2018 онд Xiaomi компаниас гаргасан хамгийн гайхалтай 14 бүтээгдэхүүн

1

1. Xiaomi Mi Band 3

Орчин үеийн фитнес бугуйвчны үлгэр дуурайлал гэж хэлж болно – алхам тоолно, шатаасан калори гаргана, зүрхний цохилт хэмжинэ, утсан дээр ирсэн дуудлага, мессежинд дохио өгнө, сэрүүлэг болно бас цаг агаарын мэдээ ч харуулна. Нэг цэнэглэлтээр ойролцоогоор 2 долоо хоног явдаг.

Худалдаж авах

 

2. Xiaomi Redmi Note 6 Pro

Redmi Note 6 Pro нь 6.26 инч, 19:9 харьцаатай, хагас сэтэлгээтэй загварын дэлгэцтэй болсон юм. Энэхүү загвар нь мөн тус утсанд өмнөхөөсөө илүү нарийвчлал буюу 2280 x 1080 нарийвчлалтай болоход нөлөөлсөн юм. Snapdragon 636 процессортой, шуурхай санах ойны хувьд 3GB-ийн RAM, багтаамжийн хувьд 32GB багтаамжтай, мөн microSD card-ын тусламжтайгаар багтаамжаа 256GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

Худалдаж авах

 

3. Xiaomi ZMI Aura

ZMI брэнд нэрийн дор Xioami компани саяхан Aura гэх нэртэй шинэ зөөврийн цэнэглэгч гаргажээ. Зайны хувьд 20,000 мА*цаг хүчин чадалтай, USB оролттой. Дэлгэц бүхий зөөврийн цэнэглэгч дээр үлдэгдэл зайны мэдээлэл гарна. Хажуу бөөрөн дээрээ тог бага зарцуулах төхөөрөмж, жишээ нь фитнес бугуйвч цэнэглэх горимыг идэвхжүүлэх товчлууртай.

 

4. Халдаг хүрэм

Өнгөрсөн намар Xiaomi компани 90 Minutes-тай хамтран халдаг хүрэм танилцуулсан нь хэрэглэгчдийн шуналыг маш их хөдөлгөсөн. Хүрэмд хэрэглэгчдэд үл мэдэгдэх халаах хэд хэдэн элементүүд суурилуулжээ. Чийг уснаас хамгаалагдах гадаргуутай, сөдөн хүрмийн халаах системийг нэг даралтаар л ажиллуулна, дулааны эх үүсвэр нь хүрэмний халаасанд суурилуулагдсан.

 

5. Xiaomi Pocophone F1

Pocophone F1 утас нь үнэ болон хүчин чадлаараа хэрэглэгчдийн хайрыг татаж чадсан. Маш хямд үнэтэй хэдий ч Qualcoмм Snapdragon 845 хүчин чадалтай процессортой, шуурхай санах ойны нэмэлт нь 6 ГБ.

Селфи камер нь 20 мегапиксель, нүүр царай таних горимтой, 4000 мА*цаг зайтай, хямдхан үнээр хүчтэй утастай болох хүсэлтэй хүмүүст яг тохирох утас болж чаджээ.

Худалдаж авах

 

6. Xiaomi Mijia Quartz Watch

Цаг хугацаагаар шалгарсан кварц механизм бүхий фитнес цаг гэж хэлж болно. Алхам тоолно, чухал дуудлагыг чичирч мэдэгдэнэ, мөн сэрүүлгийн үүргийг гүйцэтгэнэ.

Ухаалаг утсыг тусгай аппликейшнээр дамжуулж тохиргоо хийнэ, усны хамгаалалттай, цэвэр шилэн нүүртэй бөгөөд арьсан оосортой ажээ.

 

7. Xiaomi Mi Mix 2S

“Чёлк”-гүй бас хүрээгүй, керамик гэртэй, Qualcomm Snapdragon 845 процессор бүхий гар утас юм. Үндсэн хоёр камертай, DxOMark-ийн шалгалтаар ороход 97 оноо буюу iPhone X-тэй адил үнэлгээ авч чаджээ.

 

8. Xiaomi Mijia 2 Fishbone

Санаа зовох зүйлгүй угаалгын машинд угааж болох гүйлт болон зааланд хичээллэхэд өмсөх пүүз юм. Пүүзний онцлог – үдээсийг үдэхэд хөлд өөрөө тохирч чангарна, өөрөөр хэлбэл хөлийг бүрэн хэмжээгээр дэмжиж өгдөг.

Пүүзний ул гэхэд л таван давхарга бүхий бүтэцтэй, үүнд нь зөөлөн амортизатор хүртэл багтжээ. Адил төрийн пүүзнүүдээс үнийн хувьд харьцангуй хямд.

 

9. Xiaomi Mi Notebook Air 13,3″

Өнгөрсөн жил Xiaomi компани Mi Notebook Air 13,3″-ийг шинэчилсэн, Intel Core i5 эсвэл 7 дугаар үеийн Core i7-г ашиглан илүү хүчтэй болгож чаджээ. Уг загвар нь GeForce MX150 графиктай, шуурхай санах ой нь 8 ГБ, 256 ГБ SSD хардтай болно. Хурууны хээгээр эзнээ таних бөгөөд түргэн цэнэглэгдэх горимтой.

 

10. Xiaomi Black Shark

Уг утсыг тоглоом тоглоход зориулагдсан шилдэг ухаалаг гар утас хэмээн зарлажээ. Хүчтэй Snapdragon 845 процессор, мөн утсыг халахаас сэргийлсэн шингэн хөргөх системтэй. Тоглоомд дуртай хүмүүст нэмэлтээр тоглох удирдлагыг авч болно.

Худалдаж авах

 

11. Xiaomi Mi A2

Mi A2 нь хүчирхэг, орчин үеийн Snapdragon 660 хэмээх 8 цөмт Kryo 260 процессортой бөгөөд энэ нь орчин үеийн ямар ч тоглоомыг тоглож хүчрэх эд юм. Mi A2 утас нь 12-мп Sony IMX486 болон 20-мп Sony IMX376 гэсэн үндсэн хоёр камертай, аль аль нь f/1,75 өрцтэй. 2160p форматаар видео бичлэг хийх боломжтой.

Худалдаж авах

 

12. Xiaomi Amazfit Bip

Тус ухаалаг цаг нь Pebble болон Apple Watch-тай адилхан, дизайн нь хэрэглэгчдийн анхаарлыг татаагүй ч хүчин чадал нь тэднийг яахын аргагүй татжээ – нэг цэнэглэлтээр 45 өдөр ажиллана. Чийг уснаас хамгаалагдсан уг цаг нь зүрхний цохилт зэрэг бүхий л мэдээллийг дамжуулна.

Худалдаж авах

 

13. Xiaomi Mi 8 Lite

6.26 инч дэлгэц, Snapdragon 660 процессор болон Adreno 512 GPU зэрэг шинж чанарууд нь Mi 8 Lite-д “тренд үзэмж, сайн үзүүлэлт, чанартай ажиллагаа” гэсэн тодотголыг авчирч байгаа юм.

Худалдаж авах

 

14. Xiaomi Air Purifier 2S

Энэ загварын хувьд өмнөх загвартай ойролцоо ба компани индикаторыг баруун дээд буланд байрлуулахаа больсон байна. Хэдий тийм ч гэлээ OLED дэлгэцтэй учир гаднах өнгө үзэмж нь хараа булаахаар болжээ. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь цагт 310м³ агаар цэвэршүүлэх бөгөөд 21м² өрөөг ердөө 10 минутанд багтаан бүрэн цэвэрлэх хүчин чадалтай.

Худалдаж авах

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *