Гудас дэвсгэрээ цэвэрлэхийн тулд та үнэтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн авах шаардлагагүй! Дараах хялбар аргууд танд тусална

3

Бид гэр доторх бүх зүйлийг цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг ч гэлээ зарим эд юмсыг буруу угаадаг нь харамсалтай. Та нийт хичнээн удаа гудас дэвсгэрээ угааж, цэвэрлэсэн бэ?

Хэрэв таны хариулт “хэзээ ч угаадаггүй” эсвэл “хааяа л нэг” бол та бохир гудас дэвсгэр олон тооны бактери үржих газар болж, бүрэлдэж тогтсон тоос шороо, хоолны үлдэгдэл арьсны эсийг үхүүлдэг болохыг төдийлөн мэддэггүй бололтой.

Иймд одооноос хариултаа өөрчилж, жилд хэд хэдэн удаа гудас дэвсгэрээ угааж хэвшээрэй. Тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та ердөө дараах хэдэн алхамыг мэдэж байхад л болно:

 

Орон дээрх бүх зүйлийг авч гудас дэвсгэрийг угаах

Энэ нь танд цаг хожиход тусална, бас эцэст нь бүх зүйл цэвэрхэн болно. Угаалгын машиныхаа халуун усыг идэвхжүүлж, бүх бактери болон хачгийг устгаарай. Хэм нь өндөр байх тусмаа сайн цэвэрлэгдэх болно. Гэхдээ та ямар төрлийн даавуу угаах гэж байгаагаа эхлээд сайтар анзаарах хэрэгтэйг санаарай.

 

Тоосыг нь соруулах

Хэрэв танайд тоос сорогч байгаа бол гудас дэвсгэрийнхээ тоосыг соруулж хачиг болон бактери, тоос шороог нь арилгаж болно.

 

Толбыг нь арилгах

Ид шидийн гэмээр угаалгын бодис найруул: 1 цайны халбага шингэн саван болон 2 хоолны халбага устөрөгчийн хэт ислийг хооронд нь холино. Бэлэн болсон шингэнээс халбагаар авч, шүдний сойзонд шингээн, гудас дэвсгэр дээрх толбыг арилгаарай.

 

Муухай үнэрээс салах

Гудас, дэвсгэрээс гарах эвгүй үнэрээс салахын тулд дараах бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно – гэхдээ гудас, дэвсгэрээс эвгүй үнэр гарах нь хэр олон удаа цэвэрлэж байгаагаас шууд хамаарна.

 

Натрийн бикарбонат

Жигдхэн гадаргуу хэсэг дээр тарааж 30 минут болсны дараа соруулж авна. Үр дүнд нь дан ганц муухай үнэр арилах биш, гудас дэвсгэрт шингэж үлдсэн байсан шингэн зүйлсийг давхар арилгана.

 

Натрийн бикарбонат + эфирийн тос

Хэрэв та гудас дэвсгэрийн эвгүй үнэрийг арилгаад зогсохгүй, сайхан үнэртэй болгохыг хүсэж байвал эфирийн тосыг ашиглаарай. 5 дусал эфирийн тос болон дурын хэмжээтэй натрийн бикарбонатыг хольж гудас дэвсгэр рүүгээ цацна.

 

Ариутгалын шүршигч

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй боловч таны цагийг хэмнээд зогсохгүй, гудас дэвсгэрийн даавууг муухай болгохгүй.

Шүршигч саванд хүнсний сод хийж, гудас дэвсгэр рүү цацах ба 15 минутын дараа соруулж авна.

 

Гудас дэвсгэрийг хатаах

Өрөөнийхөө хөшгийг онгойлгож, нарны хурц туяанд гудас дэвсгэрээ хатаах нь илүү үр дүнтэй байх болно.

 

Гудас дэвсгэрийг 3-6 сар болоод эргүүлж тавих

Ингэснээр гудас дэвсгэрийн гадаргууг элэгдэхээс хамгаална. Эргүүлж тавихаас гадна хоёр талаар нь бас сольж тавиарай.

 

Гудас дэвсгэр хамгаалагч хэрэглэх

Энэ хуванцар материалаар хийгдсэн хамгаалагч нь гудас дэвсгэрт шингэн зүйл асгарахаас сэргийлнэ. Мөн тоос шороо тогтоохгүй байх ач тустай.

Энэ бүхний эцэст та гудас дэвсгэрээ цэвэрлээд зогсохгүй, цэвэрхэн болсон орон дээрээ тав тухтай амарч чадах юм.

9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *