Украйны Закарпатский мужид өнгөрөгч 1-р сард махны худалдаачдын олон улсын фестиваль болжээ. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг фестивальд хүрэлцэн ирсэн зочид гийчид Хурка Hurka нэртэй гахайн элэг, уушиг, толгойны мах, будаа, сонгино зарим тохиолдолд цус нэмж хийгээд усанд чанасан Унгарын алдарт зайдаснаас эхлээд төрөл бүрийн махан зоогнуудаас амталж үзэх боломжтой аж. Гахайн махыг мэргэжлийн хэмжээнд амталж, боловсруулж, хадгалж, худалдаалдаг махны худалдаачдын фестивалийн зургуудыг тухлан үзнэ үү.Цэвэр, уламжлалт аргаар боловсруулсан гахайн мах амталж үзэхийн тулд энэхүү фестивалийг мянга мянган аялагч жуулчид зорин ирдэг бөгөөд гахайн сүүл, чих, гэдэс гэхчилэн гахайн бүхий л зүйлсээр хийсэн хоол зоогнуудыг дэлгэн тавьсан байдаг аж. Энэхүү фестиваль нь жилийн өмнө Украйны хамгийн шилдэг хоолны фестивалиар нэрлэгдсэн байна.
0
0
0
0
0
0
0
0
mastiphal25
2013/02/07 at 00:34
yummy :) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]
jerry-man
2013/02/07 at 17:43
яааа зарим нь заваан зарим нь гоё харагдах юм аа
Monkhoo_619
2013/02/23 at 19:49
zavaan ch ym shig goy ch ym shig sonin