“The Fifth Element” киноны талаарх сонирхолтой 10 баримт

0

Уг киног VHS кассетаас цоортол нь үздэг байсан үеийнхэн кинотой холбоотой сонирхолтой баримтуудын хажуугаар зүгээр өнгөрч болохгүй билээ.

1. Энэхүү фантастик, эйкшн киноны үндэс нь дурлалын тухай гүн ухааны бодрол юм. Харахад тун эмзэгхэн, харь гаригийн амьтдын ДНК-аас бүтсэн Лилигийн дүрээр дурлалыг гаргасан ба чухамхүү тэр дурлал нь бусад 4 элементийг эвлүүлэн нэгтгэж эх дэлхийг сүйрлээс аврах нууцлаг 5 дахь элемент нь билээ.

2. Кинонд зөвхөн мэргэжлийн жүжигчдээс гадна Британийн хип хопыг үүсгэгчдийн нэг болох Эдриан Тоус нь киноны эсрэг дүрийн туслах болох мистер Зоргагийн дүрд тоглосон байна.

3. Лилигийн ярьдаг “Бурхны хэл”-ийг Люк Бессон өөрөө зохиосон ба Милла Йовович бүр өргөжүүлжээ. Найруулагч жүжигчин хоёр кино хийх явцад хоорондоо энэ хэлээр бичиг илгээж нэг нэгнээ дасгалжуулж байсан ба киноны төгсгөл үед хоорондоо амаар харьцаж чадах болсон байна.

"The Fifth Element" киноны бидний мэдэхгүй 10 сонирхолтой баримт 2

4. Тус кино олон нийтэд хүрэх үедээ Холливудаас өөр газар бүтсэн хамгийн өндөр өртөгтэй кино болсон ба 1997 оны хувьд хамгийн үнэтэй тусгай эффектийг хэрэглэжээ. Киноны нийт төсөв 80 сая, орлого нь 264 сая доллар болсон байна. Одоо хүртэл энэ кино Францын хамгийн үнэтэй кино хэвээр байгаа ажээ.

5. Францын жүжигчин, найруулагч, зохиолч Майвенн Ле Беско Плавалагуны дүрд тоглосон бөгөөд Италийн хөгжмийн зохиолч Доменико Гаэтано Доницеттигийн Лючия ди Ламмермур дуурийн Il Dolce Suono ариг дуулсан байна. Мөн харь гаригийн хатагтайн нэрийг найруулагч өөрийн бага насны дурсамжаас олж авсан ба хүүхэд байхдаа Люкийн амралтаараа очиж байсан Хорватийн бөмбөгдөлтөөс хорогдох байр ийм нэртэй байсан байна.

6. Сансрын хөлгийн гол танхимд болсон дэлбэрэлт нь бүх л цаг үеийн кино дэлгэцэнд гарсан, битүү саван доторх хамгийн хүчтэй дэлбэрэлт байсан байна.

"The Fifth Element" киноны бидний мэдэхгүй 10 сонирхолтой баримт 1

7. Энэ кино нь Люк Бессоны хүүхэд цагийн мөрөөдлийн биелэл байв. Киноны эх загварыг Люк өсвөр насандаа бичиж байсан ба тэр үед өөрийгөө найруулагч болно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Люкийн хэлснээр ахгүй, эгчгүй, бүр телевизоргүй түүнд сайн найз хэрэгтэй байсан ба найзлах найз бодож олсон нь 23-р зууны Нью Йоркийн нисдэг таксины жолооч байв.

8. Гэри Олдмэн энэ кинонд тоглох зөвшөөрөө кино зохиолоо ч уншилгүй өгсөн байна. Тэрээр үүнээс өмнө Люкийн найруулсан “Леон” кинонд тоглож байсан ба анх найруулагчтай өөрийн найз бүсгүйн ачаар танилцсан гэдэг.

Леоны дараа найруулагч жүжигчин хоёр санаа нийлсэн найзууд болсон учир тус кинонд тоглох зөвшөөрлөө ийнхүү шууд өгсөн аж. Дараа нь харин тэр өөрийн өмсөж тоглосон “тун ч эвгүй хувцас”-аа харааж байсан гэдэг.

9. Бүх л киноны турш эсрэг болон эерэг талын гол дүрийн баатрууд маань хоорондоо нэг ч удаа тааралдаж, харц зөрдөггүй.

10. Люк Бессоны төрсөн өдөр нь 3-р сарын 18 учир үзэгчид анх Корбен Далласыг анх харахад ханын хуанли 2263 оны 3-р сарын 18-ныг заадаг болов уу.

"The Fifth Element" киноны бидний мэдэхгүй 10 сонирхолтой баримт 3

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/22 at 19:51

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *