Давс болон цагаан цуутай усаар гэр дотроо сөрөг энерги байгаа эсэхийг шалгаарай!

2

Дэлхий ертөнц дээрх юмс бүхэн энергиэр бий болдог – сөрөг болон эерэг энерги. Бидэнд амьдралаас сөрөг энергийг тэр чигт нь байхгүй болгох ямар нэгэн боломж хомс бөгөөд зөвхөн хянах, сөрөг энергийг амьдралдаа оруулж ирэхгүй байх хэд хэдэн чухал алхамууд бий.

Хэлбэлзлийн хуулийг сайтар тооцож үзэх хэрэгтэй. Энэ хууль бүх зүйл, гараг ертөнцтэй салшгүй, нягт холбоотой гэж үздэг бөгөөд үүнд амьтан, хүмүүс, улс орнууд болон биднийг хүрээлэн буй бүхий л эд зүйлс багтана. Та эдгээр хүрээлэн буй орчинд байгаа эд зүйлсэд хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалж, үүсэж бий болох энерги эргээд таны амьдралд нөлөөлөх болно. Жишээ нь, хэрэв та бүх цаг заваа хэн нэгнийг маш их шүүмжлэхэд зарцуулбал сөрөг энерги бий болох бөгөөд үр дүнд нь танд нөлөөлж эхэлнэ. Өөдрөг үзэлтэй, хэр баргийн юмыг тоодоггүй байсан ч гэсэн таны бий болгосон сөрөг энерги таниас дайжихгүй.

Хэрэв та амьдрал дахь сөрөг энергиэсээ салахыг хүсэж байвал хувийн бодол, үйлдэл болон шийдвэрээсээ хэд дахин илүү зүйлтэй нүүр тулгарах хэрэгтэй болно. Нэгэнт сөрөг энергиэр хүрээлүүлсэн нөхцөлд өөрийгөө олно гэдэг тийм ч амар зүйл биш – учир нь сөрөг энерги таныг хойш татаж, амжилтад хүрэх боломжийг тань салхинд хийсгэдэг. Иймд амжилтад хүрэхийн тулд эхлээд энэ сөрөг энергиэс ангижрах нь чухал юм, өөрийгөө чөлөөлж, эерэг энерги болон аз хийморийг өөртөө дууд.

Таныг сөрөг энергиэс хамгаалах хэд хэдэн арга бий. Зарим хүмүүс май тавих техникийг хэрэглэдэг бөгөөд ургамлыг шатааснаар сөрөг энергийг арилгах боломжтой. Мөн арц хүж уугуулах, эфирийн тосны үнэрийг ашиглах гэх мэтээр сөрөг энергиэс ангижирч болно. Эдгээр аргууд сөрөг энергийг бүрмөсөн арилгаж чадахгүй ч эерэг энергийг таны амьдралд оруулж ирэх болно. Гэхдээ танд эдгээр аргуудыг ашиглах гэтэл дээр дурдсан зүйлс байхгүй байвал, ижилхэн үр дүнтэй бөгөөд гэрээс сөрөг энергийг хөөх найдвартай аргыг хэлж өгье.

Гэр доторх сөрөг энергиэс энэхүү аргын тусламжтай салаарай:

Танд хэрэг болох зүйлс:

  • 2 цайны халбага цагаан цуу
  • 2 цайны халбага нунтагласан давс
  • 400 мл цэвэр, шүүлтүүрээр шүүсэн ус
  • Цэвэрхэн стакан

Заавар:

  1. Цагаан цууг хутгаж, цэвэрхэн стаканд хийнэ. Дээр нь удаанаар нунтагласан давс болон усаа хийж, орцыг 60 секундын турш сайтар холино.
  2. Стаканыг хамгийн их сөрөг энерги мэдрэгддэг өрөөнд аваачиж тавьж, 24 цагийн турш байлгана.
  3. Стакан дахь давсыг сайтар ажигла. Сөрөг энергийг арилгаж чадаагүй нөхцөлд давс дээшилнэ, харин стакан өрөөн дэх сөрөг энергийг цуглуулж, өөртөө хуримтлуулсан нөхцөлд, давс стаканы ёроолд тунасан байна.
  4. Хэрэв танд өрөө ямар ч асуудалгүй болсон юм шиг санагдаж байвал, стаканыг өрөөнөөс холдуулж болно. Ингэхдээ стаканыг гэрийнхээ үүдэнд тавих хэрэгтэй. Хүрээлэн буй орчны байгалийн хэлбэлзэл сөрөг энергийг эсэргүүцнэ. Стаканыг гэртээ удаан байлгаж болохгүй /усаар цэвэрлэх хэрэгтэй/ бөгөөд та хуримтлагдсан сөрөг энергийг эргээд гэртээ бий болгох эрсдэлтэй.
  5. Бусад өрөөнүүддээ энэ аргыг ашиглаарай.

Гайхалтай нөлөө үзүүлэх, эмчлэх болон анагаах үйлчилгээтэй хөгжим ашиглах:

8
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *