Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй 6 баримт

0

1. Плацебогийн эффект (сүжгээр эдгэх)

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 1

Плацебо нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг нь өнөөдөр нэгэнтээ тогтоожээ. Танд өвчнийг чинь намдаах эм өгөх бөгөөд түүнийг уусны дараа бие үнэхээр сайжирч ирэх ба хамгийн сонирхолтой нь таныг эдгээж байгаа тэрхүү эм нь ердөө л энгийн нэг чихэр байна. Тэгээд яахаараа бие сайжирсан хэрэг вэ?

Судлаачид плацебогийн эффектийг тархины идэвхжилттэй холбон судалж байгаа ба ямар ч нөлөөгүй элдэв эмэнд тархи маш сонирхолтой хариу өгч байгааг тодорхойлжээ. Гэхдээ яагаад ингэж байгааг тодорхойлж чадаагүй байна.

2. Сансрын дуу авиа

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 2

Сансарт дуу чимээ тархах боломжгүй гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл 2009 онд NASA сансар огторгуйгаас ирж байгаа радио долгионыг илрүүлсэн байна. Тэрхүү радио долгионы чимээ маш бага байна гэж тооцож байсан боловч ARCADE (радио долгион баригч)-ын барьсан сигнал эрдэмтдийг үнэхээр гайхуулжээ.

Астрономичид энэхүү чимээг “сансрын мөөрөөн” гэж нэрлэсэн ба үүнийг тайлбарлах гэсэн өчнөөн олон онол байгаа боловч тэдгээрийг батлах ганц ч баталгаа одоогоор алга.

3. Мпембийн эффект

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 3

Халуун ус (зарим тохиолдолд) хүйтэн уснаас түрүүлж хөлддөг үзэгдлийг ийн нэрлэдэг бөгөөд тэрхүү хөлдөж байгаа халуун ус нь хүйтэн ус болох шатыг дамждаг билээ.

Энэ сонин үзэгдлийг Танзаны оюутан олж илрүүлсэн учир түүний нэрээр нэрлэсэн байна. Одоогоор шинжлэх ухааны ямар ч тайлбар өгч чадаагүй байгаа ба мэдээж олон янзын таамаг бий.

4. Квантын будлиан

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 4

Гэрлийн хурднаас илүү хурдаар аялж болох бөгөөд энэ нь квант-механик үзэгдэл юм. Ажиллах зарчим нь: Нэгэн жижиг биет 2 хэсэгт хуваагдах ба хоорондоо харилцан хамааралтай байна, өөрөөр хэлбэл хоорондоо хичнээн зайтай байхаас үл хамаарч нэгэн биетэд ямар нэг зүйл учрахад нөгөөх нь яг тийм үйлчлэлд орно. Энэ үйл явц бараг нэгэн зэрэг буюу гэрлийн хурднаас илүү хурдан болох билээ. Шинжлэх ухаан энэхүү мэдлэгийг бодит амьдралд яаж хэрэглэх, хэрэгжүүлэх тухай өчүүхэн ч төсөөлөл алга.

5. Цаг хугацаа төөрөгдөл бололтой

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 5

Дэлхийн квантын загвараар бол цаг хугацаа гэж зүйл ер байдаггүй бололтой. Энэ зүйлийг амьдралаа хөнгөвчлөхөд зориулж зохиосон гэх ба зарим судлаачид энэ онолыг олон тайлагдашгүй зүйлийг тайлбарлах суурь болно гэж үздэг. Хэрвээ ямарваа нэг үйл явдлыг ажиглагч тухайн үйл явдлын гадна байвал тэрхүү үйл явдал гээч юуг ч өөрчлөхгүй болохыг харах болно.

6. Өнгөрснийг өөрчилж болно

Шинжлэх ухааны тайлбар өгч чадаагүй 6 баримт 6

Квантын физикийн онолоор бол маш жижиг зүйлс болох атом зэрэг нь нэг бол долгион хэлбэрээр эсвэл хэт бага биет байдлаар орших болно.

Тэрхүү атомыг ажиглах явцад дээр дурдсан 2 хэлбэрийн аль нэгээр байх ба харин нэгээс нөгөөд шилжих үедээ 2 хэлбэрт нэгэн зэрэг ордог. Үүнийг зүгээр тогтоох хэрэгтэй бөгөөд яг л хамгийн алдартай хийсвэр сэтгэлгээний туршилт болох Шрёдингерийн муурын туршилт шиг юм.

Хэд хэдэн туршилт дээр дурдсан зүйлийг үнэн гэдгийг баталсан бөгөөд судлаачид гелийн атомыг лазерт оруулж жижиг биет шиг байх нь уу эсвэл долгион хэлбэрээр байх нь уу гэдгийг ажигласан байна. Ажиглалтын дүнд тухайн атомын байдал нь зөвхөн гаднаас нөлөөлөх үед өөрчлөгддөг болохыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл анхны лазерын үед нэгэн хэлбэрт байсан атомыг дахин нэг лазерын үйлчилгээнд оруулснаар түүний анхны буюу өнгөрсөн үе өөрчлөгдсөн байна. Атом нь жижиг биет хэлбэрт орсон бөгөөд анх долгион хэлбэртэй байсан гэнэ.

 

25
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Khadaan

    2016/01/07 at 14:25

    uneheer sonirholtoi medee bna

  2. Зочин

    2016/01/07 at 14:39

    sollioooteee

  3. Cod

    2016/01/07 at 21:16

    Nicely done

  4. Зочин

    2016/01/07 at 21:47

    Их муу орчуулжээ

  5. Зочин

    2016/01/08 at 10:51

    minii usan tolgoi oilgoh gej ihel hicheesen bolov ch sain oisonguiee but tnx

  6. intersect

    2016/01/08 at 22:37

    Goe medee bna oilgoh gj l joohon manarlaa

  7. блабла

    2016/06/27 at 15:35

    Миний бодлоор 3 нь халуун усны савнь хүйтэн усны савнаас илүү хөрнө тгд 2 хүчин зүйл нөлөөлсөнөөр хурдан хөрнө. Хүйтэн саванд халуун ус хийхэд бага зэрэг хөрдөгшдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *