Таныг гэрээ хэрхэн тохижуулснаас хамаарч таны хувийн зан чанарыг илтгэх 5 онцлог шинж

0

Хүнийг өмссөн хувцсаар нь угтдаг гэж ярьдаг, нэг ёсондоо гадаад үзэмжээр нь өнгөц дүгнэлт хийж байна гэсэн үг юм. Үүний зэрэгцээ алдарт Шерлок Холмс ч атаархмаар дедуктив арга гэж байх ажээ. Гэр тав тухтай бол сэтгэл санаа тайван байна гэдэгтэй та санал нийлэх биз. Гэрийн тохижилт, тав тух эзнийхээ зан чанарт үнэхээр нөлөөлдөг байна.

Хүнийг танихад тал бүрийн арга ашигладаг болжээ. Өнөөдрийн хувьд бид гэрийн тохижилтоор нь тухайн хүнийг илүү сайн таних аргад суралцах гэж байна.

1. Ургамал

Таны сонгож авсан тасалгааны ургамал нь таны зан чанарын тухай ихийг өгүүлнэ. Жишээ нь, онцгой арчилгаа шаардаад байдаггүй ширүүн, хатуу навчтай халуун орны ургамал сонгосон бол та тайван бөгөөд уян зөөлөн сэтгэлтэй хүн юм. Шүүслэг ургамал сонгосон хүмүүсийн хувьд хараат бус, эрх чөлөөг эрхэмлэнэ. Цахирмаа ургуулж байгаа хүмүүс цөөн тооны найз нөхөдтэй байхыг эрмэлздэг. Хөрс шаарддаггүй “агаар”-ын ургамал сонирхдог хүмүүс харин чөлөөт сэтгэлгээтэй байдаг.

 

2. Гал тогоо болон угаалгын өрөө

Гал тогооны эд хогшлын тоо болон чанар, мөн бэлдсэн хоол хүнсээр тань таныг хэр сэтгэл хангалуун хүн болохыг тодорхойлно. Мөн олонтойгоо хамт байх дуртай хүн үү эсвэл ганцаараа сууж байгаад хоолоо идэх дуртай хүн эсэхийг ч мэдэж болох юм. Хоол хүнсээр дүүрэн хөргөгч нь хөгжилтэй, огцом ааштай хүнийг илэрхийлнэ. Хэрвээ таны гэрт их хэмжээний цэвэрлэгээний бодис байдаг бол та нарийн зохион байгуулалттай бас тав тухыг эрхэмлэдэг хүн байх нь ээ.

 

3. Унтлагын өрөө

Танд ямар өнгийн цагаан хэрэглэл таалагдаж байгаагаар тань таны зан чанарыг тодорхойлж болно. Эрч хүчтэй хүмүүс улаан өнгийн, мөн зураасан хээтэй даавуу (уг хээ нь угаасаа сэргэн мандахын бэлгэ тэмдэг) нөмрөх дуртай.  Төлөв даруу хүмүүс хөх өнгийн даавуу сонгоно. Хөгжилтэй, эрч хүчтэй хүмүүс вандуй хээтэй даавуугаар ор хөнжлөө бүтээнэ, эрх чөлөөг эрхэмлэгчид – анималист (амьтны зурагтай, амьтны үс ноосны хээтэй) хээтэй даавуу, харин геометрийн дүрстэй даавуу сонгосон хүмүүс ер нь л их сандрамтгай ажээ.

Унтлагын өрөө нь эмх цэгцтэй бол та бүгдийг урьдчилан төлөвлөх дуртай хүн юм. Унтдаг газраа хэрэггүй зүйл хурааж бөөгнүүлдэг бол та чухал асуудлыг шийдэлгүй хойшлуулдаг хүмүүсийн тоонд багтах нь. Гэр бүлийн унтлагын өрөөндөө төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл байлгадаг бол та сэтгэлийн гүндээ сэтгэл хөдлөлөө нууж явдаг, бодит харилцаанаас зайлсхийхийг хүсдэг хүн юм.

 

4. Тавилгын байрлал

Таны гэрт хүмүүс орж ирээд буйдан, кресло нь ямар байрлалд байгааг ажиглан харна. Хэрвээ тавилгууд нь хүмүүсийг өөр хоорондоо харилцахад ямар нэгэн саад болохооргүйгээр тавигдсан байвал та нийтэч, хамт олны дунд нэр хүндтэй хүн болно.

 

5. Эмх цэгц болон замбараагүй байдал

Ханын болон ширээний хуанли ихтэй, мөн ном зэрэг бусад эд хогшил нь өөр өөрийн байрандаа байдаг хүний гэрт очсон бол тэр хүн бүгдийг зохион байгуулж, төлөвлөхийг хүсдэг ажээ.

Хэрвээ таны оймстой хайрцагт эмх замбараагүй байдал ноёрхож байгаа бол уучлалт гуйх гэж яарсны хэрэггүй. Магадгүй та чухал асуудлын жижиг зүйлд анхаарал хандуулдаг хүн байж болно. Шкафнаасаа удаан өмсөөгүй хувцсаа олж байгаа бол та өнгөрснөөсөө салахыг хүсэхгүй байгааг илтгэнэ.

Гэр орны тохижилт болон гэрийн эзний зан чанар хоёр холбоотой болохыг анзаарч байсан уу?

4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariuntsatsral Amarsanaa

    Ariuntsatsral Amarsanaa

    2020/11/06 at 21:06

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *