Баян болохын тулд амьдралдаа баримтлах ёстой 17 үндсэн дүрэм

2

Ядуу амьдралаас баян амьдрал руу ороход зөвхөн “ямар нэгэн ажил хийх” эсвэл “хаа нэгтээ ажиллах” багадна. Энэ бол ядуу амьдралын зам руу эргэлт буцалтгүй оруулаад зогсохгүй үгээгүй хоосонд хүргэх зам. Баян болохын тулд дараах энгийн дүрмүүдийг баримтлах хэрэгтэй:

Таньтай холбоотой аливаа асуудлыг маш богино хугацаанд шийдэж байх ёстой, өөрөөр хэлбэл асуудлыг шийдэхэд бага хүч чадал зарах тэр үед нь шийдээд явна. Шийдэмгий байж сур. Бага бодож ихийг хий.

1. Хэн нэгний төлөө бага ажилла. Хэн нэгний төлөө хэдий хэр их ажиллана төдий чинээ муу амьдарна.

2. Хэрвээ баян болохыг хүсэж байгаа бол зах зээл дээр үнэ хүрэх ямар нэгэн зүйл авчир, хүмүүс өөрсдөө мөнгөө бариад тань дээр ирнэ. Харин танд ирэх мөнгөний хэмжээ нь тэр үнэт зүйлээ та хэрхэн үнэлж бусдад итгүүлэхээс л шалтгаална.

3. Зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын төлөө л ажиллана. Байгууллагын соёл, эрхэм зорилго зэргийг март. Байгууллага таныг ашиглах л зорилготой. Өөрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж чадахгүй бол та хэзээ ч баяжиж чадахгүй.

4. Сард багадаа яаж 20,000 доллар олох тухай л бодох хэрэгтэй. Илүү ихийг ч олж болно, харин бага байж яагаад ч болохгүй. Мөнгө бусад хүмүүсээр дамжиж тань дээр ирнэ. Тиймээс хүмүүстэй харилцаж бай. Хүнтэй уулздаггүй, зожиг хүн бараг баяжихгүй.

5. Ядуу тойрон хүрээлэл бас л ядуу амьдрал руу татна. Баячуудад ч гэсэн мэргэжлийн гэмээр “саагчид” байдаг, тэднээс богино хугацаанд л салахгүй бол таныг доош нь л чангаана. Хэрвээ та яг одоо ядуучуудын дунд амьдарч байгаа бол таны тойрон хүрээлэл баячуудыг үзэн ядaж байгаа, тэд баячуудыг хүн талаас нь ч хүндэлж чаддаггүй. Бүр баячуудыг үзэн ядaх хүмүүс ч бий. Тиймээс байнга Ялагчид болон Өөдрөг сэтгэлгээтэй хүмүүстэй уулзаж байгаарай. Томоор бичигдэх – Ялагчид болон Өөдрөг үзэлтнүүд шүү.

6. Хариуцлагаас зайлсхийж байгаа бол ядуу амьдарна.

7. Хэрвээ танд багахан мөнгө байгаа бол бизнес хий. Хэрвээ огт байхгүй бол бүр яаралтай бизнес эрхэл. Асуудлыг олоод шийдэх арга замыг яаралтай ол. Хамгийн амжилттай гэж үзсэн шийдвэрээ бизнес төсөл болгон хөрөнгө оруулагчдад танилцуул.

8. Үлэмж их баян амьдралд хүрэхийн тулд эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Таны хүчин чадлаас үл хамаарч орж ирэх орлого олох эх сурвалжийг ол.

9. Ашигтай хөрөнгө оруулалтын хоёр л арга зам бий. Нэгдүгээрт – мөнгөө хэмнэх. Хоёрдугаарт – эрсдэл хүлээхээр шийдсэн үү, тэгвэл дүрэм 1-ийг хар.

10. Орлого нь байнга зардлаас давж байх ёстой. Хүмүүсийн намтрыг уншиж бай, тэгээд дэлхийн хамгийн баян хүмүүс шиг бодож сэтгэж сурах хэрэгтэй.

11. “Би хэн бэ? Би юунд илүү чадалтай вэ? Миний амьдралын утга учир юунд оршино вэ? Маш их мөнгөтэй байсан бол би юу хийж явах байсан бол?” гэдэг асуултанд хариулаарай. Үнэнчээр хариулах ёстой. Эдгээр асуултанд хариулахад таниас гарч байгаа эрч хүч, бодол – бүгд таныг хурцалж өгнө, танд урам зориг хайрлана.

12. Мөрөөдөл – таны амьдралын хамгийн чухал зүйл. Мөрөөдөж, мөрөөдөлдөө итгэж явахад бүгд биелэлээ олно. Хүн мөрөөдөхөө больсон цагаас эхэлж үxдэг гэдэг үгийг санаж яваарай.

13. Хүмүүст тусалж бай. Мөнгөний төлөө бус, чин зүрх сэтгэлээсээ л тусална. Гэхдээ! Өөрийнхөө үнэхээр туслахыг хүсэж байгаа хүмүүстээ л тусална. Тэр нь заавал таны ойр дотнын хамаатан эсвэл найз нөхөр, танил байх албагүй.

14. Магтаалын үг хэлж байгаарай. Үсээ сайхан засуулсан эмэгтэй хажуугаар өнгөрвөл, булчинлаг биетэй эр хүнд, за тэгээд магтаалыг үг хэлмээр санагдсан юм бүхэнд хэлж байгаарай. Өөрөө өөрийгөө өндрөөр үнэлэхэд тус болдог юм.

15. Өөрийн өдөрт гаргасан ялалт, амжилтыг байнга тэмдэглэн хөтөлж байгаарай. Гомдол, бүтэлгүйтэл нь ялалт, амжилтаас илүү удаан мартагддаг буюу 7-12 дахин удаан бодогдоно. Тэр үед ялалт, амжилтынхаа тэмдэглэлийг уншиж өөрийгөө сэргээж бай.

16. Ямар ч дaйсантай, тэр дундаа ядуурал – бүх хүний дaйсантай эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй. Дaйсанд өршөөлгүй, өөртөө энэрэлтэй ханд.

17. Хамгийн сүүлчийн зөвлөгөө. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг.

20
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *