“Эрүүл Монгол иргэн бүрийн төлөө” бүх нийтийн марафон зохион байгуулагдлаа

0

“БИШРЭЛТ ГРУППЫН 20 ЖИЛ”-ийн ойг тохиолдуулж Капитал банк Бишрэлт группын харъяа компаниудтай хамтран “ЭРҮҮЛ МОНГОЛ ИРГЭН БҮРИЙН ТӨЛӨӨ” бүх нийтийн марафон гүйлт 10-р сарын 18-ны Бямба гарагт Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Марафон гүйлтэнд Монгол хүн бүрийг, эрүүл мэндийнхээ төлөө нэгэн өдөр, нэгэн цаг дор нэгдэн хамтдаа оролцохыг уриалсан ба хүүхэд залуус, өндөр настан гээд 6-75 насны нийт 400 орчим иргэд, албан хаагчид оролцсон томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.

"Эрүүл Монгол иргэн бүрийн төлөө" бүх нийтийн марафон зохион байгуулагдлаа 2

Бишрэлт групп нь худалдаа үйлчилгээ,зам тээвэр, барилга бүтээн байгуулалт зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч группуудын нэг юм. Үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тохиолдуулан Нийгмийн сайн сайхны төлөө харъяа компануудтайгаа хамтран томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн Бишрэлт группын хэмжээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлаж, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалан залуу хойч үе, олон нийтийн төлөөлөл болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *