Эзэндээ огтхон ч төвөг удаж, бэрхшээл болдоггүй нохдын 12 үүлдэр. Та нохой тэжээх талаар бодож байгаа бол үүнийг заавал уншаарай

1

Гэрийн тэжээвэр амьтан сонгохдоо бид ухаантай, зөөлөн бас дуулгавартай амьтан байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь эрүүл саруул байх ёстой. Мэдээж сайн ген асуудлыг шийдэх байх, гэхдээ амьтдын амьдралын туршид юу ч тохиож болох юм. Сонирхолтой нь, аюулт өвчинд өртөх магадлал багатай үүлдрийн нохой гэж байдаг ажээ. Малын эмчид тогтмол үзүүлдэг мөн тэжээж байгаа үүлдрийнхээ онцлогийг сайн мэддэг бол аз жаргалтай, эрүүл саруул нохойтойгоо урт удаан хугацаанд ханьсаж болох юм.

Энэ сэдвээр бид багагүй мэдээлэл судалж үзээд арчилгааны хувьд эзэндээ тэр болгон төвөг удаад байдаггүй нохойны үүлдрийн тухай олж мэдлээ. Нохойны эзэн болохоор бэлдэж байгаа бол нохойнд тохиолдож болох ховор өвчнүүдтэй ч мөн танилцаарай. Эрүүл саруул, аз жаргалтай нохойтой удаан жил нөхөрлөхийг танд хүсэн ерөөе.

Басенжи

© AzureMantaRae / Reddit

Басенжи – эртний үүлдрийн нэг, аль Эртний Египетийн үед гаргаж авсан гэж үздэг. Энэ нохой огт хуцдаггүйгээрээ алдартай, яагаад гэвэл тэдний хоолойны бүтэц нь онцгой юм. Басенжи дунджаар 12 жил насалдаг ч гэлээ эрүүл мэндийн хувьд эзнээ нэг их зовоогоод байдаггүй. Гэхдээ энэ үүлдрийн нохой бамбай булчирхайн өвчлөлд өртөх магадлал өндөртэйг анхаарна уу.

 

Борзая

© Jmdragon / Reddit

Борзын дүр зураг эртний пирамидуудад дүрслэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн хамгийн хурдан хэмээгдэх нохой 13 хүртэл насалдаг, хурц хараагаараа гайхагдана. Насан туршдаа эрүүл саруул явдаг. Гэхдээ борзын гэдэс амархан дүүрдэг тул нохойны хоол хүнсэнд онцгой анхаарч байхыг бүү мартаарай.

 

Фоксхаунд

© IckyRicky / Reddit

Фоксхаунд буюу английн анч нохойг үнэг агнах зорилгоор тэжээдэг байжээ. Тэд эрүүл мэндээрээ гайхагддаг, 13 хүртэл насална. Гэхдээ нохойны хоол хүнс болон хөдөлгөөнд онцгой анхаарал хандуулж байх хэрэгтэй, яагаад гэвэл энэ үүлдрийн нохой маш амархан таргалдаг байна.

 

Немц пинчер

© mandaaaa / Reddit

Немц пинчер ухаан, дуусашгүй эрч хүчээрээ гайхагддаг, дунджаар 12-14 жил насална. Нохойны немц үүлдэр дундаас эртнийхэд тооцогддог бөгөөд хулгана, оготно агнах зорилгоор гаргаж авчээ. Пинчер эрүүл мэндийн хувьд тогтвортой, аливаа өвчин тусах нь бага. Гэхдээ эздэд нь нохойны нүд болон тааз орчмын үе мөчид анхаарал хандуулахыг зөвлөж байна.

 

Сибирийн хаски

© Pineapple716 / Reddit

Бие махбодын өндөр хөгжилтэй, дуусашгүй эрч хүчтэй бас булчинлаг биетэй энэ нохой өдөр болгон цэвэр агаарт удаан хугацаагаар гарах зайлшгүй шаардлагатай байдаг. Хаскигийн наслалт дунджаар 14 жил үргэлжилнэ. Эзэд нь нохойны хараа болон тааз орчмын үе мөчний асуудлаас нохойгоо хамгаалах үүрэгтэй. Гэхдээ цаг тухай бүрт малын эмчид үзүүлээд яваад байвал аюулт өвчнөөс зайлсхийх бүрэн боломжтой юм.

 

Бордер-колли

© DrDon / Reddit

Бордер-колли дэлхий дээрх хамгийн ухаантай нохойд тооцогддог. Тэд авхаалж самбаатай, эрүүл саруул, дунджаар 12-15 жил насална. Гэхдээ зарим нэгнийх нь сонсгол мууддаг ажээ.

 

Сиба-ину

© Kenji Ogusu / Pixabay

Энэ үүлдрийн нохойг МЭӨ 300 жилийн тэртээ япончууд ууланд ан хийх зорилгоор гаргаж авчээ. Тийм ч учраас сиба-ину авхаалж самбаатай бас хүчтэй нохой болсон юм. Нохой дунджаар 13-16 жил насалдаг. Цаг тухай бүрт малын эмчийн үзлэгт ороод байвал тааз орчмын үе мөч, нүдний өвчин болон харшлаас зайлсхийж чадна.

 

Ши-цу

© endless-r / Reddit

Энэ үүлдрийг Төвдөөс үүсэл гаралтай гэж олон хүн боддог. Ши-цу Хятадын хааны ордонд их алдартай байсан гэдэг. Нохой 18 хүртэл жил насалдаг байна. Энэ үүлдрийн нохойны эзэд нохойгоо аль болох хэт халууцуулахгүй байхыг хичээгээрэй. Байнга халууцуулаад байвал бөөрний асуудалтай болох магадлалтай.

 

Пудель

© Emair3 / Reddit

Пуделийг ан хийх зорилгоор 400 жилийн тэртээ Германд гаргаж авсан байдаг. Энэ үүлдэр дэлхий дээрх хамгийн ухаантайд тооцогдоно: пудель 300 гаруй үг тогтоож чаддаг юм. Үүнээс гадна сэтгэл хөдлөл ихтэй, хүний үг хэллэг, гар хөлийн хөдөлгөөнийг маш анхааралтай ажигладаг байна.

Пудель дунджаар 18 жил насалдаг, энэ нь том биетэй нохойны хувьд өндөр нас. Тэдний үе мөч болон хараанд онцгой анхаарал хандуулж байгаарай.

 

Чихуа-хуа

© Jasperdolphinchi / Reddit

Хайр татсан энэ бяцхан амьтан дунджаар 15-20 жил хүртэл насалдаг. Чихуа-хуа хамгийн эрүүл нохойны жагсаалтын нэгдүгээрт бичигддэг үүлдэр юм. Мөн хамгийн ариун цэвэрч нохой хэмээгдэнэ.

Чихуа-хуагийн өвөг дээдэс том биетэй араатнаас өөрийгөө хамгаалахын тулд модон дээр авирч гардаг байжээ. Гэхдээ өнөөдрийн чихуа-хуагийн эзэд нохойгоо өндрөөс үсрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй, яагаад гэвэл өвдөгний гэмтэл авах магадлал ихтэй.

 

Бигль

© EvilParapsychologist / Reddit

Бяр чадалтай уралдааны энэ нохой дэлхийн хамгийн эрүүл саруул нохдын нэгдүгээрт бичигддэг. Биглийн тоглох хүсэл сонирхол, идэвхтэй байдал нь насан туршдаа хадгалагдаж үлддэг байна. Энэ үүлдрийн Бутч хочтой нохой 28 жил насалсан баримт ч бий. Нүдэнд ургацаг ургах мөн бамбай булчирхайн дутмагшил өвчин тусах магадлалтай. Гэхдээ малын эмчийн үзлэгт тогтмол ордог бол, мөн найдвартай үржүүлгийн газраас эрүүл саруул, цэвэр цyсны гөлөг авсан бол эдгээр асуудлуудаас зaйлсхийж болно.

 

Австралийн хоньч нохой

© Schila1964 / Reddit

Энэ үүлдрийн Блуи хочтой нохой Гиннессийн номд урт удаан насалснаараа бичигджээ. Тэр 29 жил 5 сар амьдарсан байна. Австралийн хоньч нохой генетикийн хүнд өвчин тусах нь бага. Гэхдээ тэдний өөрсдийн идэвхтэй, хүчтэй хөдөлгөөн нь үе мөч, зөөлөн эдийн гэмтэлд хүргэх магадлалтай.

 

Бонус: эрлийз нохой

© anastasiya_grivcova / Pixabay

Олон үүлдрийн цyс холилдсон эсвэл бидний ярьж заншсанаар эрлийз нохой нь дээдсийн хүрээнээс гаралтай үүлдрийг бодвол харьцангуй эрүүл нохойд тооцогддог. 2019 онд хийсэн судалгаагаар эрлийз нохой цэвэр цyсны үүлдрийн нохойноос 1,2 жилээр илүү насалдаг болох нь тодорхой болсон юм. Ямар нэгэн үүлдэргүй гөлөг асрамжийн газарт хайрлах эзнээ хүлээн суугаа. Магадгүй та түүнийг үнэнчээр хайрлах эзэн нь болох ч юм билүү?

Дээр дурдсан үүлдрүүдээс та алийг нь илүү их сонирхож байна вэ?

17
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *