Хоолой өвдсөн үед хүйтэн зайрмаг идэж болох уу?

1

Хүйтэн амттан хоолойн өвчнийг эдгээхгүй боловч таны өвчин зовлонг нимгэлэх болно.

Эмч нар юу гэж хэлдэг вэ?

Хоолой өвдлөө гээд зайрмагнаас татгалзаж болохгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь Жеймс Штекельберг (James M. Steckelberg) хэмээх Mayo Medical School-ын профессор хэлэхдээ “яг үнэндээ хүйтэн зайрмаг зэрэг сүүн бүтээгдэхүүн нь хоолойн өвчнийг дарж тайвшруулан танд дутагдаж байгаа калорийг өгөх бөгөөд та хоолойн өвчнөөс болоод хатуу хүнс идэж чадахгүй байгаа билээ”.

Хоолой нь өвдөж зовж байгаа хүмүүст Mayo Clinic хүйтэн юмнаас татгалзах хэрэггүй гэж зөвлөж байгаа бөгөөд “тайвшруулах үйлчилгээтэй хүнс, шингэн хэрэглэ. Халуун бүлээн шингэн (шөл, кофейнгүй цай, зөгийн балтай бүлээн ус), мөн хүйтэн амттан болох хөлдөөсөн жимс зэрэг нь хоолойн өвчинг дарж зөөллөдөг” гэж бичжээ.

Гэхдээ зарим төрлийн зайрмаг нь тун эвгүй өвчний эх үүсвэр болж ч бас болно. Хуучин цэргийн сувилагч байсан сэтгүүлч Жули Хэмптон (Julie Hampton) “маш чихэрлэг болон исгэлэн амттан, самартай, жигнэмэгтэй, шоколадтай зайрмаг нь хоолойн салстыг цочроож, гэмтээж магадгүй. Та сүүн бүтээгдэхүүний харшилтай, лактоз буюу сүү боловсруулах чадвар тань алдагдсан бол хөлдөөсөн жимс, болон бусад исгэлэн бус жимс, шүүс орсон хөлдөөсөн хүнс хэрэглээрэй” гэж анхааруулсан байдаг.

Хүүхдийн алдартай эмч, анагаах ухааны эрдэмтэн Евгений Олегович Комаровский мөн хүйтэн зүйл идэхийг зөвлөсөн байна:

Хоолой өвдөх үед хүйтэн компот ууж, зайрмаг идэж болох ба хоолой, залгиурын ямар ч өвчнийг дарж л байвал та эдгээрийг идэхэд хориглох зүйл үгүй.

Дүгнэлт

Хоолой өвдсөн үед зайрмаг, хөлдөөсөн жимс зэрэг нь онолын хувьд ашигтай байж болох юм:

  • Таныг нэмэлт энерги, тэжээлээр хангана
  • Сүүний тос нь таны хоолойн зөөлөн эдийг хуурайшихаас хамгаалж зөөллөж өгнө
  • Хүйтэн жин нь тухайн хэсгийн өвчнийг дарж нарийн хоолой зэргийн үрэвслийг багасгана
  • Өвчтэй тэмцэх сэтгэл зүйн эрч хүч, таашаал өгнө

Гэхдээ зайрмагийг эрүүл хүн ч гэсэн хэтрүүлж хэрэглэж болохгүй. Хэрвээ бага багаар, (150 гр-аас ихгүй) байгалийн гаралтай бүтээгдэхүүн бүхий бүтэцтэй, хоолойн зөөлөн эдийг цочроодоггүй хүнс бол танд эдгээр нь тус болох билээ.

Бүх л эргэлзээг арилгахын тулд та өөрийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй ба чухам тэр хүн л таныг эдгэрэх эсэх дээр хариуцлага хүлээж байгаа учир зарим нэг хориотой хүнсийг хэлж өгөх бөгөөд эдгээрээс таны эрүүл мэнд шалтгаалах билээ.

10
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *