Гэрийн нөхцөлд Франц шарсан төмс хийх шалгарсан 3 арга: маш бага тос хэрэглэхэд л болно

3

Франц шарсан төмс бол бүх насныхан идэх боломжтой, хамгийн амттай төмс билээ. Энэ шарсан төмс баялаг түүхтэй ба олон улс оронд өөр жоруудаар хийгддэг байна. Жишээ нь Испанид гэхэд төмсийг хэрчиж, шарахаасаа өмнө хэсэг хугацаанд буцалгадаг. Мөн халуун ногоотой улаан лоолийн соусын хамт иддэг. Харин Францад энэ шарсан төмс 18-р зууны үеэс эхлэн алдартай байсан ба Парисын гүүрний хажуу дахь гудамжинд худалдаалдаг байжээ. Хэр зузаан хэрчсэнээс шалтгаалж Франц шарсан төмс дотроо олон янз бий.

Хэрхэн Франц шарсан төмсийг бага хэмжээтэй тосоор шарах вэ?

Франц шарсан төмсийг маш сайн шарж болгодог тул ихэвчлэн их хэмжээний тос хэрэг болдог. Харин бид танд энэхүү гайхалтай амттай шарсан төмсийг бага тосоор шарах аргуудыг хүргэж байна.

1. Зууханд хийх

Төмсөө хальсалж, нарийхан болгож хэрчих ба цардуулыг нь арилтал усанд сайтар угаана. Дараа нь хатаагаад тугалган цаасаар хучсан шарах тавиур дээр тавина.

Төмсөн дээр хүнсний ногоо эсвэл оливын тосноос бага хэмжээтэйгээр цацна. Дээр нь давс, чинжүү болон хальсалсан пармесан амт оруулах үүднээс хийнэ. 10-15 минут шарж болгох ба ингэхдээ хэмийг 360-400 фаренгейт /180-200 цельс/ дээр тохируулна. Бэлэн болмогц зуухаа унтрааж, 5 минут байлгана.

 

2. Хоёр хоолны халбага тосоор шарах

Энэ жорын хувьд төмсөө арилгаж, хэрчсэний дараа 5-7 минут буцалгана.

Дээр нь 2 хоолны халбага хүнсний тос хийх ба эхлээд буцалгасан төмсөө хайруулын тавганд хийх ёстой болохыг анхаарна уу. Бусад төрлийн сав суулганы оронд хайруулын тавганд хийх нь хамгийн зөв сонголт юм.

Дээрээс нь давс болон бусад амтлагчийг амт оруулах үүднээс хийнэ. Эцэст нь төмсөө болтол нь шарна.

 

3. Оливын тосоор богино долгионы зууханд болгох

Төмсөө усанд сайтар угааж, дараа нь хатаах хэрэгтэй. Дээр нь гурил, давс, үсүү, ургамал болон бага зэрэг оливын тос хийнэ.

Дээрх орцуудыг хооронд нь сайтар холино. Дараа нь тавганд хийж, богино долгионы зууханд 360 фаренгейтын /цельсийн 180/ хэмд 10 минут болгоно.

Таны харж байгаагаар дээрх жоруудыг хийхэд тийм ч хэцүү биш, та эдгээр жоруудыг гэртээ хийхэд илүү тохиромжтой. Цардуулаар баялаг болон сайн боловсорч, ургасан төмс сонгох хэрэгтэй гэдгийг санаарай. Мөн сайн чанарын хүнсний тос сонгох нь чухал юм.

10
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *