Хятадын “бар-ээжүүд” хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг вэ? Хүүхдүүд нь яаж ийм амжилттай хүн болж өсч торниж байна?

2

“Барын” хүмүүжил – эцэг, эх болон хүүхэд хоорондын маш хурц, ширүүн харилцаа гэх юм уу даа. Ийм харилцаатай гэр бүлд эцэг, эх нь хүүхдэдээ маш их дарамт шахалт үзүүлнэ, тэднийг сурлагадаа өндөр амжилт гаргахыг шаарддаг. Ихэвчлэн азийн орнуудад хүмүүжлийн ийм арга барил ашиглагдах бөгөөд ялангуяа Хятадад түгээмэл ажээ. Хүмүүжлийн энэхүү арга барил шүүмжлэл дагуулах хэдий ч ийм гэр бүлд өссөн хүүхдүүд зөвхөн хичээл сурлагадаа өндөр амжилт гаргаад зогсохгүй мөн ирээдүйн ажил хөдөлмөртөө ч бусдаас илүү явдаг нь тодорхой юм.

Бид “Battle Hymn of the Tiger Mother” номыг сайтар уншиж судалснаас гадна хэд хэдэн сэтгэл зүйн судалгааны нийтлэлүүдийг уншиж хятадын хүүхэд хүмүүжлийн алдартай арга барилд дүгнэлт хийхийг хичээлээ.

Чадварлаг мэргэжилтэн бэлдэхийн тулд хятад эцэг, эхчүүд юу хийдэг вэ?

© East News © David Shankbone / wikipedia

Зүүн гар талд байгаа гэрэл зураг дээрх эмэгтэйг Эми Чуа гэдэг. Баруун гар талд нь – София, Лулу нар байх бөгөөд дэлхийд хамгийн алдартай “бар ээж”-ийн охидууд. Түүний хоёр охин харамсалтай нь эрх чөлөө, балчирхан бага нас гэдгийг мэдэлгүй өсөцгөөсөн боловч, нөгөө талаасаа хичээл сургууль, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж чадсан. София охин Харвардын их сургуулийг төгсөж одоо шүүхэд ажиллаж байна, харин Лулу мөн адил сургуулийн хуулийн факультетад суралцаж байна.

Бар-ээжүүд хүүхдүүдээ хийхийг хориглосон зүйлсийн жагсаалтыг эхнээсээ хэнд ч ойлгомжтой байхаар гаргасан байдаг. Жишээ нь Эми Чуа (“Battle Hymn of the Tiger Mother” номын зохиолч) охидууддаа дараах зүйлийг чанд хориглодог:

  • Найз нарындаа хонох
  • Банди нартай уулзах
  • 5-аас доош дүн авах
  • Хэн болохоо шийдэх
  • Сургуулийн арга хэмжээнд оролцох
  • Зурагт үзэх
  • Хийл, төгөлдөр хуураас бусад зүйлээр тоглох

Ээж хүнийг буруутгах ямар ч арга байхгүй. Эми Чуа өөрийн амьдралын нэгэн тохиолдлыг жишээ болгожээ: “Миний охин Лулу төгөлдөр хуураа эвдэлчихсэн юм. Би тэр өдөр нь өдрийн болон оройн хоол өгөөгүй, бас төрсөн өдрийн бэлэг өгөхгүй гэсэн, 4 жилийнх нь төрсөн өдөр шүү. Бас миний хориглосон зүйл гэвэл төгөлдөр хуур дээр тоглож сурахыг хүсэхгүй байсан аялгууг суртал Лулу ус уухгүй, бие засахгүй. Лулу эцэст нь аялгууг тоглож сурсан”.

Гэр бүлийн хүмүүжлийн арга барил харилцан адилгүй, гэхдээ ихэнх зүйлүүд нь өөрчлөлтгүй ийм маягаар явдаг байна. Жишээ нь – дүн. Таны хүүхэд шалгалтаа хасах 5 өгч гэж бодъё. Магадгүй та хүүхдээ сайшаах биз. Харин хятад ээж нар хаанаас, юун “хасах” гараад ирэв ээ гэж сандарч эхэлнэ. Хэрвээ хүүхэд дөрөв аваад ирвэл та мөн л адил сайн байна гэж магтана. Бар-ээжүүд жинхэнэ шуугиан тарьж эхэлнэ дээ, хэдэн цагаар ширээний ардаас босголгүй хичээлийг нь давтуулж суулгана. Үнэн хэрэгтээ ийм ээж нар өөрсдөө хажууд нь таг сууж давтуулах нь жирийн үзэгдэл.

Хэд хэдэн удаа гурав эсвэл муу аваад ирвэл европ аав, ээж нар юу болоод байна гэж нөхцөл байдалтай танилцаж багштай нь уулзах, утсаар ярих биз. Магадгүй энэ тохиолдолд зарим нэг эцэг эхчүүд багшийн эсвэл сургалтын системийг муу хэлж өнгөрөөнө. Хятад ээж нар хэзээ ч ингэхгүй – өөрсдийн хувийн алдаанаас боллоо л гэж үзнэ. Хүүхдийн авсан муу дүн – энэ бол эцэг, эхийнхээ үүрэг хариуцлагыг муу гүйцэтгэж байгаагаас үүдэлтэй ээжийн алдаа хэмээн дүгнэнэ.

 

Хятад эцэг, эхчүүд үр хүүхдээ өөрсдийнх нь өмнө төлж баршгүй өртэй хэмээн үздэг

© River / Beijing Garuda Film © Stranger Things / 21 Laps Entertainment

Хүүхдэдээ дээд зэргийн боловсрол олгох эцэг, эхийн хүслийг нэг л тодорхой баримтаар ойлгож болно. Хятадууд тэр газар нь шилдэг сургууль байгаа гэвэл ямар ч эргэлзээгүйгээр хүүхдээ дагаад өөр хот, тэр бүү хэл өөр улс руу ч шилжин суурьшиж чадна. Хятад эцэг, эхчүүдийн амьдрал тэр чигтээ хүүхдээ боловсролтой болгоход зарцуулагдах ажээ.

Энэ л шалтгааны улмаас “бар эцэг эхчүүд” хүүхдүүдээ төлж баршгүй өртэй гэж үзэцгээдэг. Үүнээс үүдэн бас нэгэн үүрэг хариуцлага үүсдэг: хүүхэд эцэг эхийнхээ тавьсан зорилгод хүрэхийн тулд бүх амьдралаа зориулах ёстой. Хүүхэд эцэг, эхийнхээ үгэнд баа бээгүй орно, амжилт гаргаж эцэг, эхийнхээ бахархал нь болох ёстой ажээ.

Барууны эцэг, эхчүүдийн хувьд бол хүүхэд өөрийнхөө хувь тавиланг шийдэх нь зөв гэж үздэг. Тиймээс тэдэнд аль болох эрх чөлөөг өгдөг байна. “Бар ээжүүд”-ийн хувьд энэ арга барил ойлгомжгүй, байж боломгүй зүйл: өөрийнхөө хүүхдэд юу хэрэгтэй байгааг эцэг, эх л мэднэ, хүүхдийн өөрийн хүслийг тэд хэзээ ч хүлээж авахгүй.

 

Хүүхдийг суралц гэж шаардах ёстой – хэсэг хугацааны дараа тэд өөрсдөө дуртай болдог юм

© Tiger Mom Blues / TVB

Хүүхдийг сурлагадаа амжилт гаргуулахын тулд хятад эцэг, эхчүүд яаж ч дарамталж чадна. Тэдний ярих зүйл гэвэл: “Хөрш айлын хүү шалгалтандаа 100 авахаас 99 авсан байна. Чи ч бас ийм л оноо авчрах ёстой шүү”, эсвэл “Нагац дүү чинь төгөлдөр хуурын тэмцээнд тэргүүн байрны шагнал авсан байна лээ”.

Бар-ээж болгон энэ дэлхий дээр байгаа хүүхэд бүрд авьяас бий гэдэгт итгэдэг. Хэрвээ авьяас нь өөрөө илэрч гараагүй бол ухамсартайгаар ажиллаж илрүүлэх ёстой гэж үзэцгээдэг байна.

Хүүхдийн сурлагыг сайжруулахын тулд сургуулиуд нь ч төрөл бүрийн уралдаан тэмцээн байнга зохион байгуулдаг ажээ. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь багт хувааж шалгалт авна. Хэрвээ нэг хүүхэд шалгалтандаа 90 хувьтай, нөгөө нь 95 хувьтай өгсөн бол хоёуланг нь шийтгэнэ. Ялахын цаад утга учир – зөвхөн өрсөлдөгчөө давж гараад зогсохгүй мөн хамгийн боломжит өндөр үр дүнд хүрэх явдал гэж үздэгтэй холбоотой юм.

Жишээ нь “бар”-ын хүмүүжлийн талаарх нэвтрүүлэгт оролцсон нэгэн бүсгүй 800 оноо авах ёстой тестийг 760 оноотой өгчээ. Энэ бол бараг байж боломгүй өндөр оноо, бүсгүй ч өөртөө сэтгэл хангалуун байсан аж. Дүнгээ аавдаа хэлтэл, аав нь нэг их баярлаж магтсангүй, харин ч өөдөөс нь 800 оноо авч болоогүй юм уу гэж хэлжээ.

 

Эцэг, эхчүүд хүмүүжлийн арга барилдаа зарим нэг улсад хуулиар хориглосон арга хэрэглэдэг

© I Not Stupid / Mediacorp Raintree Pictures

Хятад ээж өөрийнхөө охинд юу дуртайгаа хэлэх эрхтэй: “Чи тарган байна! Бушуухан турж үз!” Барууны ээж нар төрсөн охиндоо хэзээ ч ингэж хэлэхгүй, өөртөө итгэлгүй болно л гэж эмээнэ.

Эми Чуа өөрийн амьдралын тохиолдлоос дурсахдаа:

  • “Залуу байхдаа би ээжтэйгээ нэг удаа ёс зүйгүй харьцчихсан юм. Аав намайг тэр үед хог шаар гэж хэлж билээ. Би буруу зүйл хийснээ ухаарч их ичиж байж билээ – аавын арга үр дүнгээ өгсөн”.
  • “Охин маань надтай нэг удаа хүндэтгэлгүй хандсан юм, би ч бас түүнийг хог шаар гэчихлээ. Үр дүнтэй шүү. Би энэ тохиолдлоо америк найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж ярилаа, тэд бүгд намайг шүүмжилсэн юм. Нэг нь бүр орхиод яваад өгсөн гээч”.

Ямартай ч барууны хүмүүжлийн арга барил өөр, тэд хүүхдийн дотоод сэтгэлд илүү ханддаг бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжинд түлхүү анхаардаг. “Бар ээжүүд” хүүхдийг анхнаасаа л хүчтэй гэж үзэцгээх бөгөөд доромжлол нь тэдний сэтгэл зүйд муугаар нөлөөлөхгүй гэж бодоцгоодог ажээ.

 

Ийм гэр бүлд өссөн хүүхдүүд ямар болдог вэ?

© Tiger Mom / New Classics Media © Tiger Mom / New Classics Media

Эдгээр хүүхдүүд үнэхээр сонгосон салбартаа академик амжилтад хүрч чаддаг. Гэхдээ сэтгэл судлаачдын батлан хэлж байгаагаар, ийм төрлийн хүчирхийлэл нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг гэжээ. Хятадын өнөөгийн нөхцөл байдлыг харж байхад 5-12 насны хүүхдүүдийн сэтгэл зүйчид хандах тоо нэмэгдсээр байгаа юм. Мөн өөрийгөө хорлох асуудлууд ч хурцаар тавигдаад байна.

Барууны ертөнц “барын” хүмүүжлийг хүүхдэд хэрцгий хандаж байна гэж шүүмжлэх бол азийн эцэг эхчүүд энэхүү үзэл бодолтой огт санал нийлэхгүй байгаа юм.

Хүүхдүүд өөрсдөө юу ярьж байгааг сонирхвол:

  • “Хэрвээ би 100 оноо авах ёстой байсан тестийг 100 өгчихөөд ирвэл ээж надаас “Нэмэлт оноо авах боломж байгаагүй юм уу?” гэж асуудаг”.
  • “Найз нартайгаа зүгээр зугаалахын тулд би сарын өмнөөс ээжтэйгээ ярьж тохирч зөвшөөрлөө авах ёстой байдаг”
  • “Би ч бас өөрийнхөө хүүхэдтэй “бар ээж” шиг хандах байх. Яагаад гэвэл би хүүхэд хүмүүжүүлэх өөр арга барил мэдэхгүй шүү дээ”
  • “Би математикийн эсвэл өөр бусад хичээлийн тестийг бөглөж байхдаа ганц л алдаа гаргавал бүгдийг эхнээс нь эхэлж хийхэд хүрнэ. Бүх асуултанд зөв хариулаагүй тохиолдол болгонд давтагдах зүйл. Одоо төсөөлөөд үз дээ, тест болгон 100 асуулттай гээд”.
  • “Миний бүх амьдрал – энэ бол сургууль. Би өглөө босоод хичээлдээ явна, гэртээ ирээд хичээлээ хийнэ, хоолоо идээд унтана. Ингээд л боллоо. Харин миний эцэг эхийн хувьд бол энэ маш чухал: тэд бага байхдаа зохих боловсрол авч чадаагүй улсууд юм шүү дээ”.

Сэтгэгдлээ хуваалцсан дээрх хүүхдүүд бүгд эцэг эхдээ олгож байгаа хүмүүжилд нь талархаж явдгаа мөн илэрхийлсэн байдаг. Гэхдээ мэргэжилтнүүдийн батлан хэлж байгаагаар бол хүмүүжлийн энэхүү арга барил нь муу үр дагавартай ажээ. Сайнаар бодоход хүүхэд депресст орох бөгөөд муугаар төсөөлөхөд хүүхэд амиа хорлоход хүргэнэ.

Та хүүхдүүдээ сайн сур гэж шаарддаг уу? “Бар” хүмүүжлийн арга барилыг та эрсдэл хүлээн ашиглах байсан уу?

24
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

41 Сэтгэгдэл

  1. Aldarmaa Purevsuren

  2. Tsatsral Baikal

    Tsatsral Baikal

    2020/01/19 at 10:36

    Tankhil Ganbaatar

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/01/19 at 10:55

    За за төвөг цаашаа.

  4. Н. Батдэлгэр

    Н. Батдэлгэр

    2020/01/19 at 11:15

    ymar hargis ym be

  5. Munguunuu Munguunuu

    Munguunuu Munguunuu

    2020/01/19 at 11:23

    Bagadaa hetsvv ym shig hernee tom bolood etseg ehdee baylah ni gartsaagui bolowsrol tansag amidarliin vndes

  6. Зочин

    2020/01/19 at 13:03

    Сургахад тиктатур хэрэгтэй гэж Ленин багш хэлсэн байдаг юм даа.

  7. Nara Sandag

    Nara Sandag

    2020/01/19 at 16:29

    tegeed etsest ni ene huuhduud ni etseg ehee shuuhed ugh shahsan bilyy esvel shuuhdeed bluu. Aiimaar l yum bolood bsn daa. Etseg eh ni huuhde ingej usgunu gevel olooon jiliin daraa hugshchuudiin asramj yumuu gantsaaraa amidrahdaa ih beltgeltei bh heregtei.

  8. Мэдээж боловсрол гэдэг маш чухал. Хүүхдийг яаж сургаж, сайн хүн болгох талаар олон зүйлийг ярьж, бичиж байдаг. Энэ бар ээжүүд шиг хэт туйлшрахгүйгээр сургаж болно . Хүүхэд, хүүхэд насандаа ѳѳрийнхѳѳрѳѳ л байх ёстой. Ѳдѳр хоног, цаг хугацаа эргэж буцахгүй. Хүүхдээ яаж сургах нь эцэг эх биднээс маш их авъяас, ур ухаан, чадварыг шаарддаг. Ѳѳрѳѳр хэлбэл хүүхэд тань амжилтгүй сурвал таны ѳѳрийн үүрэг хариуцлага алдаатай байнаа гэсэн үг.Хүүхэд сурахын хажуугаар хүүхэд насны аз жаргал, баяр баясгалан, амьдралын сайхныг, эргэн тойрны юмс, дэлхий ертѳнцийн гайхамшгийг мэдрэх ёстой гэж бодож байна. Хамгийн чухал нь хүн хүнээ хайрлах , дотоод сэтгэлийн уярал хайлалыг мэдэрч,амсаж, хайрлагдаж ѳсѳх ёстой гэж бодож байна.

  9. Erdenekhuu Loyonsuren

    Erdenekhuu Loyonsuren

    2020/01/19 at 18:29

    Аливаа зүйл таарч тохирсон орц нормоосоо хэтэрч болохгүй, хүүхдийг хэт эрхлүүлж болохгүй, хэт их хатуурхаж бас болохгүй. Зөвхөн хүүхдийн хүмүүжил гэлтгүй бусад бүх зүйл дээр донжийг нь олоод тааруулж явах л хэрэгтэй.

  10. Mongol Mongol Muugii

    Mongol Mongol Muugii

    2020/01/19 at 18:29

    Iim xargis boloxoor Xyatad xvmvvsees yanz bvriin xargis xvnii sanaand oromgvi yum gardag bx ni…

  11. Bilguun Bek

    Bilguun Bek

    2020/01/19 at 20:15

    Lkhagvasuren Delgermaa

  12. Erdenee Teegii

    Erdenee Teegii

    2020/01/19 at 21:57

    bagaas ni buruu zuul hiisen yumand hainga handval hariutslaga gej baidgiim shuu gesen oilgolt ogdog ym bishuu

  13. Tselmeg Batjav

    Tselmeg Batjav

    2020/01/20 at 00:02

    Nomiig ni unshval uur setgegdel turnu! Alivaag guitsed sudlaagui bj ert dugnelt ugux xereggui

  14. Tungalag PJ

    Tungalag PJ

    2020/01/20 at 00:26

    Ene nomnii gol utga sanaa ni tuushtai, bainga davtah l gesen sanaa yum bilee shdee. Hevshil zurshil boltol

  15. Magnai Batu

    Magnai Batu

    2020/01/20 at 00:31

    Surgalt ni nowshiin shuu neeree

  16. А. Минжинсор

    А. Минжинсор

    2020/01/20 at 01:09

    Индра Халиука

  17. Haruka

    Haruka'chan Des

    2020/01/20 at 01:11

    Ystoi goy nom shvv ylan guya yewre nohortei suusan hytad emegtein arga baril sonirhol ih tatsan shvv😊😊
    Ih sonin esreg tesreg hvvhdvvdee hvmvvjvvldeg 2 oor ulsiin hvn hamt suuj zow hvmvvjvvlsen ni ih goy

  18. Purevjal Otgonbaatar

    Purevjal Otgonbaatar

    2020/01/20 at 01:24

    Ulziidelger Jambalsuren

  19. Davaajargal Zorigtbaatar

    Davaajargal Zorigtbaatar

    2020/01/20 at 02:06

    Юу вэ …

  20. Bayjih Delgereh

    Bayjih Delgereh

    2020/01/20 at 03:41

    Nomiig shuud ingej copydoj bolkuee bur arai site ymaaa

  21. Togoo Dorjdegd

    Togoo Dorjdegd

    2020/01/20 at 06:45

    Танил охин ээжийнхээ эгчид маш их баярладаг гэж. Яагаад гэвэл том охин бид хоёрыг хичээл давтуулж сууж сургасан гэсэн. Тэгээд тэр хоёр нэг нь Японы том банкинд, энэ охин АНУ-д сурч төгсөөд нисэхийн инженерээр ажилладаг . Ер нь азиуд хүүхдээ маш зөв хүмүүжүүлдэг шүү дээ.

  22. Tsolmon Erdenebileg

    Tsolmon Erdenebileg

    2020/01/20 at 07:17

    bi law hvvhdee hezee ch ingj soyoltoigor daramtlahgui.
    onts surah alba bish yamar.Zuw hvn bolohod l bolno

  23. Bayaraa Bn

    Bayaraa Bn

    2020/01/20 at 08:37

    Энэ худл шаажээн. Саяхан (10 хоногын өмнө) монголын үнэрч бхгүй төв хятадад сар хэртэй ажиллаа. Хятадын 1 хүүхдийн бодлогын жинхэнэ утгыг ч олж харла(одоо 2штэ). Ийм харгис бвал тэнд адлуулж дуусна.(цагдаа ирнэ) Хүүхдийг аз жаргалтай байлга чи түүнийг аз жаргалтай байлгаарай гсэн үгс байнга хөврөөд. (Бүр тэр хотын болохгүй бүтэхгүйгээрэ алдартай залуус хүртэл. Бүлэг ч юмууда) Би жирийн бдаг л нэг монгол аав шт. Тэд маш их анхаарал тавьдаг гхдэ ийм харгис биш. Бид бол хажууд нь зөнд нь хаячихдаг юм билээ ккк. Тэдний нүд инээд монгол хүүхдүүдээс ондоо. Аз жаргалтай үнэн сэтгэлээсэ, айх эмээх сүүдэрч бхгү. Тэрий нь бүх хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Энэтхэгт үхэр хөндлөн бол тэнд хүүхэд хөндлөн юм бналэ

  24. Мишка Мишка

    Мишка Мишка

    2020/01/20 at 10:02

    neg talara bol zuw tungi ni taarulal ywul

  25. Irgen

    2020/01/20 at 13:16

    Er n ajaad baihad uursduu surguulid baihdaa muu surch bsn nuhhduud bdg,tegeed huuhduudee uursdiinhuu muruudliig buyluulehiin tuluu mash iheer shahdag.Tegj bj uursduu sn sursan met setgel n amardag.

  26. Tuka Tuka

    Tuka Tuka

    2020/01/20 at 14:37

    Энэ номны агуулгыг ингэж мушгиж болохгүй л дээ харгис байна буруу байна гээд байгаа ээжүүдэд номыг нь олж уншихыг зөвлөж байна.Миний энэ номноос хамгийн сайн ойлгосон зүйл бол хүүхдэдээ илүү их цаг гаргаж хүүхэдтэйгээ тохиромжтойгоор ажиллаж чадвал ямар ч хүүхэд амжилтанд хүрэх бүрэн боломжтой.Жишээлбэл би гэхэд хүүхдүүдээ үнэхээр хөгжүүлмээр манлайлагч болгомоор байвч юунаас эхлэх ямар зүйл дээр алдаа гаргадаг байснаа энэ номыг уншаад ойлгож авсан .Уншаад үзээрэй ээжүүдээ үнэхээр сонирхолтой гоё ном шүү

  27. Tseegii Nyamaa

    Tseegii Nyamaa

    2020/01/20 at 15:35

    Tseegiinaa Nyamaa

  28. Enkh Tuvshin

    Enkh Tuvshin

    2020/01/20 at 15:50

    Mogi Mogino

  29. Altan Erdene B

    Altan Erdene B

    2020/01/20 at 17:55

    Ter eejvvdiin gariin ayaiig daagaad ooroo syrah temvvleltei hvvhed bol bolnoo.Albadaj,ailgaj bolohgvi.Gehdee hvvhediig hvvhed nasand n hvvhed shig osgoh tal deer bg.Tom bolson hoino n hvvhed shig bai geltei bish.

  30. Agata Jamts

    Agata Jamts

    2020/01/20 at 19:16

    Xun xeleere mal xøløørø xuuxed xumuujuulxed zaawal tiim xargis baix szaardlaggui, xuuxdee xer ix zaw cagia zarcuulna, xuuxedteigee xer sain xarilcaa oilgolcootoi baisnaasl szaltgaalna daa!!!!!

  31. Buankhuu Badrakh

    Buankhuu Badrakh

    2020/01/20 at 19:24

    Shal teneg xuja nar tiiml baij taarna

  32. Zaya Zaya

    Zaya Zaya

    2020/01/20 at 23:34

    Bar eej nomiig haanaas olj unshih be

  33. Aimaar yum olsoj zowson bh da teneg eej bna ooroo ewdsen bol yaah uu

  34. Ichindolgor Damdinsuren

    Ichindolgor Damdinsuren

    2020/01/21 at 01:39

    Sheelgehgvi hool uguhgvi us uulgahgvi ch geh shig ene ter ne aimaar eym huchirhiileed bgaam bish uu arai uur arga bg l bj taaraa zerleg eym

  35. Toromu Sct

    Toromu Sct

    2020/01/21 at 06:13

    Тэгсэн манайд уйлж болдоггүй хүүхэд гарцан юм шиг л байх юм

  36. Cindy Tsendee

    Cindy Tsendee

    2020/01/21 at 06:57

    Hamgiin muu arga. Huu min az jargaltai baih ni chuhal. Huuhed daramt baihgui , Hair duuren orchnd uurinhuu huslee dagaad yavhad tegeed boloo

  37. Аригу Баяраа

    Аригу Баяраа

    2020/01/21 at 10:29

    Монголчууд бид Барууны талруугаа илүү явж байгаа байх.
    Хятадууд ч аргагүй биздээ Тэрбум хүнтэй өрсөлдөж байж боломжийн сайхан амьдрах болохоор тэгдэг биз.

  38. Margad Amarbayasgalan

    Margad Amarbayasgalan

    2020/01/21 at 16:20

    👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽👎🏽

  39. Ulamaa Jargal

    Ulamaa Jargal

    2020/01/21 at 19:13

    Hyataduud yahav dee tolgoi muutai uls bolohoor ahin dahin davtaj baij yum surna. Etssiin dundee amjilt gargaj bayan amidrahad bish az jargaltai hairaar duuren amidrah ni chuhal gej bodoj bn. Hedii bar eejiin ohid naanaa amjilttai met haragdah ch setgel zui ni lav heviin bish l baigaa.

  40. Alim Alim

    Alim Alim

    2020/01/21 at 21:20

    ogthon ch taalagdsangui. etsestee neg l ih undur alban tushaal ner tur l biz de. iluu chuhal yum amidrald ih bna da

  41. Gunbileg Gereltuya

    Gunbileg Gereltuya

    2020/01/21 at 22:58

    Би одоо 14настай.Ээж маань надад найз шиг минь дотно.Сэтгэл зуйч л гэж би хэлмээр бна.Гэхдээ тийм бишээ хогжимчин хун бгаа юма.Би ээжээсээ одоо хуртэл юу ч нууж узээгуй.Би олон уралдааны шагналтай.Надад маш том зорилго мороодол бий.Тэрнийхээ толоо би одор болгон шургуу хичээллэдэг.Миний ээжийн надад хэлдэг уг бол-Битгий ядартлаа суу.Эруул бх нь хамгийн чухал.Бусад нь болно гэдэг.Зондоо юм хэлмээр л бна.Гэхдээ аав ээжуудээ?Битгий бууж ог.Та нарын дотор бух хариулт бгаа.Хэнийг ч битгий даган дуурай.Танаас оор хэн ч хуухдийг чинь ойлгохгуй шуу дээ.Оортоо итгээрэй.Таньд оорийн гсн арга барил байж л байгаа.💝

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *