Эмэгтэй хүн дотно байсан эрчүүдийнхээ ДНХ-г хадгалж авч үлддэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ

1

Эмэгтэй хүний тархи гэдэг бол тайлагдашгүй зүйл. Эмэгтэйчүүд нь бидний бодож байснаас ч илүү нууцлаг ертөнц гэдгийг эрдэмтэд саяхан дахин баталсан байна. Эмэгтэйчүүдийн 63% нь тархиндаа өөрийнх нь организмын эд эсээс ялгаатай эрэгтэй ДНХ хадгалж байдаг юм байна гэдгийг тогтоожээ.

Энэ хачирхалтай зүйлийн тухай та бүхэндээ сонирхуулъя.

 

ДНХ-ийн судалгаа

Энэ судалгааны үр дүнг санаандгүй байдлаар тодорхойлсон юм. Анх эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүд нь ямар нэг неврологийн өвчлөлтэй болох магадлал хэр байдаг тухай судалж байсан байна. Харин судалгааны явцад чиглэл нь эрс өөрчлөгдсөн юм.

Эрдэмтэд эмэгтэй хүний тархи нь “эрэгтэй микрохимеризм” буюу эрэгтэй ДНХ агуулж байдгийг олжээ. Нийт судалсан эмэгтэйчүүдийн 63%-д нь энэ байдал ажиглагдсан бөгөөд эрдэмтдэд яагаад ийм явдал бий болсон, хаанаас, ямар учир шалтгаанаас ийм байна гэдэг сонин байлгүй яахав. Янз бүрийн таамаг гаргаж шалгаж эхэлжээ.

Эхлээд эмэгтэй хүн жирэмслээд эрэгтэй хүүхэд тээхтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн боловч удалгүй энэ нь тийм биш байж гэдгийг тогтоож.

Жирэмсэн бус эмэгтэйчүүдийг судалж үзэхэд тэнд мөн л эрэгтэй ДНХ байв. Бүх л мэдээллийг цуглуулж судалсны үндсэн дээр доорх дүгнэлтэд хүрчээ: “Эрэгтэй микрохимеризм нь эрэгтэй хүүхэдгүй олон эмэгтэйчүүдэд байна. Эрэгтэй микрохимеризм нь жирэмслэлтээс гадна урьд өмнөх үр хөндөлт, төөрөлдсөн эрэгтэй ихэр, эрэгтэй ах дүү, бэлгийн харилцаа зэргээс бий болж эмэгтэйн тархинд үлдсэн байна”.

Эрэгтэй ДНХ агуулж байгаа эмэгтэйчүүд 63% эзэлж байгаагаас харахад энэ явдлын хамгийн өндөр магадлалтай хувилбар нь бэлгийн харилцаа гэж эрдэмтэд тооцжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн нь эрэгтэй хүний ДНХ-г өөртөө авч тархиндаа хадгалдаг байна.

Заримдаа шинжлэх ухааны шинэ судалгаанууд итгэхийн аргагүй дүгнэлтэд хүргэдэг. Хэрвээ дээр дурдсан үнэн бол эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн харилцаа нь ихээхэн гүн утга учир агуулдаг нь тодорхой болж байна гэсэн үг. Энэ нь маш олон юм бодоход хүргэж байгаа биз? Гэхдээ энэ нь таамаг төдий болохоор итгэх үгүй нь таны хэрэг.

11
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зоригоо Ганзоо

    Зоригоо Ганзоо

    2018/12/18 at 10:31

    Olon Jil hamt amidarsan er em 2 adilkhan boldog gej Estes ovgod maani yaridag unen baijee

  2. Ganbaadr Ambuul

    Ganbaadr Ambuul

    2018/12/18 at 11:46

    Xairxaan bas yum avaad uldchixdeg gaixaltai xumuus shu

  3. М. Асклепий

    М. Асклепий

    2018/12/18 at 16:20

    Өмнө харилцаатай байсан хүнтэй адилхан хүүхэд төрдөг тохиолдол батлагдсан байдаг байх аа

  4. Shine Bay Araa

    Shine Bay Araa

    2018/12/18 at 16:36

    Uuu sda odoo tgvl mnii dnk olon ohidoor tarhajdee

  5. Shine Bay Araa

    Shine Bay Araa

    2018/12/18 at 16:41

    Mooj emegtei chvvd huntei suugaad huuhed gargahleer yaah bolj bna tgeed

  6. Ganbaadr Ambuul

    Ganbaadr Ambuul

    2018/12/18 at 21:01

    Xorvoogor 1 ijil xuuxduud bie bienee xaraad gaixax bii vii dee ene chin tgd ariun yavdal munuu gej ireed bi ch tstseg tsevruu shig xun de ug ni

  7. Javhlan Injener

    Javhlan Injener

    2018/12/18 at 21:48

    Ха ха…ДНХ гэдгийг мэддэггүй нөхөр бичиж ээ ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *