Уянгын киноноос ч илүүтэй таны сэтгэл хөдөлгөх 20 гэрэл зураг

2

Калифорнийн их сургуулийн гүн ухааны доктор, клиникийн сэтгэл судлаач Стивен Сидерофф батлан хэлэхдээ, уйлах нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг буюу стресс тайлахад тусалдаг гэжээ. Ялангуяа сэтгэл хөдлөл их үед уйлахад нулимсаар дамжин стрессийн даавар гадагшилдаг гэж эрдэмтэд үзэх болсон. Тийм ч учраас таныг зөвхөн сайхан кино үзээд зогсохгүй мөн манай сайтад тавигдсан сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг үзэхийг зөвлөж байна.

Та бүхэнд сэтгэлд дулаан түүхийг өгүүлэх мөчүүдийг буулгасан гэрэл зургуудыг бэлдлээ.

1. Манай аав, ээж хоёр өглөө болгон Mario Kart 64 тоглодог. Хожигдсон нэг нь цай чанана. 2001 оноос хойш ингэдэг заншил тогтоод байгаа юм

© bork1138 / reddit

 

2. Ах минь аймшигтай ослоос амьд үлдэж чадсан. Эсрэг урсгалд явсан согтуу жолооч түүнийг мөргөсөн юм. Жолооны ард согтуу битгий суугаарай!

© theMANzalone / reddit

 

3. Би аав боллоо. Тэр хацрыг нь л харчих…

© theMANzalone / reddit

 

4. Нэг хүн гудамжинд яваа хүмүүсийг өөрийнхөө телескопоор Бархасбадь гаригийг үнэгүй харуулдаг юм

© hootersbutwithcats / reddit

 

5. Энэ залуу өөрийнхөө машинаас гараад өөр машин руу шумбан орж байгааг та харав уу? Залуу өөдөөс ирж яваа машины жолоочид таталт өгч байгааг нь анзаарчээ

© Associated Press / youtube

 

6. Эцэг, эх хоёр 23 настай хүүгийнхээ өөр хүнд шилжүүлэн суулгасан зүрхийг хэрхэн цохилж байгааг сонсож байна

© 2manyhotdogs / reddit

 

7. Танхай этгээдүүд манай өндөр настай хамаатнуудын шинэ жилийн хийлдэг дүрсүүдийг сүйтгэжээ. Хамаатнууд маань цагдаад гомдол гаргасны дараахан нэг цагдаа тэр хоёрт ийм чимэглэл бэлэглэсэн байна. Хувиасаа мөнгө гаргаад шүү дээ

© noodlepartipoodle / reddit

 

8. Стамбулын оршин суугчид орон гэргүй муурнуудад өөрсдийнхөө чадлаар тусалдаг

© Ensirius / reddit

 

9. Өндөр настны буурь зааж байна гээд зүгээр суусангүй боломжийг ашиглажээ

© TooShiftyForYou / reddit

 

10. Ялахаас илүүтэй найздаа дэмжлэг үзүүлэх нь дээр гэдгийг ойлгох тэр мөч

© hootersbutwithcats / reddit

 

11. Миний найз охины ах нь – аутист, байнга дэртэй явдаг юм. Бид амралтаараа цугтаа далайн эрэг явсан юм. Түүнийг хараад би Каспор Давид Фридрихийн зургийг гэнэт санагдаж билээ

© YellowElevator / reddit

 

12. Тэд юуг ч үл харгалзан амьдралдаа аз жаргалтай бөгөөд сэтгэл хангалуун

© NyappyTiramisu / reddit

 

13. Хүйтэн төмөр бариуланд хөл нь наалдсан шувууг тэр халуун гараараа дулаацуулж хөлийг нь салгаж өгч байна

© Front_Will2 / reddit

 

14. Амьдралдаа анх удаа зургуудаа кафед үзүүлэн болгож тавьж байгаа юм. Өнөөдөр анхныхаа зургийг зарлаа. Би ямар их аз жаргалтай байгааг үгээр илэрхийлж чадашгүй нь

© qbak / reddit

 

15. Гурван хоногийн өмнө би дахин ээж болсон юм. Өнөөдөр угаалгын өрөөнд байхад бяцхан үр минь уурлалаа. Том хүү маань дүүгээ тэврэхэд дорхноо тайвширсан юм даа

© rheologicc / reddit

 

16. 2016 онд 21 настай Шуши Бакарян бүсгүй Сириэс Канадад дүрвэж ирсэн юм. Өнөөдөр аэро сансрын инженерээр суралцаж байна. Салхины хүчээр ажиллах онгоцны цэнэглэх эд ангийг тэр зохион бүтээжээ

 

17. Хоёр ээж хараад өөртөө итгэхгүй байх тэр мөчид: өөрийнхөө хажууд бас утасны дэлгэц дээр

When you just can’t believe that you’re seeing TWO of Mommy ?

Posted by Andrea Boals on Wednesday, December 26, 2018

 

18. Энэ гөлөгний өхөөрдөм бичлэгийг интернэтэд байрлуулсны маргааш нь үрчилж авах эзэн нь иржээ

© pc125558 / reddit

 

19. Дауны хам шинжтэй миний нагац ах болон Альцгеймерийн өвчтэй эмээ хоёр маань бүжиглэж байна

© spacewrangler2e2 / reddit

 

20. Эхнэр минь 2015 онд хорт хавдраар өөд болсон… Бидний бал сар далайн эрэг дээр байрлах энэ байшинд өнгөрч билээ. Өөд болохоосоо өмнө тэр минь дахин далай харахыг хүсэж байна гэсэн юм. Даанч бид амжаагүй… Хуримын ойн баяраараа бид тэр байшинг дахин хөлсөлсөн, хайртай эхнэрийнхээ чандрыг далайд өргөлөө.

© drinkdeepanddescend / reddit
41
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *