Арьс язралтыг зогсоох болон түүнээс салах 5 энгийн арга

1

Арьс язрах – “идэвхтэй өсөлт”-ийн үед буюу жишээ нь, жирэмслэлт, бэлгийн бойжилт, жин нэмэгдэх эсвэл жин хасагдах явцад арьсанд үүсэх нарийн зурааснууд юм. Жирэмслэлт нь арьс язрах түгээмэл шалтгаан болно. Америкйн Арьс судлалын үндэсний академийн сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад, жирэмсэн эмэгтэйчүүдийн 52-59 хүртэлх хувь нь арьс язралттай гэж гарчээ. Зарим нэг улс орнуудад уг хувь илүү өндөр гарах ч тохиолдол бий, жишээ нь 90 хувь.

Арьс язрахад нөлөөлөх бусад хүчин зүйлүүдэд:

  • Стeроид
  • Генетик удамшил (жишээ нь маш нимгэн арьс)
  • Дааврын тэнцвэрт байдал алдагдах
  • Хөx томруулах мэс засал
  • Анагаах ухааны нөхцөлүүд (жишээ нь, Марфаны хам шинж болон Кушингийн хам шинж)
  • Стeроид бүхий эмийн бэлдмэл удаан хугацаагаар уух
  • Архаг өвчнүүд
  • Өөхлөлт

 

Арьс язралтыг хэрхэн зогсоох вэ?

Арьс язралтаас урьдчилан сэргийлэх хэд хэдэн аргууд бий:

Дасгал

Огцом жин нэмэх нь арьс язрахад хүргэдэг байна. Биеийн дасгалыг зөв хооллолтой хослуулж чадвал арьсны гадаад үзэмжинд явагдах таагүй өөрчлөлтийг хугацаа их орох ч гэлээ таслан зогсоож чадна.

 

Кофе, зөгийн бал болон сахарын скраб туршиж үзээрэй

Гэрийн нөхцөлд бэлдэх байгалийн гаралтай цэвэр скраб нь дэлгүүрийн скрабаас илүү үр дүнтэй бөгөөд гаж нөлөөгүй юм. Гэрийн нөхцөлд бэлдэж болох арьсанд зориулсан маш олон төрлийн скраб бий. Энэ дундаас кофе болон сахар маш их үр дүнтэй бөгөөд шилдэг хувилбарт тооцогдоно. Зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, чийгшүүлнэ. Тийм учраас гэрийн нөхцөлд хийх скрабын үндсэн орц болж ордог байна.

 

Лазер эмчилгээг бас судалж үзээрэй

Нэгдүгээрт, муу мэдээг дуулгая: гоо сайхны мэс заслын төрөлд орох тул ямар ч даатгал мэс засалтай холбоотой зардлыг даахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл: лазер эмчилгээ нь үнийн хувьд хямд бөгөөд аюулгүйд тооцогддог.

 

Арьсны пигментийг нуух шивээс

Тийм ээ, та энэ хувилбарыг сонгож байгаа бол мэргэжлийн өндөр түвшинд шивээс хийх хүн олох хэрэгтэй болно. Мэргэжлийн хүн оллоо гэхэд цаашлаад зохих чернилиэр арьсны пигментийг нуух хэрэгтэй. Энэ нь үнийн хувьд өндөр гарна гэж анхааруулах нь илүүц биз ээ.

 

Арьсны эмчтэй зөвлөөрэй

Одоогоор язарсан арьсыг үр дүнтэй арилгах арга олоогүй байгаа ч гэлээ арьс судлалын зүгээс зарим нэг аргууд бий. Та энэ чиглэлийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч болно. Хамгийн гол нь мэргэжлийн эмч байх ёстой, арьсны өвчлөл дээр он удаан жил ажилласан арвин их туршлагатай эмчид хандан үзүүлээрэй.

7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *