Хурц амттай, шүүслэг бас шаржигнуур – миний хамгийн дуртай нь! Тахианы далавч шарах 10 төрлийн жор

2

Боломжийн үнэ, сайхан амт, бэлдэхэд амар байдал – энэ бүгд тахианы далавч бидний дуртай хоол болоход нөлөөлсөн. Тахианы далавч бэлдэх маш олон хувилбар бий. Тахианы далавчаар нэгдүгээр болон хоёрдугаар хоолны алийг нь ч хийж болно. Мөн салат, халуун, хүйтэн зууш ч хийдэг. Жигнэнэ, шарна, гриллд болгоно, барбекю ч хийнэ. Тахианы далавчийг төрөл бүрийн соус, хачиртай иддэг.

Амтлах сонголтууд ч арвин их: карри, розмарин, цагаан гаа, бүх төрлийн перец зэрэг болно. Та өөрийнхөө идэх дуртай амтанд тохируулаад тахианы далавч бэлдээрэй.

 

Тахианы далавчийг хэрхэн бэлдэх вэ?

Төмстэй тахианы далавч

Орц:

  • 800 гр тахианы далавч
  • 500 г төмс
  • Шарах хэв

Амтлагчид зориулсан орц:

  • 1 х.х майонез
  • 0,5 ц.х гич
  • 2 х.х цуу
  • Давс, перец, сармис, карри – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  1. Майонез, гич болон цуугаар мах амтлах амтлагчаа бэлдэнэ.
  2. Төмс, далавчаа амтлагчдаа хийгээд 3 цаг амраана.
  3. Шарах шүүгээний хэвэнд хийгээд 220 хэмд 40 минут болгоно.

 

Цуу-гичний соусанд болгосон тахианы далавч

Орц:

  • 700 г тахианы далавч
  • 2 х.х гич
  • 2 х.х майонез
  • 2 х.х цуу
  • 2 хумс сармис
  • 1 х.х хмель-сунель

Бэлдэх арга:

  1. Майонезоо цуу, гич, хмель-сунельтой холиод жижиглэсэн сармисаа мөн хийж хутгана.
  2. Угааж хатаасан тахианы далавчаа амтлагчид хийнэ. 2-3 цаг хөргөгчинд байлгана.
  3. Шарах шүүгээний хавтанд байрлуулаад 180 хэмд 20-30 минут болгоно.

 

Шаржигнуур далавч

Орц:

  • 6 тахианы далавч
  • 3 өндөг
  • 50 г гурил
  • Давс, перец – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  1. Өндөг, гурил болон давс, перецээ сайтар хутгана.
  2. Далавчаа дундуур нь хуваагаад давсалж, перецээр амтална.
  3. Далавчаа амталсан өндгөндөө дүрнэ.
  4. Их хэмжээний тосонд далавчаа хоёр талаас нь зөөлөн галаар болгоно. Далавчийг сайтар шарах хэрэгтэйг анхаараарай.

 

Амттай далавч

Орц:

  • 20 тахианы далавч
  • 4 хумс сармис
  • 0,5 х.х цуу
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 1-2 х.х паприк
  • Давс, перец өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  1. Далавчаа сайтар угаагаад цаасан алчуураар арчиж хатаана.
  2. Сармисаа шахагчаар шахна.
  3. Далавч дээрээ нимбэгийн шүүс, паприк, сармис, цуугаа хийнэ. Давс, перецээ хийгээд сайтар хутгаарай.
  4. 2-3 цаг амт нь ортол амраана.
  5. Сайтар халаасан нүүрсэн дээр болгоно. Маш гоё бөгөөд хурц амттай тахианы далавч болно.

 

Шарах шүүгээнд болгох пармезан бяслагтай тахианы далавч

Орц:

  • 3 л хүйтэн ус
  • ¼ х.х давс
  • 1 лаврын навч
  • 1 ц.х хатаасан гоньд
  • 1 ц.х хатаасан орегано
  • 1 ц.х хатаасан розмарин
  • 1,5- 2 кг тахианы далавч
  • 8-10 хумс сармис
  • 3 -4 х.х чидун жимсний тос
  • 1 х.х шинэхэн нунтаг хар перец
  • 2 ц.х улаан перец
  • 2 х.х хатаасан/шаржигнуур талх
  • 1 стакан жижиглэж үрсэн пармезан
  • 70-80 г бальзамын уксус

Бэлдэх арга:

  1. Усаа томхон саванд хийнэ. Дээрээс нь уксус, давс, лаврын навч, гоньд, орегано, розмаринаа хийгээд буцалгана. Ус буцлангуут нь далавчаа хийж 15 минут буцалгана.
  2. Цаг болонгуут нь далавчаа аваад сараалж дээр байрлуулж хатаана.
  3. Сармис дээрээ чимх давс хийгээд сайтар хутга.
  4. Томхон саванд сармис, чидун жимсний тос, хар, улаан перецээ хийж сайтар хутгана.
  5. Далавчаа бэлэн болсон амтлагчдаа хийгээд сайтар хутгаарай. Дээрээс нь хатаасан нунтаг талхаа нэмээд дахин холино. Одоо ½ стакан пармезанаа хийнэ.
  6. Далавчаа шарах шүүгээний хавтан дээр өрөөд чидун жимсний тосоор тослоорой. Үлдсэн бяслагаа цацна.
  7. 230 хэмийн шарах шүүгээнд тахианы далавч шаргал өнгөтэй болтол буюу 20-25 минут болгоно.

 

Нимбэгийн шүүсэнд болгосон тахианы далавч

Орц:

  • 500 г тахианы далавч
  • 200 г сахарны нунтаг
  • 500 мл ус
  • 3 нимбэг
  • Хар нунтаг перец өөрийн хүслээр

Бэлдэх арга:

  1. Сахарны сиропоо бэлдэнэ. Дундуур нь хуваасан нимбэгүүдээ 20 минут буцалгана.
  2. Шарах шүүгээгээ 180 хэм халаана.
  3. Далавчаа перецээр амтлаад шарах шүүгээний хавтан дээр тарааж тавина. Дээрээс нь нимбэгтэй сиропоо асгаарай.
  4. 35-40 минут болгоно.

 

Тахианы далавчин шорлог

Орц:

  • 15 тахианы далавч
  • 1 том улаан лооль
  • 1 сонгино
  • 1 улаан амтат чинжүү
  • 1 боодол яншуй
  • 1 боодол шанцай
  • 2 чимх кориандр
  • 2 чимх цинамон
  • 2-3 х.х майонез
  • Өөрийн амтанд тааруулаад цуу

Бэлдэх арга:

  1. Далавч дээрээ жижиглэн хэрчсэн улаан лоолио (хальсгүй), сонгино, амтат чинжүү, ногоон навчит ногоонуудаа хийнэ.
  2. Чимх кориандр, цинамон, хэдэн халбага майонез, давсыг орлох цуу хийнэ.
  3. Бүгдийг гараараа сайтар хутгаарай.
  4. Таглаад 2 цаг амраана.
  5. Амталсан далавчаа сараалж дээр торон дээр тавина.
  6. Нүүрс нь хэтэрхий их халаагүй байх ёстой, эс бөгөөс далавч шууд түлэгдэнэ шүү.
  7. Тороо үе үе эргүүлж байхаа мартав, бүх талаас нь шарахыг хичээгээрэй. Далавчийг сэрээгээр энд тэнд нь хатгавал илүү хурдан болно.

 

Сармистай тахианы далавч

Орц:

  • 1 кг тахианы далавч
  • 1 х.х дарсны уксус
  • 1 сонгино
  • 6 хумс сармис
  • Хэрчсэн 2 халуун перец
  • 1 х.х нунтаг амтат чинжүү
  • 1 ц.х нунтаг халуун перец
  • 60 мл чидун жимсний тос
  • 1 х.х орегано
  • Давс

Бэлдэх арга:

  1. Далавчны үзүүрийг авч хаяна. Далавчаа хоёр хэсэг болгож хуваагаад давсалж амтална.
  2. Сонгиноо нарийхан хагас цагираг байдлаар хэрчинэ.
  3. Амтлагчаа бэлдэцгээе: уксус, чидун жимсний тос, сонгино, сармис, халуун перец, амтат чинжүү, ореганогоо хийж хутгана.
  4. Далавчаа амтлагчтайгаа холиорой. Таглаа хөргөгчинд 3 цаг амраана.
  5. Шарах шүүгээний хавтан дээр далавчаа амтлагчтай цуг тарааж тавина.
  6. 180-190 хэмд хаалгыг нь хаалгүйгээр 40-50 минут болгоорой.

 

Зөгийн балны соустай тахианы далавч

Орц:

  • 500 г тахианы далавч
  • 60 г зөгийн бал
  • 140 г цуу
  • Тал нимбэгийн шүүс
  • 20 г цагаан гаа
  • 10 г нунтаг карри
  • Давс
  • 70 мл ургамлын тос

Бэлдэх арга:

  1. Бүх орцуудаа сайтар хутгаад далавчаа амтална.
  2. Нэг цаг сэрүүн газар байлгана.
  3. Өргөн том сав аваад тос хийгээд далавчнуудаа болгоно.
  4. Далавчны гадна тал шаргал өнгөтэй болтол шараарай.
  5. Галаа бага зэрэг ихэсгээд үлдсэн амтлагчийг хийнэ. Таглаад 15 минут орчим байлгана.
  6. Зөгийн балтай тахианы далавч идэхэд бэлэн.

 

Шар айрганд болгосон тахианы далавч

Орц:

  • 6 хумс сармис
  • 10 г нунтаг карри
  • 10 г давс
  • 1 кг тахианы далавч
  • 1,5 л цайвар шар айраг

Бэлдэх арга:

  1. Блендерт сармис, карри, давсаа хийж сайтар холино.
  2. Далавчаа угаагаад хэрчинэ. Бэлэн болсон пастагаар далавчаа амтална.
  3. Далавчаа сэрүүн газар 1 цаг амраана.
  4. Далавчаа шарах шүүгээний хавтан дээр тарааж тавиад шар айргаа дээрээс нь асгаарай.
  5. 220 хэмд 40 орчим минут далавчаа болгоно.
  6. Тахианы далавч бэлэн болонгуут нь том саванд хийгээд шарах шүүгээний хавтан дээр үлдсэн соусыг дээрээс нь асгаарай.

Шарах шүүгээнд төмстэй тахианы далавчийг ингэж хийдэг. Маш амттай болно шүү.

Жор үүгээр дуусахгүй. Алийг нь сонгох нь таны хэрэг. Жорыг өөрийн хүслээр баяжуулж ч болно. Уг жорыг найз нөхөдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *