Дизайнеруудын 2015 оны шилдэг 20 бүтээл

0

Дизайнерууд гэж аливаа нэг зүйлийг яаж хийвэл эдэлж хэрэглэхэд амар хялбар байх талаар өдөржин толгойгоо гашилгаж байдаг хүмүүс. Тэдний авьяас чадвар нь бидний амьдралыг амар хялбар төдийгүй бас гэрэл гэгээтэй, баясгалантай болгодог билээ. Тэдний толгойд бид зөвхөн гайхаж дуу алдахаас өөр аргагүй хачин сонин санаанууд орж ирэх ба ийм сайхан зүйлгүйгээр яаж амьдарч болоод байснаа ч гайхдаг билээ.

Хүн доор нь зогсоход “цэцэглэдэг” гэрэл

Иерусалимын гудамжинд цэцгийн хэлбэртэй 9 метрийн өндөр warde гэрлүүд бий болсон ба тэдгээр гэрэлд хүн болон тээврийн хэрэгсэл ойртоход гэрэлтэж “цэцэглэдэг” байна.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 1

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 2

Хүүхдүүдийн зурсан зургаар хийсэн тоглоомууд

IKEA компани сонирхолтой зөөлөн тоглоомууд хийж борлуулаад олсон орлогынхоо зохих хувийг халамжийн үйлст зориулсаар хэдэн жилийг үдэж байгаа билээ. Энэ удаа тэд хүүхдүүдийн зурсан зургаар тоглоом хийсэн бөгөөд 10 азтай хүүхдийн санаа тоглоом болон дэлхий даяар зарагджээ. Энэхүү бар болон динозаврыг Ю Чен Ву (6 нас, Тайвань), Тимио (4 нас, Бельги) нар зуржээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 3

“Лусын дагина” нөмрөг

Мичиганы уран гарт Мелани Кембэлл ийм сайхан дулаахан нөмрөг бүтээсэн бөгөөд уг нөмрөгийг нөмөрсөн хүн өөрийгөө лусын дагинаар зүйрлэх нь дамжиггүй юм. Энэ бүтээлийн тухай хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичиж мэдээллэсэн учир тэр дороо худалдаалагдаж дууссан байна. Одоо түүний нөмрөгийг авах гэсэн том дараалал үүсчээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 4

Ханан дээрх цэцгийн хүрээлэн

Энэ бол дизайнер Ким Фишерийн бүтээл юм. Гэр орондоо цэцэг ургамалд их хэмжээний зай гаргах боломж хомстой хүмүүст таарсан өвөрмөц санаа юм.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 5

Гэрэлтүүлж буддаг ном

Lago дизайн студийнхэн граттаж (хурц зүйлээр зүсэж зурах арга) загварын буддаг ном бүтээсэн ба энэхүү номонд шөнийн хотыг гэрэлтүүлэх боломж бий. Хийх ёстой зүйл маань ердөө л хурц үзүүрт үзэг аваад зураг дээрх зураасыг дагуулан будах ба үүний үр дүнд харанхуйд нуугдсан маш сайхан дүрс тодрон гарч ирдэг. Томчуудад ийм буддаг ном маш их эрэлттэй байгаа ба тэд үүнийг тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг байна.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 6

Нэмэлт хаалга бүхий угаалгын машин

Юм угаахаар машиндаа бүх зүйлээ хийгээд асаасны дараа угаах юм шинээр олдог хүнд маш сайхан таарсан санаа. Жижигхэн нэмэлт хаалгаар нэмж угаах зүйлээ угаалгын ид дундуур ч хийж угаалгаж болно.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 7

Сандал-мод

Бенжамин Грейндорж унасан модоор сандал хийжээ. Харахад маш өвөрмөц, байгальд хоргүй, хүн байгалийг ойртуулсан бүтээл болжээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 8

Нарны эрчим хүч цуглуулдаг дугуйн зам

Голландын Кроменид дугуйнд зориулсан нарны эрчим хүч цуглуулах анхны дугуйн замыг хийжээ. Ажлын үр дүн нь зохион бүтээгчдийн бодож байснаас ч давсан ба нэг кв/метр нь 70кв цахилгаан гаргасан нь ойролцоогоор 3 байшингийн цахилгааны хэрэглээ юм. Solaroad хэмээх компанийнхан өөрсдийн ажлаараа бусад олон хотод үлгэр дуурайл үзүүлэн дугуйн замаас хямд эрчим хүч гаргаж авдаг болно гэж найдаж байгаа ба үүнийгээ гудамжны гэрэлтүүлэгт хэрэглэж болох юм. Дугуйчид үүнд их баяртай байх болов уу.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 9

Lego-ны улавч

Олон эцэг эхчүүд 3 төрлийн өвдөлт байдаг гэдэг. 1. Өвдөж байна, 2. Маш их өвдөж байна, 3. Лего дээр гишгэчихлээ гэсэн төрөл. Ингээд 66 жил үргэлжилсэн их өвдөлт зогсох цаг болж байгаа ба Lego компани ийнхүү Лего улавч бүтээлээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 10

Тэврэхэд зориулсан матрасс

Cuddle Mattress-ын хийсэн хөндлөн зүсэлт бүхий энэхүү матрасс нь тэврэлдэж унтдаг хосуудад эвтэйхэн байхаар зориулагдсан билээ. Мөн хажуугаараа унтах дуртай хүнд ч их тустай эд.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 11

Агаарын Ванн

Энэхүү хачирхалтай ванн таны мэдрэхүйг гайхашруулах байх. Усанд ч байгаа мэт, газар тэнгэрийн завсар ч байгаа юм уу гэмээр. Питербургийн дизайнер Александр Жуковскийн бүтээл.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 13

Цүнхэлдэг хүүхдийн тэрэг

GB компанийнхан эвхэж хураан цүнхэнд хийж болдог хүүхдийн тэрэг бүтээсэн байна. Хүүхдийн тэрэг түрэн дэлгүүрээр хэсэх, машины багажинд тэргээ багтаах гэж зүдэрдэг эцэг эхчүүд үүнийг үнэлэх нь мэдээж. Дээр нь аялал зугаалганд юугаар ч сольшгүй зүйл гэдэг ёстой л энэ дээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 12

Гайхамшигт модон гэрлийн бүрхүүл

Калифорнийн усан үзмийн тариалангийн амталгааны заалны таазыг зураг дээрх усан үзмийн модоор хийсэн гэрлийн бүрхүүл чимдэг байна.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 14

Биокамин

Камин зуух бол гэр оронд тохь тух, дулаан уур амьсгал бий болгох зүйлсийн нэг. Гэхдээ орчин үеийн байшинд камин зуух тавих боломж бага учир биокамин болон экокаминыг зохион бүтээжээ. Түлш нь модноос гаргаж авсан байгальд хоргүй этилийн спирт байх болно.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 15

Дугуйчдад зориулсан дохионы проектор

Азербайжаны дизайнер Эльнур Бабаевийн бүтээсэн энэхүү проектор нь дугуйчид өөрийн хийх үйлдлээ бусдад ойлгуулахад зориулагдсан ба харанхуйд анзаарагдах боломжийг нэмэгдүүлнэ. Суудлын ард бэхлэгдэх проекторын гэрэл дугуйчны хөдөлгөөнөөс шалтгаалан автоматаар ажиллана.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 16

Хуучин хожуулаар хийсэн гэрэл

Cracked-ын хийсэн гэрэлтүүлэг бүр өвөрмөц бөгөөд учир нь тэрхүү гэрэл нь байгал дахь жинхэнэ хожуулын сэтэрхийд гэрлийн диод суулгасан учраас тэр. Уг гэрэлтүүлгийг сандал, ширээний оронд ч ашиглаж болно.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 17

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 18

Дэрний тулааны хэрэгсэл

Энэ дэлхий зөвхөн дэрээр байлддаг байсан бол хичнээн сайхан байхсан бол. Брайн Ку ч гэсэн ийм бодолтой бөгөөд тэрээр жинхэнэ дэрний тулаанд зориулан бүх төрлийн зэвсгийг бүтээсэн байна.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 19

“Оддын дайн” хэлбэрийн вафель баригч

Үхлийн одын хэлбэрээр хийх вафель баригч нь “Оддын дайн”-аар амьсгалж өссөн үеийнхэнд зориулагджээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 25

Жингүйдэж буй ширээ

Duffy London-ын дизайнерууд агаарт хөвөх мэт харагдах хийн бөмбөлөг дээр суурилсан ширээ бүтээжээ. Сэтгэл зүрхэндээ үргэлж баяр наадам агуулж байдаг хүмүүст таалагдах нь мэдээж.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 20

Уян шоколад

Сэндвичинд зориулсан бяслагтай тун адилхан харагдах, баримлын шавар адил уян шоколадыг Японы Bourbon компани хийжээ. Үүгээр та юу хүссэнээ хийж болох бөгөөд тогоочийн өндөр ур чадвар огт хэрэггүй.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 21

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 23

Хүнсний ногоогоор хийх эвлүүлдэг тоглоом

Өдөр болгон шинэ тоглоом! Le FabShop-ын дизайнеруудын ажлын үр дүнд Open Toys цуврал тоглоомын деталиудыг ашиглан хүнсний ногоогоор төрөл бүрийн тоглоом хийж болох боллоо. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулах, магадгүй энэ залхмаар ногоонд хүүхдийг дуртай болгох сайн талтай билээ.

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 22

2015 онд биднийг гайхашруулсан дизайнеруудын шилдэг 20 бүтээл 24

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ganja

    2016/01/10 at 09:34

    Tsunheldeg huuhfiin tsereg goe yunmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *