Цаг хугацааны эрхэнд хамгийн ихээр өөрчлөгдөж, утга агуулга нь гажуудсан 6 үлгэр

1

Бидний хүүхэд наснаасаа эхлэн сонсож, уншиж ирсэн үлгэрүүд анх зохиогдсон цаг үедээ агуулга, үйл явдал нь огт өөр байсан ч цаг хугацааны эрхээр хувьсаж өөрчлөгдсөөр өнөөг хүрчээ. Нойрсож буй гоо үзэсгэлэн тээрэмд хуруугаа зүcдэггүй байсан гэх мэт сонирхолтой баримтуудыг манай сайт уншигч танд хүргэж байна.

1. Цасан гуа

© Snow White and the Seven Dwarfs / Walt Disney Animation Studios

Бидний сонсож дадсан цасан гуан үлгэрт охиныг төрүүлэх үедээ ээж нь амиa алдаж, аав нь Цасан гуан гоо үзэсгэлэнд xорсож, атаархсан шyлам хатантай гэрлэсэн тухай өгүүлдэг билээ. Гэвч 1812 онд энэхүү үлгэр анх зохиогдож байх үедээ энэ түүх арай өөрөөр яригддаг байсан бөгөөд Цасан гуаг төрөх үед ээж нь амиa алдаагүйгээс гадна, шyлам хатан түүний төрсөн эх байсан ажээ. Улмаар шидэт толь хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нь Цасан гуа гэж хэлснээр бүх үйл явдал эхэлдэг байжээ.

 

2. Үнсгэлжин

© Cinderella / Walt Disney Animation Studios, © depositphotos.com

Үнсгэлжингийн үлгэрийг бодох үед шидэт дагины ид шидээр бүтсэн шилэн шаахай, даашинз, хулуугаар хийсэн сүйх тэрэг зэрэг зүйлс бидний бодолд хамгийн түрүүнд орж ирдэг. Гэвч бидний хувьд огт сонсож байгаагүй зүйлс ч тус үлгэрт байсан аж.

Тухайлбал, Гриммийн ах дүүсийн ярьдаг байсан үлгэрт Үнсгэлжингийн өөд болсон эх охиндоо туслахаар хоёр цагаан тагтаа илгээсэн бөгөөд тэр цагаан тагтаанууд охиныг ханхүү дээр очиход тусалдаг байжээ. Үлгэрт, “Шувууд охинд алтан, мөнгөн даашинз, торго, мөнгөн хатгамалтай шаахай өгчээ. Үнсгэлжин тэр хувцаснуудыг өмсөөд хуримын ёслол руу яаран явж гэнэ” хэмээн өгүүлдэг байсан гэдэг.

 

3. Шаргал үст ба гурван баавгай

© Goldilocks and The Three Bears / Warner Bros. Cartoons, © depositphotos.com

Бусад үлгэрүүдийн хувьд он цагийн хугацаанд бага зэрэг өөрчлөлт орсон байдаг ч “Шаргал үст ба гурван баавгай” үлгэр бидний мэддэгээс тэс өөр байжээ.

Үлгэрт байшинд байсан хөгшин эмэгтэй хүүхдийн будаа идээд баавгайн орон дээр унтдаг аж. Түүнчлэн үлгэрийн нэр ч одоогийнхоос өөр буюу “Гурван баавгайн үлгэр” нэртэй байжээ.

 

4. Хензель, Гретель хоёр

Бидний мэдэх Хензель, Гретель хоёрын түүхэнд тэднийг хойд эх нь ойд төөрүүлэн үлдээдэг билээ. Гэсэн ч урьд цагт уг үлгэрт хойд эх биш тэдний төрсөн эх гардаг байсан аж. Цаг хугацааны эрхээр ээж гэх үг нь эмэгтэй, хойд эх болон өөрчлөгдсөөр өнөөгийн бидний мэдэх түүх бий болжээ.

 

5. Нойрсож буй гоо үзэсгэлэн

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Бидний сайн мэдэх энэ үлгэр анхандаа тэс өөр өгүүлэмжтэй байсан гэдэг. Тухайлбал, охин хуруугаа тээрэмд зүcдэг гэж бид мэдэх бол эх түүхэнд охиныг хуруугаа маалингын өргөст xатгуулсан хэмээн гардаг байжээ.

 

6. Гоо үзэсгэлэн ба араатан

© Beauty and the Beast / Walt Disney Feature Animation, © Wikimedia Commons, © CC0 1.0

Уг үлгэрийг бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг та мэдэх үү? Залуу эрийн хувьд ханхүү байгаагүй хэдий ч тухайн цаг үеийн Францын эзэн хааны удмын нэгэн байсан аж. Түүнийг араатан мэт царайтай болоход ямар нэгэн ид шид биш, амрасын хам шинж хэмээх өвчин нөлөөлсөн байжээ. Энэхүү хам шинж өвчин нь нүүр болон биеэр нь маш их үс ургаж, хүнийг амьтан мэт харагдуулдаг аж.

Таны хувьд аль үлгэр нь хамгийн сонирхол татам байсан бэ? Өөр алдартай үлгэрүүдэд ямар өөрчлөлтүүд орсон байдаг бол?

55
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.