Хуучин оноо үдэх цаг ойртож байгаа энэ үед тухайн жилд ямар телевизийн шоунууд хамгийн алдартай байсныг мэдэх нь тохиромжтой. Энэ ч үүднээс “IMDb”-ээс 2018 оны хамгийн шилдэг 10 цуврал киноны жагсаалтыг гаргажээ.

Эдгээр телевизийн шоунууд нь хамгийн их үзэгчидтэй байсан юм. Ойролцоогоор 250 гаруй сая хүн “IMDb”-ийн албан ёсны сайт руу орж саналаа өгч, дэлхий нийтийг хамарч чадсан телевизийн шилдэг шоунуудыг шалгаруулсан байна.

Энэ жилийн жагсаалтад “The Walking Dead”, “Black Mirror” болон “The Handmaid’s Tale” гэх зэрэг телевизийн цуврал кинонууд багтжээ. Харин “HBO”-оос гаргадаг “Westworld” цувралын хувьд өмнөх жилтэй харьцуулахад хэдэн байраар хойш ухарсан байна. Харин жагсаалтад шинээр орж ирсэн цорын ганц цуврал кино байгаа нь “Netflix”-ийн гаргадаг “The Haunting of Hill House” кино юм.

Ингээд та бүхэнд “IMDb”-ээс гаргасан 2018 оны шилдэг 10 цуврал киноны жагсаалтыг танилцуулъя.

10. Shameless /Showtime/

“IMDb”-ийн тайлбар: “Ямар ч хайр энэрэлгүй, хэрцгий Чикагогийн гэр бүлд уучлал, өршөөл гэж үгүй.”

9. 13 Reasons Why /Netflix/

“IMDb”-ийн тайлбар: “Өсвөр насандаа яваа Клэй Женсен, түүний ангийнхан болон дурлалт охин Ханнагийн ард нуугдах ээдрээтэй түүх, эцэстээ түүний амьдралаа цэглэх хүсэл.”

 

8. Vikings /History/

“IMDb”-ийн тайлбар: “Рагнар Лотброкын харгис бас тааварлашгүй амьдралыг харуулна, Викингийн дайчин болон фермер тэнгис далайг гатлан, эрэлхэгээр тулалдана.”

 

7. American Horror Story /FX/

“IMDb”-ийн тайлбар: Олон төрлийн дүрүүд болон газар байршлууд, гэмт аллага үйлдэгдсэн байшин, галзуурмаар оромж, буг чөтгөр, солиотой шоу, зочид буудал, фирмийн байшин, шашин шүтлэг болон сүйрэл гэх зэргийг харуулсан, сонгодог зохиол дээр үндэслэж хийгдсэн цуврал кино.”

 

6. The Haunting of Hill House /Netflix/

“IMDb”-ийн тайлбар: “Өнгөрсөн болон одоо цагийн дунд цаг хугацаагаар аялна, хараагдсан гэр бүл аймшгийн дурсамжуудтай гэртээ нүүр тулгарч, энэ бүхнээс зугтах аргагүй болгоно.”

 

5. Grey’s Anatomy /ABC/

“IMDb”-ийн тайлбар: “5 мэс засалчийн хувийн амьдрал болон хувьсгалын ажил ба түүний онцлог, үйлчлүүлэгчид гэх зэргийг харуулсан цуврал кино.”

 

4. The Handmaid’s Trail /Hulu/

“IMDb”-ийн тайлбар: “Дистопианы ертөнц, нэгэн эмэгтэйн дарангуйлал дор амьдрах хувь тавилан.”

 

3. Westworld /HBO/

“IMDb”-ийн тайлбар: “Ирээдүйд юу болох бас өнгөрснийг эргэцүүлэн төсөөлөх, хүн бүрийн дур хүслийн үр дагавар.”

 

2. Black Mirror /Netflix/

“IMDb”-ийн тайлбар: “Сонгомол зохиол дээр үндэслэж хийсэн, технологийн өндөр дэвшил, хүн төрөлхтний нөлөөлөл бас хар талын сөрөг хүчин зүйлсийг харуулсан.”

 

1. The Walking Dead /AMC/

“IMDb”-ийн тайлбар: “Цагдаагийн ажилтан Рик Граймс комноос сэрэх үед түүний мэдэх дэлхий ертөнц сүйрсэн байв, амьд үлдэгсэд амьдралынхаа төлөө үхэлтэй нүүр тулгарна.”

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *