
Нүдний харааг эдгээр дасгалуудын тусламжтай хямд өртгөөр эмчилж болно! Үүний тулд та дараах багц дасгалуудыг хийх хэрэгтэй бөгөөд өдөрт ердөө 15-20 минутыг зарцуулахад хангалттай. Эхлэхдээ доорх хөдөлгөөнт зургуудыг томруулж, өөрийнхөө өмнө 30-60 см зайд (хэрэв таны нэг нүдний хараа бага зэрэг муу бол, сайн хардаг нүдээ гараараа таглана) байрлуулж, дасгалуудыг зааврын дагуу хийнэ. Дасгал бүрийг 2-3 минутын хугацаанд давтаж хийх хэрэгтэй. Мөн богино хугацаанд үр дүнд хүрэхийг хүсэж байвал, өдөрт хоёр удаа дасгалуудыг хийгээрэй.
Манай хамт олон уншигчдынхаа эрүүл мэндэд анхаарахыг эрхэм зорилгоо болгодог бөгөөд тэр ч үүднээсээ та бүхэнд нүдний харааг сайжруулахад туслах дараах дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хадгалж аваад, туршаад үзээрэй!
1. Цагийн зүүний дагуух тойрог
Улаан цэг рүү анхаарлаа төвлөрүүлж, нүдээрээ хөдөлгөөнийг удаанаар дагаж харна. Ингэхдээ сайн хардаг нүдээ гараараа таглаарай.
2. Цагийн зүүний эсрэг тойрог
Улаан цэгийн хөдөлгөөнийг дахин дагах боловч, энэ удаад цагийн зүүний эсрэг нүдээ хөдөлгөнө. 2 минутын хугацаанд давтаарай.
3. Дээш болон доош
Одоо нүдээ шулуун шугам дагуу дээш, доош хөдөлгөнө. Мөн та нэмэлтээр уг дасгалыг баруунаас зүүн, зүүнээс баруун тийш нүдээ дагаж хөдөлгөн хийх боломжтой.
4. Баруун тийш чиглэсэн торнадо
Улаан цэгийг дагаж, нүдээ мушгирсан хөдөлгөөнөөр хөдөлгөнө. Чиглэл цагийн зүүний дагуу байгааг анзаарна уу.
5. Зүүн тийш чиглэсэн торнадо
Одоо та дээрх хөдөлгөөнийг давтах бөгөөд ингэхдээ нөгөө тийш нь хөдөлгөнө. Нүдээ мушгирсан хөдөлгөөнөөр цагийн зүүний эсрэг хөдөлгөж байгаагаар төсөөлөөрэй.
6. Тахир
Зүүн дээд хэсгээс эхлэн, зүүнээс баруун тийш нь нүдээ удаанаар доошлуулан хөдөлгөнө. Зиг-заг хэлбэрийн дүрс нүдээрээ зурж байна гэж төсөөлөөрэй.
7. Эрвээхэй
Дахиад зүүн дээд хэсгээс эхлэн, нүдээ дэлгэцийн баруун доод хэсэг хүртэл хөдөлгөнө. Дараа нь баруун дээд хэсэг хүртэл хөдөлгөөрэй. Үргэлжлүүлэн зүүн доод хэсэг хүртэл хөдөлгөж, зүүн дээд хэсэг буюу эхэлсэн цэгт эргээд ирэх хүртэл нүдээ дагаж хөдөлгөнө.
8. Ташуу
Зүүн доод хэсгээс эхлэн, нүдээ баруун дээд хэсэг хүртэл хөдөлгөж, буцаад эхний цэг дээр ирнэ. Та нүдээрээ ташуу зураас зурах хэрэгтэй.
9. Давалгаа
Доод хэсгээс эхлэн, улаан цэгийг дагаж, нүдээрээ мушгиралдсан давалгаа зурах гээд хичээгээрэй.
10. Төгсгөлгүй
Дэлгэцийн дунд хэсгээс эхлэн, цэгийн хөдөлгөөнийг дагаж, төгсгөлгүй дүрс бүтээгээрэй.
11. Эргүүлэг
Одоо та гадна талаас эхлэн, нүдээ төв цэгийн дагуу удаанаар хөдөлгөнө. Ингэхдээ та нүдээрээ эргүүлэг хэлбэрийн дүрс хийгээрэй.
12. Багасах тойрог
Энэ дасгал таны анхаарлыг улаан цэг рүү илүү их төвлөрөхийг шаардана. Хөдөлгөөнийг дагаж, улаан цэг хэрхэн багасаж, эргээд томорч байгааг хараарай.
13. Доошоо чиглэсэн хагас тойрог
Нүдээрээ хагас тойрог зурж байна гээд төсөлөөрэй.
14. Дээшээ чиглэсэн хагас тойрог
Харин одоо тойргийн нөгөө хагасыг нүдээрээ зурж байна гэж бодоорой.
15. Аялагч
Зургийн зүүн дээд хэсгээс эхлэн нүдээ удаанаар баруун дээд хэсэг хүртэл эгц зураас дагуу хөдөлгөнө. Яг ижилхэн хөдөлгөөнийг давтах боловч, дунд хэсгээс эхлэн, дараа нь зургийн зүүн доод хэсэгт улаан цэг ирж байгааг анзаараарай.
Эдгээр дасгалыг хийснээр таны нүдний хараа сайжирна гэдэгт та итгэж байна уу? Эсвэл та нүдний хараа сайжруулах өөр бусад арга техникийг мэдэх үү? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.








Better Man
2020/01/19 at 09:35
Gotsoo Gotsko
Duger Jamyansharav
2020/01/19 at 09:38
Ч. Оюунханд
2020/01/19 at 11:20
Энхжин ‘Б Зулаа Энхзул
Byambaa Bazar
2020/01/19 at 13:31
Bazar LkhaDo
Svkhbaatar Ariuka
2020/01/19 at 23:13
Anir
Pagma Enhtuya
2020/01/20 at 17:17
ohin zee 2 mini ymar goe. haragdaj bnaa
Урангоо Урангоо
2020/01/20 at 20:48
Dulguun Dashdorj
Х. Айдыншалхар
2020/01/20 at 20:58
Ene togloom nii ner n yu yum be
Altansuh Tuya
2020/01/20 at 21:13
Нямхүү Ц.
Tuul Tsedev
2020/01/20 at 23:19
Khosgui Oogii
2020/01/21 at 18:53
Hurelbaatar Yanjinlham
Мөнх-Оргих Оргих
2020/01/21 at 20:09
Р. Мөнхнаран
Gantulga Ganaa
2020/01/22 at 05:28
Zoloo Densmaa
Saihanbayr Ravsal
2020/01/22 at 09:24