Дэлхийн өнцөг булан бүрээс олон нийтийн саналаар тодруулсан, өнгөрсөн жилийн хамгийн үзэсгэлэнтэй 15 бүсгүй

1

TC Candler гэх сайт дэлхий дээрх хамгийн царайлаг 100 эрчүүд болон эмэгтэйчүүдийг санал хураах замаар шалгаруулдаг. Нэр дэвшигчдийн жагсаалтад зөвхөн загвар өмсөгчид төдийгүй мөн жүжигчин, дуучин, тамирчин бас блогчид ч багтана. Дэлхийн өнцөг булан бүрт амьдрах хараат бус шүүгчид THE MOST BEAUTIFUL FACE титмийг зүүх ялагчид саналаа өгнө. Зөвхөн гадаад үзэмжийн гоо сайхан бус мөн биеэ авч яваа байдал, эр зориг, оролцогчдын ур чадварыг нь ч мөн нэгэн шалгуур болгодог байна.

Бид та бүхэндээ өмнө нь царайлаг эрчүүдийн үр дүнг танилцуулж байсан. Энэ удаад харин бүсгүйчүүдээс хэн нь ялагч болсныг сонирхоцгооё.

15. Юа (Ю Ши-а)

yooashiah / instagram

Юа – Өмнөд Солонгосын Oh My Girl хамтлагийн бүрэлдэхүүнд багтах солонгосын дуучин бөгөөд бүжигчин.

 

14.  Жози Лэйн

josielane___ / instagram

Английн загвар өмсөгч Жози Лэйн дөнгөж 18 нас хүрсэн, гэхдээ алдартай брэндүүдийн загварын шоунд байнга оролцдог бөгөөд дэлхийн хамгийн царайлаг эмэгтэйчүүдийн жагсаалтад ч багтаад байна.

 

13. Нэнси Жоуэл Макдони

nancyjewel_mcdonie / instagram

Солонгос, америк цус холилдсон Нэнси Макдони гайхалтай хоолойтой, MOMOLAND гэх солонгосын поп хамтлагийн дуучин.

 

12. Октябрина Максимова

oktyabrina_maximova / instagram

23 настай загвар өмсөгч бүсгүй Новгородынх. Загвар өмсөгчийн хувьд тайзан дээр алхахаас гадна Октябрина Санкт-Петербургийн их сургуульд эрх зүйчээр суралцаж байна.

 

11. Соня Бен Аммар

© AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

Францын загвар өмсөгч, жүжигчин бас дуучин бүсгүй кино продюссер, жүжигчний гэр бүлд төржээ. Бага байхаасаа л Парисийн театрт тоглож, хэд хэдэн франц кинонд ч дүр бүтээж эхэлсэн. Соня одоо Калифорнийн их сургуульд суралцаж байна, мөн загварын шоу болон алдартай сэтгүүлүүдийн зураг авалтанд идэвхтэй оролцдог ажээ.

 

10. Лиза Соберано

lizasoberano / instagram

Филиппин-америкийн эрлийз жүжигчин бүсгүй 13 настайгаасаа уран сайхны болон олон ангит кинонуудад тоглож байсан. Лиза урьд жилүүдийн дэлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтад мөн багтаж байсан удаатай. 2018 онд Филиппинд “Тэргүүн эмэгтэй” хэмээн өргөмжлөгдөж байжээ.

 

9. Мейка Вуллард

meikawoollard / instagram

Энэхүү жагсаалтад багтсан хамгийн залуу бүсгүй Мейка Австралид төрсөн, бүр 3 наснаасаа эхэлж загвар өмсөж байсан бөгөөд тэр үедээ тухайн улсын хүүхдийн хувцасны томоохон брэндийн нүүр царай болж байв. Энэ жил дөнгөж 15 настай, гэхдээ түүний гоо үзэсгэлэнг харахад түүнийг гялалзсан ирээдүй хүлээж буй нь илт.

 

8. Эмили Неренг

emilienutrition / instagram

24 настай норвеги бүсгүй Эмили интернетэд өөрийн блогоо хөтлөхийн сацуу YouTube дээр өөрийн сувагтай, түүнчлэн эрүүл хооллолтын талаар инстаграм хуудсандаа байнга бичнэ. 2010 онд түүний блог Норвегид хамгийн их хандалттай байсан юм. Энэ их ажлын хажуугаар Эмили мөн хөгжим сонирхож хичээллэдэг, өөрийн синглээ ч гаргасан нэгэн.

 

7. Нана (Им Чжин А)

jin_a_nana / instagram

Солонгосын хөгжмийн урлагийн бас нэгэн төлөөлөл. Хөгжийн авьяастай төдийгүй, мөн загварын бизнест хөл тавьсан амжилттай яваа бүсгүй. Үүгээр ч зогсохгүй кинонд тоглоно, мэргэжлийн түвшинд нүүрний будалт хийдэг ажээ.

 

6. Одриян Мишель

(Photo by Christopher Polk/Getty Images)

Америкийн загвар өмсөгч ажлын гараагаа 2016 онд эхлүүлж байсан гэдэг, тэр цагаас хойш зар сурталчилгаанд, хувцасны алдартай брэндүүдийн зураг авалтанд эрэлт ихтэй хэвээр байна.

 

5. Наоми Скотт

© ImagePressAgency / face to face / FaceToFace / REPORTER

Британийн жүжигчин, дуучин бүсгүй. Тэрээр олон кинонд дүр бүтээсэн. Сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд хурдацтай өсөж байгаа бөгөөд кино салбарт ч өөрийн нэрийг таниулаад авсан. Кинонд дүр бүтээхийн зэрэгцээ Наоми хэд хэдэн клипэнд амжилттай тогложээ.

 

4. Тилан Блондо

© Stephane Cardinale – Corbis / Contributor / Getty Images

4 настайгаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан Франц гаралтай 18 настай загвар өмсөгч өдгөө Lacoste, Hugo Boss, Ralph Lauren, Massimo Dutti зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болоод байна. Мөн алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимээд амжжээ. Түүний нэр хүнд улам л өссөөр байгаа юм.

 

3. Лалиса Манобан

lalalalisa_m / instagram

Лалилас Тайландад төрсөн, одоогоор өмнөд солонгосын охидын BLACKPINK хамтлагийн гишүүн. Дуу дуулах авьяастайгаас гадна бүсгүй алдартай брэндүүдийн сурталчилгаанд оролцдог, мөн сайн үйлс бүтээж явах дуртай нэгэн ажээ.

 

2. Яэль Шелбиа

yaelshelbia / instagram

Бүсгүй Израил улсын шүтлэгтэй айлд төржээ. Гоо үзэсгэлэнтэй тул загварын ертөнцөд амжилттай хөл тавьж чадсан, гэхдээ гэр бүлийнхээ амьдралын хэв маягийг огт өөрчлөөгүй байна.

 

1. Жоу Зыюй

t.zuyu / instagram

2019 оны шалгаруулалтын 1 дүгээр байрыг Тайванийн 20 настай дуучин, жүжигчин бас загвар өмсөгч бүсгүй эзэллээ. Жоу Зыюй – Өмнөд солонгосын Twice К-поп хамтлагийн хамгийн залуу дуучин нь. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүсгүйг муулах үгс огт байхгүй, мөн хүмүүсийн сэтгэгдэл ч дандаа эерэг үгс сонсогдоно: гадаад үзэмж, биеэ авч яваа байдал, авьяас, ур чадвар төгс нэгэн ажээ.

1 дүгээр байранд та хэнийг шалгаруулах байв? Та энэхүү шалгаруулалттай санал нийлж байна уу?

29
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ankudinova

    2020/01/21 at 14:24

    asian site n asia huuhnuudee turuuluuleed wester n western huuhnuudee turuuluueed

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *