах болсон байна.

Bork компанийн жижиглэн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдээр энэ видео маш их явдаг тухай интернет хэрэглэгч нар ярьж бичсээр байна. Гэр ахуйн бараа үйлдвэрлэдэг уг компани уг материалыг ашиглах эрх авсан үгүй нь тодорхойгүй бөгөөд энэ нь ямар ч нөхцөлд хууль зөрчиж байгаа хэрэг юм. Реклам сурталчилгааны хуулиар сурталчилгаа хийж байгаа барааг төрийн албан тушаал бүхий хүмүүс магтан, сурталчлахыг хориглосон байдаг билээ.

7
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *