Лондонгийн Олимпоос медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэе!

0

Лондонгийн Олимпоос медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэе!


Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа Английн нийслэл Лондон хотын тэнгэрт мандуулж, зуны Олимпийн ХХХ наадмаас медаль хүртэн, эх орон, эцэг эх, өөрийн нэрийг бахархалтайгаар дуудуулсан жудогийн тамирчин, ОУХМ С.Ням-Очир, МУ-ын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн тамирчин, МУ-ын гавьяат тамирчин С.Батцэцэг, боксчин МУГТ У.Мөнх-Эрдэнэ, МУГТ Н.Төгсцогт нартаа нийт Монголчуудынхаа өмнөөс баяр хүргэхийн хамт эрхэм тамирчид та бүхний цаашдын амьдрал, спортын замналд аз жаргал, эрүүл энх, өндрөөс өндөр амжилт ялалтыг хүсэн ерөөе!Лондонгийн Олимпийн медалийн салхийг жудогийн 73 кг-ийн жинд барилдсан С.Ням-Очир хагалж, хүрэл медаль хүртсэн нь жудогийн түүхэн дэх зургаа дахь медаль байлаа. Медалийн булган сүүлтэй С.Ням-Очирын араас МУ-ын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр жудо бөхийн -100 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн билээ. Чөлөөт бөхийн төрлөөр анхны эмэгтэй Дэлхийн аварга болж байсан, Лондонгийн Олимпийн хүрэл медальт тамирчин С.Батцэцэг Монголын эмэгтэй бөхчүүдийн анхны медалийг хүртсэн нь чөлөөт бөхийн 32 жил хүлээсэн медаль байсан юм. Зуны Олимпийн ХХХ наадмаас боксын 64 кг-ийн жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн нь У.Мөнх-Эрдэний хувьд олон жилийн цуцашгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн хэрэг байлаа. Боксын 52 кг-ийн жинд өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан залуу тамирчин Н.Төгсцогт бол Монголын спортын түүхэн дэх хамгийн залуу Олимпийн медальтан юм. Эх орон, ард түмнийхээ бахархал болсон тамирчдын маань ялалт хямдхан олдоогүйг санаж, МУ-ынхаа нэрийг Дэлхийн тавцанд дуурсгасан хүндэт тамирчиддаа дахин дахин талархал илэрхийлье!

Фото зургийг: facebook.com/TeamMongolia

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/13 at 14:41

    түвшинбаяр, төгсцогт 2 лав алт авсан л юм чинь

  2. Зочин

    2012/08/13 at 15:22

    serdamb d l uram hugarch bn

  3. jerry-man

    2012/08/13 at 15:46

    болжыл байна шдээ

  4. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/13 at 17:08

    mongol tvmnii baharhal ushuu olon amjilt gargaarai

  5. Зочин

    2012/08/13 at 17:28

    tugtsogt ugaasaaa hojsiisdeee togloltoor ilvv bsiiishdeee ilvvv ilvvvv l bsiiishd
    mongol uls nuluu bagatai ni endeees l haragdjihqyu te
    mongolchuud thdee aimar bsooooon ilvvv ilvv ilvv ……

  6. TheLibertines

    2012/08/13 at 17:32

    like

  7. Зочин

    2012/08/13 at 18:46

    [quote]like[/quote]

  8. zawtai

    2012/08/13 at 18:47

    like@
    :d

  9. LeenI

    2012/08/13 at 19:10

    yyyyyyyyyyyyyyyyyyyyyyyaaaaaaaaaaaaaaaaaaaaaayyyyyyyyyyyyyyyyyy

  10. Зочин

    2012/08/13 at 19:51

    olimoiin 5 cagiragt yag taarjee

  11. ReALiTgeLT

    2012/08/13 at 21:28

    tiim bn

  12. nickhun

    2012/08/14 at 11:06

    gundegmagas busdna shan hragdaj bn gundegma g…. hlh j ug algada

  13. Зочин

    2012/10/08 at 01:42

    zvgeer ee temtseen 1r duusku sh te ulam ihiig bvteej chadna aaa mongoljuud aa

  14. IPMYYH

    2012/11/04 at 19:31

    xaxaxaxaxaxxxxxxxffffxaxaxaxaxaxaxaxaxaax

  15. IPMYYH

    2012/11/04 at 19:33

    xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  16. Зочин

    2012/12/28 at 19:36

    lag shuu manaihaan

  17. Зочин

    2013/02/07 at 18:03

    bi tamerchen be boxd hairtai mongolchuud eluu eluu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *