Алдартай хүмүүс хэдэн саяар нь үрж цацна, эдлэн газар худалдаж авна, өөрөөсөө юу ч харамлахгүй. Тэднийг хараад энэ амьдралаас өөр амьдрал мэдэхгүй болов уу гэмээр бодол төрдгөө нуух юун. Мэдээж амандаа алт зуугаад төрсөн алдартнууд тэдний дунд бий. Гэхдээ өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд амьдралын хүнд бэрх нугачааг туулсан хүн ч цөөнгүй. Жишээ нь Жеймс Камерон нэг хэсэг машиндаа амьдарч байсан, Том Круз гэр бүлийн хүчирхийлэл амсаж өссөн, харин Майкл Жорданыг сургуулийнх нь сагсан бөмбөгийн багт авч байсангүй.
Амьдралд унаж босож чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлдлээ.
Мөнгөгүйгээсээ болоод Илон Маск нэг удаа хог ухаж байсан гэдэг
Зохион бүтээгчийн ээж Мэй Маск хүүгийнхээ 24 настай үеийн гэрэл зургийг твиттертээ байршуулжээ. Гэрэл зураг дээр тэр автомашины шил янзалж байгаа харагдана. 1995 онд хулгайч нар залуугийн машины хөгжим тоглуулагчийг хулгайлах гэж цонхыг нь хагалжээ. Тэр үед Маск-д авто засварт очих ч мөнгө байсангүй, машины шил ч худалдаж авах мөнгө байсангүй. Ингээд л ирээдүйн алдартай зохион бүтээгч маань машины хогийн цэг дээр очиж тохирох шил хайхаас өөр аргагүйд хүрч байв.
Дэниел Крейг паркын сандал дээр унтаж байсан
16 настайдаа ирээдүйн Жеймс Бонд маань Честерээс Их Британийн нийслэлд иржээ. Тэр Залуучуудын үндэсний театр орж чадсан, дараа нь Дуу хөгжим, театрын сургуульд элсэн орж суралцсан байна. Сургалтынхаа төлбөрийг төлөхийн тулд Лондоны ресторанууд ядрахаа ч мэдэхгүй зөөгч хийж байсан түүхтэй. Заримдаа бүр ч хэцүү үе тохиолдоно, Крейг паркын сандал дээр хонож байснаа дурсан ярьдаг.
Шанайя Твейний бага нас хүндхэн байжээ
Хамгийн алдартай кантри дуучин ядуу гэр бүлд өсжээ. Түүний ээж болон хойд аавын нийлсэн 5 хүүхэдтэй, ядуучуудын түвшнөөс доош амьдралтайд тооцогдож байв. Тиймээс охин 8 настайгаасаа л эхэлж клуб, барнуудад дуу дуулж явсан байна. Үүнээс гадна гэр бүлийн уур амьсгал ч дарамт ихтэй, Айлин (дуучны жинхэнэ нэр) ээж, ах, дүү нартайгаа хэсэг хугацаанд гэр оронгүй хүмүүст зориулсан асрамжийн газар амьдрахаас өөр аргагүйд хүрч байсан удаатай.
Келли Кларксоны байшин үнсэн товорго болтлоо шатсан тул төрөлх хотдоо эргэж иржээ
Сургуулиа төгссөний дараа Келли Кларксон Холливудад ирэхээр шийдсэн байдаг – тайзан дээр гарах мөрөөдлөө биелүүлэх зорилго өвөртлөн явжээ. Тэнд бүсгүй олон ангит кинонд хэд хэдэн дүр авч чадсан. Жил гаруйн дараа бүсгүйн амьдралд гамшиг тохиолджээ: Келлигийн амьдарч байсан байр юу ч үлдэлгүй шатсан байна. Орох оронгүй болсон Келли нэг хэсэг машиндаа амьдарсан бөгөөд төд удалгүй амьдралын хүнд бэрхэд сөгдөж итгэл найдвараа алдан төрөлх хотдоо эргэн иржээ. Форт-Уэртэд ирээд Кларксон театрын жүжигчин болов, хажуугаар нь баарны зөөгч хийж амьдралаа залгуулна.
“What doesn’t kill you makes you stronger” гэдэг дуу байдаг даа, “Чамайг үгүй хийж чадаагүй зүйл, чамайг илүү хүчтэй болгоно”. Энэ нь Келли Кларксоны амьдралын уриа бололтой.
Майкл Жорданыг ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт аваагүй
9 дүгээр ангидаа Майкл Жордан аль хэдийн хүчтэй сагсан бөмбөгчин болсон байлаа. Өндөр нь гологдож байсан ч тэр энэ дутагдлаа хурд, хүчээр нөхөж чадаж байсан юм. Тиймээс залуу хархүү өөрийгөө Эмсли Лэйн нэрэмжит ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт багтана гэдэгтээ итгэж явжээ. Гэсэн хэдий ч багийн дасгалжуулагч бусад залуусыг багтаа авсан байна.
Жордан үүнд нэг хэсэг гутарч байснаа өөрийгөө хүчлэн дайчилж чаджээ. Дасгалжуулагч алдаа хийсэн гэдгийг ойлгуулахын тулд Майкл доод насны ангилалын шилдэг тамирчин болж чаджээ.
Ричард Брэнсон дислексия/унших чадварын доголдолтой байжээ
16 настай байхдаа ирээдүйн тэрбумтан сургуулиа орхихоос өөр аргагүй байв. Хичээл сургууль нь түүнд маш хэцүү санагдах бөгөөд муу дүн нь зүгээр л нэг хэвийн үзэгдэл болж хувирчээ. Үнэн хэрэгтээ тэр дислексия өчвнөөр шаналж байсан юм – унших чадварын доголдол.
Ричард бууж өгсөнгүй, Лондонд ирээд өөр салбарт хүч үзэхээр шийдэж: тэр амжилттай бизнес эрхлэгч болж чадсан. Дислекстэй залуу Student сэтгүүлийг эрхлэн гаргах болжээ.
Шакираг дууны багш нь “ямаа майлж байгаа юм шиг” гэж голдог байв
Дэлхийн ирээдүйн алдарт дуучин 2 дугаар ангидаа сургуулийн найрал дууны хамтлагаас гарахаас өөр аргагүй болов – түүний хоолой хэтэрхий хүчтэй. Тэр үед дууны багш нь түүний хоолойг ямаа майлахтай адил гэж зүйрлэн хэлж байсан удаатай. Хүндэт багш одоо хэлсэн үгэндээ харамсан сууж байдаг болов уу?
Стивен Спилбергийг кино урлагийн сургуульд аваагүй. Бүр хоёр ч удаа
Стивен Спилбергийн гэр бүл Калифорнид шилжиж ирэхэд залуу хоёр ч удаа Өмнөд Калифорнийн их сургуулийн кино урлагийн сургуульд элсэн орох гэж оролджээ. Хоёр ч удаа түүнд татгалзсан хариу өгсөн, үндэслэл нь – авьяасгүй.
Тэгэхээр нь Стивен техникийн коллежид элсэн орсон бөгөөд чөлөөт цагаараа 26 минутын “Amblin’” кино бүтээх ажил дээрээ суудаг болжээ. Богино хэмжээний энэ л кино нь түүнийг кино урлаг гэх салбарт ороход нь нөлөөлсөн юм.
Том Круз гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байжээ
Том Крузийн гэр бүл ядуу амьдралтай байсан. Жүжигчний өөрийн хэлснээр бол эцэг нь “хулигаан бөгөөд өөдгүй” амьтан байсан аж. Хүүхдээ ямар нэгэн зүйл буруу хийсэн гэж үзсэн л бол зодно. Бага насныхаа амьдралаас Том Круз сонор сэрэмжээ хэзээ ч алдаж болохгүй гэсэн амьдралын сургамж авчээ. Том эцэгтээ итгэж өөрийгөө аюулгүй болсон гэж бодонгуут л эцгийнх нь ширүүн ааш авир илэрч зоддог байв. Мөнхийн айдас дунд ирээдүйн алдартай жүжигчний бага нас өнгөрчээ.
Сургуулийн хувьд ч олигтой зүйл байхгүй: ангийнх нь хүүхдүүд түүнийг шоолж байнга гадуурхана, тэд Томыг бусдын адил биш гэж шоолдог байжээ.
Лионель Месси өсөлтийн дааврын дутагдлаар шаналж байсан
Аргентины алдартай хөлбөмбөгчин 5 наснаасаа эхэлж хөлбөмбөг тоглосон. Эмээ нь түүнийг бэлтгэл сургуулилтанд нь хүргэж өгдөг байв: тэр л хүүгийнхээ амжилтад итгэдэг байж дээ. 11 настайд нь хүүд соматотропин (өсөлтийн даавар) дутагдаж байгааг тогтоожээ. Эмчилгээнд сар болгон 900 доллар зарцуулах хэрэгтэй болов. Тэр үед хүүгийн гэр бүл ч тэр, залуу тамирчныг сонирхож байсан клуб ч тэр энэ их мөнгийг гаргаж чадахгүй нь ойлгомжтой.
2 жилийн дараа “Барселон”-ы нэгэн хөрөнгө оруулагч Мессигийн тухай сонсоод хэрхэн тоглохыг нь харья гэж хүсжээ. Залуу энэ боломжийг алдаагүй юм, ингээд түүний эмчилгээний зардлыг тэд төлжээ.
Жеймс Камерон машиндаа хонож байсан
Домогт “Titanic” киногоо найруулахаас өмнө Жеймс Кеморонд орох оронгүй машиндаа хонох үе байлаа. Энэ бол “Терминатор”-ын ертөнцийг бий болгохоос өмнөхөн, кино зохиолоо дөнгөж бичиж дуусгаад ажлын гараагаа саяхан эхэлж буй кино продюссер Гейл Энн Хёрдод 1 доллараар зарж байжээ.