Мэргэжлийн авто спортын дэлхийн цор ганц гаргүй тамирчин – Бартек Осталовски

0

Аймшигт ослоор хоёр гараа алдсан ч Бартек Осталовски хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу тэмцэж, мэргэжлийн нисгэгч нартай хөлөөрөө машин жолоодон уралдаж, дрифт үзүүлбэр үзүүлсээр байгаа ажээ.

Тэрээр 2006 онд буюу 20 насандаа мото осолд орж хоёр гараа алдсан нь авто спортын нисгэгч болох зорилготой түүнд хүнд цоxилт болж байв. Гэсэн ч тэрээр өөрийн мөрөөдлөө орхилгүй тэмцсээр ердөө 3 жилийн дотор хөлөөрөө машин бүрэн жолоодож сурсан бөгөөд өдгөө дэлхий дээрх цорын ганц гаргүй авто спортын нисгэгч болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн хойш суугаагүй тэрээр Nissan Skyline GT-R загварын уралдааны машинаа өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн засч, шинэ хөдөлгүүр, солиход хялбар хурдны хайрцаг хийжээ. Ийнхүү тэрээр зүүн хөлөөрөө жолоог барьж, баруун хөлөөрөө хааз, тормоз дээрээ гишгэж машинаа жолоодох болжээ.

Bartosz_ostalovski / Instagram

Тэрбээр Business Insider сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Ослын дараа би тэр хүнд байдлаас хэрхэн гарах талаар их бодсон. Ахин жолооны ард суухын тулд юу хийвэл дээр вэ гэж би өөрөө өөртэйгээ их ярьдаг байлаа. Ингээд Польш улсад над шиг хоёр гаргүй ч хэн нэгний тусламжгүйгээр машин жолоодож чаддаг нэгэн байдгийг олж сонссон юм. Түүнтэй уулзсан тэр мөчөөс л авто уралдааны зам дээр ахин гарах боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил ахин асч, тэмцэхээр шийдсэн юм” хэмээжээ.

Ийнхүү Польшийн авто уралдааны тавцанд өөрийн байр суурийг олсны дараа тэрээр өөртөө илүү том зорилго тавьсан нь дрифт уралдаан байжээ. Авто спорт сонирхогчид дрифт хийх нь асар их мэдрэмж, хурд, хариу үйлдэл түргэн гаргах шаардлагатай байдаг гэдгийг сайн мэдэх биз ээ. Харин Бартекын хувьд хоёр гаргүй ч дрифт уралдаанд хөл тавихаар эргэлт буцалтгүй шийдсэн юм.

Bartosz_ostalovski / Instagram

2019 онд тэрээр Польшийн Дрифтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 50 оролцогчоос 9-р байранд шалгарч, 2020 онд Европ тивд хамгийн томд тооцогдох Чехийн Дрифт цувралд оролцож түрүүлсэн юм.

Ийнхүү Бартек Осталовски хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар өгч, бусдад үлгэр дуурайлал болж, хэрэв хүн хүсвэл юунд ч хүрч болно гэдгийг өөрийн биеэр харуулсаар явна.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *