Илүү том дэлгэцтэй болсон iPhone 6 гар утсыг туршилтанд оруулж байна

0

Хэдийгээр Apple компани жил бүрийн намар iPhone гар утасныхаа шинэ загварыг танилцуулдаг уламжлалтай ч энэ жилийн хувьд арай хожуу буюу оны дараа танилцуулгаа хийж магадгүй гэсэн таамаг бий. Олон арван мэдээгээр iPhone гар утасны шинэ загвар илүү том дэлгэцтэй байх болно гэж байгаа ч дэлгэцний хэмжээ болон нягтаршил яг хэд байх нь нууц хэвээр байгаа. Дэлгэцийн хэмжээ томорсон явдал нь iOS хөгжүүлэгчдийг дэлгэцийн хэмжээнд тохируулан апп-уудаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэж байгаа гэх. Зарим аж үйлдвэрлэлийн ажиглагчид Apple-ынхныг iPhone-ыхоо программ хангамжийн интерфейсийг сунгаад iPhone 5s-ийн 1136 x 640 нягтаршлыг хэвээр нь үлдээнэ гэж үзэж байгаа ба энэ нь хөгжүүлэгчдийн зүгээс ямар ч тохируулга, өөрчлөлт шаардахгүй ч гэж хэлж байгаа. Мөн зарим сэтгүүлүүд Apple компанийг 2010 онд iPhone 4s-ийг Retina дэлгэцтэй болгосон шиг Apple болон хөгжүүлэгчдийн хувьд аль алинаас нь софтвейрийн өөрчлөлтүүдийг шаардах нягтаршлын томоохон өөрчлөлтийг авчрахаар зэхэж байгаа гэж бичиж байна. Тэдгээр сэтгүүлүүдэд өгүүлснээр [tweetable]шинэ iPhone-ы дэлгэц пикселийг гурвантаа үржүүлсэн хэлбэрт /3X/ шилжинэ [/tweetable] гэсэн бөгөөд энэ нь iPhone-ы дэлгэцийн үндсэн нягтаршил болох 568 x 320 хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн үг аж. Ингэснээр өнөөгийн дэлгэцний хэмжээ болох 1136 x 640 буюу 2Х нягтаршлыг 150%-иар өсгөсөн хэмжээтэй байх гэнэ.

Илүү том дэлгэцтэй болсон iPhone 6 гар утсыг туршилтанд оруулж байна 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. муухай

    2014/05/19 at 11:58

    энэ тэгээд явж явж Samsung Galaxy-тай ижил шахуу хэмжээтэй болж таарах нь л дээ
    ийм муухай палбийсан юм болчихвол онцгүй л байна

  2. Tumur

    2014/05/19 at 12:13

    yahav humuus iluu tom delgets, iluu ih haragdatsiig huseed bgaa bolohoor terend n l taaruulj uildverleh shaardlagatai bolj bgaa bh. galaxy-iin hajuud uneheer delgets n jijigddeg bolohoor tegee biz, tuunees bish dotorh ajillaga n l bol yun samsung, hamaagui deer shd

  3. Zochin

    2014/05/19 at 13:10

    Hun heregleneese hamar ch songoltoo hiih bh bi bol It mergejiltei hun samsung note 3 baridag,Herglee bolomj bololtsoo geed l durdaad bval mash ih zuileer davuu taltai!!!!!harin helberteh gadaad uzemj ene teree barival Iphone deer bh…Bas helhed apple tuuhii ediinhee 70% samsungaas avdiim shuu

  4. xereglegch

    2014/05/19 at 13:44

    nadad 5s bgaagaaraa taalagdaj bgaa.iluu jaaxan tomorwol bas goy l bx.gexdee usnii xamgaalttai gargawal zugeer yum shig ee

  5. shuher

    2014/05/19 at 22:24

    harin tiimee, usnii hamgaalalttai n samsungiin mash tom davuu tal bolood bgaa bas gar hurehguigeer utsaa udirdah geh met goy bolomjuudtai

  6. lol

    2014/05/22 at 02:05

    Түүхий эдийн 70-ийг авах нь ямар хамаа байна. Хамгийн гол нь технологи. патент, лиценз. Хүн бүр ижил материалаар яг ижил хоол хийж чаддаггүйтэй л адил. Бүүр цаашлаад ярьвал солонгосчууд өлсгөлөнд нэрвэгдээд байхад АНУ, Герман л туслалцаа үзүүлж байсан шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *