Нэрт зохиолч Редьярд Киплингийн бичсэн “Маугли” хэмээх зохиолын санааг өгсөн жинхэнэ Мауглигийн гунигт түүх

2

Ширэнгэн ойд чононуудын дунд өссөн хүүгийн түүхийг өгүүлсэн зохиол 1893 онд уншигчдын хүртээл болж байжээ. Бестселлер болсон номыг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэдгийг бид сайн мэднэ. Ширэнгэн ойд төөрч амьд гарсан хүүхдүүд олон бий. Гэхдээ Маугли бол алдартай нэгэн байв.

1867 онд нутгийн анчид Уттар-Прадеш мужид байрлах ширэнгэн ойг гатлан явж байхдаа агуй руу цувран орох чонын сүрэг олж харжээ. Тэр үед чоно жинхэнэ асуудал үүсгэдэг байв: суурин газар руу орж мал сүрэг төдийгүй хүн рүү ч дaйрч байсан удаатай. Анчид урхи тавьж байгаад чононуудыг бyyдаж алaхаар шийджээ: агуй хоёр амтай байсан тул нэг дээр нь түймэр тавьж нөгөөгөөр нь чононууд утаанаас зугтаан гарч ирэхээр нь бyудахаар тохиролцсон байна.

windows.net

Агуйгаас чонын улианаас өөр чимээ сонсох хүртэл бүх зүйл төвлөөгөө ёсоор явж байлаа. Гэтэл гэнэт урт үс, хирэндээ бaригдсан 6 орчим насны хүү агуйгаас үсрэн гарч иржээ. Тэр дөрвөн хөллөж яг л чоно шиг архирч байсан гэдэг. Бас нэг хувилбараар бол анчид агуй руу чононуудтай цуг бага насны хүү орж байгааг харсан тул араатныг aлж хүүг аврахаар шийдсэн байна.

Хүү эхлээд хүмүүсийг өөртөө огт ойртуулсангүй – хэн нэгэн ойртохоор хазна, архирч уурлаж байжээ. Удалгүй хүч нь барагдсан бололтой үxсэн чононуудын нэгэн дээр очиж дэргэд нь хэвтэн ойр дотнын хүнээ алдсан мэт гашуудаж эхэлжээ. Хүүг арайхийн барьж гарыг нь хүлэн хотод авчирсан байна. Хүүд Дина (орчуулбал “бямба” гараг гэсэн утгатай, хүүг олсон өдөр) гэж нэр өгч өнчин хүүхдийн асрамжийн газар хуваарилжээ. Мөн түүнд Саничар гэх овог өгсөн аж.

uj-images.ru

Хүү асрамжийн газар ирээд ч нийгэмшиж чадсангүй. Дина хоёр хөл дээрээ явж чадахгүй – байнга дөрвөн хөллөж гүйнэ. Хүний хэл яриа ч ойлгож сурсангүй, шалан дээр тавьсан аяга, тавагнаас хооллоно, зөвхөн түүхий мах идэх л хүсэлтэй. Өмсгөсөн хувцас хунарыг урж тасдан хаяна. Оюун ухаан нь чонотой төстэй, хүний гаргадаг сэтгэл хөдлөл байхгүй. Асрамжийн газрын ажилтнууд хүүтэй ихэд чармайн ажиллаж байсан ч Динад хүний гэхээр зүйл бараг суусангүй.

yablyk.com

Цаг хугацааны эрхэнд Дина хавьгүй дуулгавартай болсон ч гэлээ хүн харахаараа л архирч араатан зангаа гаргадаг байв. Өөрөөр хэлбэл муухан шиг сургагдсан араатан амьтан шиг л байжээ. Хүү өөрөө хүмүүсийг огт сонирхохгүй, тэдэнтэй ямар нэгэн харилцаа холбоо тогтоохыг хүсдэггүй байсан юм.

medium.com

Чоно-хүү асрамжийн газартаа найзтай болсон гэдэг. Яг л өөр шиг нь зэрлэг хүү. Ширэнгэн ойд зэрлэг амьтдын дунд өсөж байсан нэгэн хүүг тус асрамжийн газарт хүргэж иржээ. Саничар шинэ хүмүүжигчтэй хэл амаа амархан ойлголцож цугтаа тоглоно, дөрвөн хөл дээрээ гүйж харайна, чононы бэлтрэгүүд бие биедээ наалдан унтдаг шиг л өвөртөө унтацгаана. Харамсалтай нь Саничарын найз бие султай байсан тул удалгүй нас бaржээ. Дотнын найзынх нь үxэл Динад тэвчихийн аргагүй сэтгэлийн шаналал авчирсан гэдэг: өдөр, шөнөгүй ульж гасалж байлаа. Тэр бас нэгэн анд нөхрөө алдсан гарзтай эвлэрэхийг хүссэнгүй.

wikimedia.org

Дина өсөж том болсоор, миссионерууд түүнтэй идэвхтэй хичээллэж ямар ч байсан халбагаар хооллож, аяганаас цай уулгаж, хоёр хөл дээр нь явуулж сургаж чадав. Чоно-хүү үүнээс цааш хөгжсөнгүй, энэ нь түүний хөгжлийн эцсийн шат байжээ. Тэрээр 20 жил асрамжийн газар амьдрахдаа уншиж, ярьж, хүний хоол идэж сураагүй юм. Зөвхөн түүхий мах л иднэ. Хоол идэхээсээ өмнө зэрлэг амьтдын адил үнэрлэж шиншилдэг байжээ. Дина биеийн хөгжлийн хувьд ч жирийн хүнээс өөр – нэг метр гаран өндөртэй, богино дух, том хурц шүдтэй.

Хүний хэлж ярьсныг жирийн нохойны хэмжээнд л ойлгох чадвартай, жишээ нь “над дээр” эсвэл “явж хоолло” гэх зэрэг командыг баримжаагаар ойлгож байв. Гэхдээ хүний хийдэг нэг дадал зуршлыг өөрийн болгож авсан – тaмхийг угсруулж татахдаа сурамгай нэгэн болсон юм.

yablyk.com

1895 онд Дина Саничар сүрьеэ өвчнөөр нас бaржээ.

Энэ олон жилийн турш хүмүүсийн дунд амьдарч байсан ч хүн болж чадаагүй. Өөрийгөө урхинд орсон мэт санан эрх чөлөөтэй болохыг хүсэж явсан гэдэг. Түүнийг ширэнгэн ойдоо эргэж очихыг ихэд мөрөөддөг байсан гэж ярьцгаадаг юм.

medium.com

Дина Саничар зэрлэг амьтдын дунд өсөж бойжсон бусад хүүхдүүдийн адил Редьярд Киплингийн зохиосон Маугли хүүгээс өөр байсаар энэ хорвоог орхисон. Зохиолчийн баатар хүний амьдралыг ойлгох гэж хичээж байсан төдийгүй олон зүйл сонирхдог. Харин ширэнгэн ойгоос ойлдсон хүүхдүүд хүн гэхээсээ илүүтэй амьтны зан чанараа хадгалан үлдэж байлаа. Зэрлэг амьтдын дунд өсөж байсан нэг биш хүүхдийг аварсан ч тэд хүн болон өөрчлөгдөж чадаагүй ажээ.

82
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *