Шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй тархины тухай 10 худал цуу яриа

0

Хүмүүсийн дунд байдаг тархины тухай ойлголт шинжлэх ухааны үндэслэлтэй гэхээсээ илүү зүгээр л нэг ам дамжин яригдсаар байгаад, үнэн юм шиг болсон худал ойлголтууд байх нь олон. Гэвч тархи бол хүн төрөлхтний одоог хүртэл бүрэн судалж чадаагүй нууцлаг биет оршихуй юм. Тиймээс л бид өнөөдөр бидний дунд яригддаг тархины тухай ойлголтууд үнэн эсэхийг мэдэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Бид тархиныхаа зөвхөн 10%-ийг ашигладаг

© patrice67 / Depositphotos © patrice67 / Depositphotos

Хүмүүс тархиныхаа бүх хүчин чадлын ердөө 1\10-г ашигладаг уу? Гэвч энэ бол ердөө 20-р зууны эхэн үед хийгдсэн судалгаанаас гарсан дүгнэлт бөгөөд тэрхүү судалгаагаар хүний тархины мэдрэлийн эсүүдийн ердөө 10% нь байнга идэвхтэй байдаг гэжээ. Гэсэн хэдий ч мэдрэлийн эмч Жон Хенлигийн хэлснээр хүн тархиныхаа хэсэг бүрийг тасралтгүй ашигладаг гэнэ. Түүнчлэн бидний аяга кофе уухаас эхлээд шийдвэр гаргах хүртэл бүх үйл ажиллагаанд тархины янз бүрийн мэдрэлийн эсүүд нэгэн зэрэг идэвхтэй ажиллах шаардлагатай болдог учраас бид тархиа бүрэн чадлаар нь ашигладаг гэсэн үг.

 

2. Тархины хэмжээ том байх тусам ухаантай байдаг

© CLIPAREA / Depositphotos © CLIPAREA / Depositphotos © CLIPAREA / Depositphotos © CLIPAREA / Depositphotos

Бидний эрхтнүүд хэмжээнээсээ хамаарч үйл ажиллагаагаа сайжруулж чаддаг хэдий ч тархины хувьд оюуны чадамжийн ялгаа ердөө 2%-иар л өөрчлөгдөх боломжтой. Тиймээс Гидеон Навийн хийсэн судалгаагаар том толгойтой хүмүүс бусадтай харьцуулахад илүү ухаалаг байдаг гэсэн домог худал болохыг баталж байна.

 

3. Сонгодог хөгжим сонсох нь оюун ухааныг сайжруулдаг

© petrograd99 / Depositphotos © Kobyakov / Depositphotos

1990-ээд оны эхээр 30 орчим сурагчийн төвлөрөх чадварыг хэдхэн минутын дотор сайжруулахын тулд Моцартын хөгжмийг сонсгож судалгаа явуулж байжээ. Энэ нь цаашлаад “Моцарт эффект” хэмээх домог болон үлдэж суут хөгжмийн зохиолчийн бичсэн бүтээлийг сонсох нь хүүхэд эсвэл нялх хүүхдийг илүү ухаалаг болгодог гэсэн ойлголт болон үлджээ.

Чухамдаа энэ судалгааг 1993 онд дахин хэдэн оюутнууд дээр туршиж үзсэн бөгөөд Моцартын хөгжим сонссон сурагчид хэдхэн минутын турш бүтээмж нь нэмэгдэж байсан ч энэ нь тэднийг ухаантай болгож байгаа гэсэн үг биш юм. Мөн 2003 онд нэгэн судалгаагаар хөгжмийн сургалтанд хамрагдсан хүүхдүүд сэтгэл хөдлөлөө удирдах болон тоо ялгах зэрэг чадварууд дээр харааны чадамжаа хөгжүүлсэн хүүхдүүдээс илүү биш байгааг тогтоожээ.

 

4. Тархины нэг тал нь давамгайлах үүрэгтэй

© kjpargeter / Depositphotos © kjpargeter / Depositphotos

Аль гараараа бичдэгээс хамаарч бидний тархины аль нэг тал илүү идэвхтэй ажилладаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Бидний мэддэгээр зүүн тархи логик, хэлний чадварыг илүү хариуцдаг бол баруун тал нь бүтээлч байдал, зөн совингоо хөгжүүлэхэд тусалдаг гэлцдэг.

Бодит байдал дээр энэхүү туйлшралыг батлах ямар ч шинжлэх ухааны нотолгоо байхгүй тул зүүн гараар бичдэг хүн гайхалтай логик чадвартай, баруун гараар бичдэг бол илүү бүтээлч гэж ойлгох хэрэггүй. Аль гараараа бичих нь генетикийн хувьд бид үснийхээ өнгийг сонгож төрдөггүйтэй яг ижил ойлголт юм.

 

5. Бидний бүх чадвар нас ахих тусам буурдаг

© patrice67 / Depositphotos © patrice67 / Depositphotos

Бид хөгшрөх тусам танин мэдэхүйн чадвар буурч, биеийн бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа ч мөн мууддаг гэсэн ойлголттой байдаг. Гэвч бодит байдал дээр танин мэдэхүйн хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нэг ч хүн байхгүй. 2015 оны судалгаагаар 30 насыг хамгийн оргил үе гэсэн бол, зарим судалгаа 40 нас хүртэл тархи хөгжсөөр байдаг гэжээ.

Гэсэн хэдий ч бидний хувьд аливаа хүний чадамж дээд цэгтээ хүрээд эргээд буурдаг гэдэг ойлголт настай хүмүүсийн богино хугацааны ой санамж болон мэдээллийг боловсруулах хурд удааширдаг ч эсрэгээрээ хэл шинжлэл, техникийн мэдлэг, урт хугацааны ой санамж сайжирдаг гэх ойлголтоор няцаагдаж байна.

 

 

6. Хүйсээс шалтгаалж оюуны чадамж өөр өөр байдаг

© Wavebreakmedia / Depositphotos © mimagephotos / Depositphotos

Эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнээс ялгаатай болгодог олон арван шинж чанар байдаг ч оюуны чадамж бол гарцаагүй тэдгээрийн нэг биш. Аризона мужийн их сургуульд оюутнуудын өөрийгөө танин мэдэх чадварыг үндэслэн судалгаа явуулжээ.

Судалгааны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд оюун ухааны ямар нэгэн ялгаатай байдал анзаарагдаагүй ч тэдний хичээлийн дүн эсрэгээрээ ялгаатай байв. Үүнээс харахад эрчүүд илүү өөрийн чадвартаа илтгэлтэй байдаг бол эмэгтэйчүүд өөрт байгаа чадамжаа бүрэн гаргах тал дээр асуудалтай байдаг байна. Энэ бол зөвхөн бидний дунд тогтсон хэвшмэл ойлголтоос болж үүссэн зүйл болохоос тархины үйл ажиллагаатай огт холбоогүй байх нь ээ.

 

7. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом чамайг илүү ухаантай болгоно

© liukov / Depositphotos © DmitriPoch / Depositphotos

Бид хүүхдүүдээ санах ойн тоглоом, видео тоглоом, кроссворд гэх мэт оюун ухаан шаардсан тоглоом тоглох тусмаа ухаантай болно гэж боддог.

Үүнтэй холбоотойгоор 11,000 гаруй хүнийг долоо хоног тутам оюун ухааны сургалтад хамруулж компьютероор судалгаа хийсний үр дүнд тэдгээр хүмүүс огт сургалтад хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад тодорхой чадварууд нь  нэмэгдсэн ч тэдний танин мэдэхүйн чадавх мэдэгдэхүйц ялгаатай байгааг харуулаагүй болно.

 

8. Анхны төрсөн хүүхдүүд дүү нараасаа илүү ухаалаг байдаг

© sabphoto / Depositphotos © sabphoto / Depositphotos

Зарим нэг туйлширсан хандлагаас шалтгаалж айлын том хүүхдүүд илүү ухаантай байдаг гэсэн цуу яриа бидний дунд домог болтлоо яригджээ.

Гэсэн хэдий ч 2007 онд энэхүү ойлголтыг үнэн эсэхийг батлахаар судалгаа явуулсан байдаг. Хэдийгээр ах болон эгч дүүсийн оюун ухаан нь ялгаатай байгаа хэдий ч үүнд тэдний төрсөн дараалал ямар ч хамааралгүй юм. Тэдний оюун ухааны чадамж ямар байх нь төрөхөөс өмнө болон дараах эцэг эхийн харилаа, жирэмсэн үеийн орчин, сэтгэлзүйн хүчин зүйлүүдтэй шууд холбоотой байсан байна.

 

9. Дарамт шахалтанд бид илүү сайн ажилладаг

© AndreiPopov / Depositphotos © stokkete / Depositphotos

Сургууль болон ажил дээр хийж байгаа зүйлс заримдаа биднийг стресстүүлдэг ч хамгийн сонирхолтой нь хугацаа нь тулах тусам бидний бүтээмж нэмэгддэг нь нууц биш. Гэвч ийм байдлаар удаан явах нь тийм ч сайн үр дүн авчрахгүй.

Чухамдаа стресст орсноор бидний тархи илүү идэвхжиж хамгийн сайнаараа хийх ёстой гэсэн командыг биед өгдөг байж болно. Гэсэн хэдий ч удаан хугацаанд дарамт шахалт мэдэрч явах нь бидний тархины холболтыг сулруулж ихээхэн хохирол учруулж болзошгүй. Тиймээс аливаа зүйлийг хугацаанд нь хийж сурах хэрэгтэй.

 

10. Холестерин нь тархинд муу нөлөө үзүүлдэг

© CLIPAREA / Depositphotos © CLIPAREA / Depositphotos

Цусан дахь холестерины түвшин өндөр байх нь цус харвах магадлалыг нэмэгдүүлдэг төдийгүй бидний тархинд хор хөнөөл үзүүлдэг гэсэн ойлголт байдаг.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар холестерол нь тархинд амин чухал хэрэгцээтэй бөгөөд бидний биеийн 25% нь энэхүү үнэт эрхтэнд хамаарагдаж байдгийн хувьд үйл ажиллагаанд нь тус дэм болж байдаг байна. Бидний бие үүнийг өөрөө бий болгох чадвартай тул гадны эх үүсвэрээс авах шаардлагагүй юм. Элэг ба тархи нь энэхүү дааврыг бий болгох чадвартай бөгөөд үүнээс гадна бидний дааврын тогтвортой байдалд зайлшгүй шаардлагатай боловч зохих түвшинд байлгах нь хамгийн чухал.

Эдгээр цуу яриануудаас та алинд нь итгэдэг байсан бэ? Шинжлэх ухааны үндэслэл гарган судалж үзэх ёстой юу эсвэл үгүйсгээд итгээд явах уу? Та өөрийн санал бодлоо коммент бичиж бидэнтэй хуваалцаарай.

9
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *