Гарын алган дээрх амьдралын шугам таны тухай юу хэлж байна вэ? (мэргэжилтний дүгнэлт)

3

Хиромантия хэмээх эртний энэ онолыг дэмждэг, эсэргүүцдэг олон хүмүүс бий. Одоог хүртэл зарим эрдэмтэд хүний гар, алгыг бүх талаас нь судалсаар байгаа бөгөөд тэд хүниий хурууны хэлбэр, алган дээрх зураасаар тухайн хүний тухай олон зүйл мэдэж болно гэж үзэж байна.

Ричард Вебстер хэмээх Австралийн зохиолч, гипнозын мастер, үл тайлагдах зүйлийн мэргэжилтэн эрийн зарим зохиол бүтээл чухам энэ хиромантитай холбоотой юм. Өөрийн “Хиромантийн тухай бүрэн ойлголт: нууцыг унших нь” хэмээх номондоо алган дахь амьдралын шагумын тухай нилээд дэлгэрэнгүй бичсэн байна.

Тэрээр гурван үндсэн амьдралын шугамыг онцгойлж үздэг ба тэдгээр шугамаар хүний зан аашийг тодорхойлж болно гэж үзэж байна.

 

Түүний ажиглалтын үнэн зөвийг өөр дээрээ болон ойр дотнын хүн дээрээ шалгаж үзэх үү?

1. Амьдралын шугам нь хагас тойрог байдалтай бол

Ийм хүн нь маш их эрч хүчтэй, урам зоригтой байна. Амьдралын ямар ч бэрхшээл зовлон түүнийг нугалж чадахгүй бөгөөд хувь заяаны цохилт болгоныг тэрээр амархан давж гарна. Энэ бол бусдыг уриалагч хүн бөгөөд бусдад сайн сайхан энерги дамжуулж байдаг хүн. Гэрэл гэгээний эх үүсвэр болж эргэн тойрныг гэрэлтүүлж байх болно. Орчин тойрны хүмүүс нь түүний энэ дуусашгүй эрч хүчийг хаанаас бий болж байгааг гайхах нь бий.

 

2. Амьдралын шугам эрхий хуруунд ойртсон

Зарим нь үүнийг эрхий хурууг ороож, тэвэрч байгаа мэт гэж хэлдэг. Ийм хүн нь харин эсрэгээрээ эрч хүчээр сул. Тэрээр сулхан, идэвхгүй, ямарваа нэг санаачлага гаргах нь маш бага. Бэрхшээлийг давах нь маш хэцүү, ялангуяа сэтгэлзүйн хувьд. Хамгийн жижиг зүйл ч түүнийг хөл алдуулах ба ямарваа нэг зүйл хийх, тэмцэх хүсэл ч үгүй болгоно. Ийм хүмүүс гуниж гутарсан шинж төрхтэй байна.

 

3. Амьдралын шугам хагас тойрог үүсгээгүй ч эрхий хуруунаас нилээд хол

Ийм амьдралын замтай хүн нь дээрх хоёр ааш зантай хүний яг дундуурх хүн гэж болно. Өнөөдөр тэрээр уулыг эргүүлэх чадалтай байвч маргааш гэртээ таг хэвтэж хорвоо дэлхий ямар шударга бишийг гайхан гомдоллон сууж байх болно.

 

Алганы хээгээр өөр юу мэдэж болох вэ?

Эгч – шугам

Амьдралын замтай зэрэгцэн арай жижиг, нарийн шугам байвал энэ нь “эгч-шугам” юм. Амьдралын тодорхой нэгэн үед энэ хүнд ямар нэгэн хамгаалагч бий болно гэсэн үг. Амьдралд аливаа нэг бэрхшээл тохиолдох үед түүнд хамгаалагч байгаа гэдгийг эгч-шугам харуулж байгаа хэрэг.

 

Сэтгэлийн түгшүүр – шугам

Амьдралын замтай огтлолцсон, түүнтэй ойролцоо байрлалтай олон жижиг шугам байвал тэр нь сэтгэлийн түгшүүр хэмээх шугам юм. Зарим нэгэнд нь ийм шугам их олон байдаг бол зарим нэгний алганы энэ хэсэг ямар ч үрчлээгүй гялгар байх нь бий. Энэхүү шугам нь хүний стресс болон аливаа зүйлд санаа зовохтой холбоотой болохыг та ойлгосон байх. Хэдий чинээ их шугам байна тухайн хүн төдий чинээ их зүйлд санаа зовж байдаг болно. Хэрвээ зарим шугам амьдралын замыг дайрсан бол энэ нь амьдралын чанарт нь нөлөөлж болох юм.

Та Вебстерийн ажиглалтыг өөр дээрээ шалгаж үзэн бодит байдалтай хэр нийцэж байгааг харав уу? Та ямар зүйлтэй санал нэг, ямар зүйлийг огт зөвшөөрөхгүй байна вэ?

27
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tungaa Ragchaa

    Tungaa Ragchaa

    2019/01/01 at 11:07

  2. Gansugar

    2020/04/14 at 22:53

    Mashgay bailaa

  3. Uuriintuya

    2023/02/23 at 15:19

    dajguu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *