
Куркума – Curcuma longa ургамлын үндсийг хатааж нунтагласан амтлагч юм. Эртний хятад болон энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд эмийн бэлдмэл хийхэд ашигладаг, орчин үед ч гэсэн олон төрлийн судалгаа хийсэн бөгөөд куркума нь эмчилгээний хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг баталжээ.
Куркумаг хоолондоо нэмээд эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нь авч болно. Гэхдээ өглөө болгон өлөн дээрээ куркуматай бүлээн ус уувал үр дүн нь бүр өндөр болохыг та мэдэх үү?
Куркума нь антиоксидант бөгөөд үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Хэрвээ та өглөө болгон куркуматай бүлээн ус уувал дараах ашиг тусыг авах болно:
Куркумад агуулагдах липополисахарид нь дархлааны системийг бэхжүүлж ханиад томуу болон бусад төрлийн халдварт өвчин тусах эрсдэлийг бууруулна.
Куркумагийн нянгийн эсрэг үйлчилгээ нь шарх хурдан эдгэхэд нөлөөлдөг.
Куркуматай ус нь үрэвслийг дарна, үе мөчний эсийн гэмтлийн эдгэрэлтийг хурдасгана. Тийм учраас үе мөчний үрэвслийн үеийн өвчний мэдрэмжийг багасгадаг байна.
Мөн та хавдар тусах магадлалыг ч эрс буруулж чадах юм. Хорт туяанаас үүдэлтэй хавдрын өсөлтийг таслан зогсоох боломжтой.
Куркума нь зүрх судасны өвчлөл болон цус харвалтад хүргэх аюултай холестерины хэмжээг багасгана.
Куркума нь бие махбодид орж ирсэн сахарыг зөв боловсруулж шингээхэд нөлөөлдөг. Тийм учраас чихрийн шижингийн үед цусанд орж ирэх сахарын хэмжээг тогтворжуулж өгдөг.
Куркума нь бие махбодид орж ирсэн өөх тосыг задалж биед хуримтлагдахаас сэргийлнэ.
Куркумагийн үрэвслийн эсрэг үйлчилгээ нь тархийг Альцгеймер болон насны өөрчлөлттэй холбоотой тархины бусад өвчлөлөөс хамгаална.
Куркума нь элэгний үйл ажиллагааг дэмждэг. Бие махбодид агуулагдах хорт бодисыг гадагшлуулахад тусална.
Куркума нь цөсний хүүдийг ялгаруулж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.
Куркума нь ой санамж дээшлүүлж, оюун ухааны хөгжилд эерэг нөлөөтэй гэдгийг сүүлийн үеийн судалгаагаар батлаад байна. Куркума нь тархины эсийн хөгжилд сайнаар нөлөөлдөг ажээ.
Куркума нь маш хүчтэй антиоксидант бөгөөд бие даан чөлөөт радикалуудыг устгадаг. Үүний зэрэгцээ хүчилтөрөгчийн чөлөөт радикалын эсрэг тэмцэх бие махбодийн өөрийн хамгаалалтын системийг идэвхжүүлэхэд нөлөөлдөг ажээ.
Куркумад агуулагдах куркумин бодис нь маш хүчтэй үйлчилгээтэй – бие махбодийг цацраг туяа болон үрэвслээс хамгаална. Мөн чихрийн шижин, хавдар, тархины үйл ажиллагаа муудах, үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх чадалтай.
Зарим нэг судалгааны үр дүнгээс харахад, куркумин нь дээр дурдсан өвчнүүдийг эмчлэхэд өндөр үр дүнтэй нь батлагдсан байна. Цаашлаад куркума нь илүүдэл жин хасах, шарх аних, биеийн ерөнхий эрүүл мэндийг дээшлүүлэхэд ч нөлөөтэй. Өглөөдөө куркуматай ус ууснаар та үрэвсэл, нянгийн эсрэг тэмцэх чадвартай болно. Мөн хэт ягаан туяаны хордлогод орох магадлалыг эрс бууруулахад нөлөөлөх ажээ.
Илүү өндөр үр дүнд хүрэхийг тулд дараах хувилбарыг хэрэглэж үзнэ үү:
Орц:
- 230 г шүүсэн үс
- ½ ц.х куркума
- ¼ ц.х нунтаг хар перец (өөрийн хүслээр)
- 1 ц.х зөгийн бал (өөрийн хүслээр)
Бэлдэх арга:
- Усаа арай буцалгалгүй халаана.
- Куркумагаа аяганд хийнэ.
- Дээрээс нь бүлээн усаа хийж куркума бүрэн уустал сайтар хутгана.
- Хэрвээ хүсвэл зөгийн бал нэмж амтална.








Erdenechimeg Jojo
2018/12/30 at 10:28
Хаагуур бдын болоо
А. Инга
2018/12/30 at 10:55
ene nogoo enetheg amtlagch mon vv
Oyundelger Choijil
2018/12/30 at 10:56
Anna Unurjargal
Inga Enkh
2018/12/30 at 11:24
Миний дэлгүүрүүдээр бдаг бсан даа уг нь
Avirmed Arimoto
2018/12/30 at 11:45
Dashdondog Dogoo
2018/12/30 at 20:33
99163869 awna
Амарсанаа Данзан
2018/12/30 at 21:51
Даралтны эм уудаг хүнд хэрэглэх хэрэггүй гэж сонссон үнэн болов уу.
Daagii Daagii
2018/12/31 at 07:57
Merkurid baigaa.
Muugii
2019/01/03 at 05:28
Tiimee enethegchuud hoolondoo ih heregledeg shar ungiin amtlagch.