Таны сэтгэл санааг өөдрөг байхад туслах, тархинд сайн нөлөөтэй 7 дасгал

2

Цуг байхад таагүй хүмүүс, амьдралын элдэв бэрхшээл, өдөр болгоны саад болох зүйлс зэрэг нь таны амьдралд ихээхэн төвөгтэй байдал бий болгодог. Харин та өөрийн тархийг дасгалжуулж, эерэг сайхан сэтгэгдэлтэй байх боломжийг олгох дасгалууд байдаг байна.

Эдгээр 7 дасгалыг хийж сэтгэл санаа өөдрөг амьдарцгаая

1. Өдөр болгон талархах

Өглөө болгон ядаж 2-3 зүйлд талархаж явдагаа бич. Энэ нь ямар нэг онцгой зүйл байх албагүй бөгөөд таныг бага ч гэсэн баярлуулж байгаа зүйл байхад л хангалттай.

2. Тэнцвэртэй нөхцөлд байх

Гүн амьсгаа, бясалгал, йог, зугаалгын хүчээр тэнцвэртэй байдалд байх хэрэгтэй ба муу бодол санаанаас салж, эерэг сэтгэл санаатай бай. Эдгээр үйлдлийн хүчээр бий болох тайвшруулах нөлөө нь танд сайхан сэтгэгдэл төрүүлж сэтгэл санааг дээшлүүлэх болно.

3. Идэвхтэй бай

Та идэвхтэй байх үед таны оюун ухаан зөвхөн үүнд чиглэсэн байх учир муу зүйлийн тухай бодох ч зав гарахгүй. Гэхдээ хүний сэтгэл санаанд муугаар нөлөөлөх зүйл байнга л байх боловч аливаа нэг зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлснээр үүнээс зайлсхийж бүх л зүйлийг эерэгээр харах билээ.

4. Ид, уу, унт

Зөв хэмжээгээр ууж, идэх нь таны сэтгэлзүйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг бүгд мэднэ. Амин дэмийн дутагдал нь сэтгэл зүйн өвчлөлд хүргэж цаашдаа депресс, стресс, түгшүүрт байдалд хүргэдэг гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ.

5. Бусдад тусал

Эерэг сэтгэл санаатай байхын тулд бусдыг ч бас эерэг бодол санаатай болго. Муу энерги танд шингэнэ гэж айлгүй харин сайн сайхан сэтгэл санааг түгээ.

6. Өөрийгөө дотроосоо эрүүлжүүлж байх

Сайн туршлагатай болохын тулд, сэтгэл санаагаа өөдрөг байхын тулд та өөрийн тархинд хадгалагдаж байгаа муу бодол санаа, айдсыг ил гаргаж байх хэрэгтэй. Шинэ зүйл мэдэх, туршлага хуримтлуулах явцад муу дурсамж, туршлага эдгэрэх ба эдгээр болон хүүхэд насны сэтгэл зүйн том гэмтэл зэрэг нь зөвхөн таны дотоод бодол санаанд хуримтлагдан байдаг билээ.

7. Өөрийн хүсэл мөрөөдлийг дага

Ингээд хамгийн сүүлийн, хамгийн чухал зүйлийн нэг бол та юу хийх дуртай түүнийгээ хийх явдал юм. Хэрвээ таны ажил, хобби бүтэлгүй бол таны сэтгэл санааг доройтуулж байвал түүнийгээ болих тухай бодоорой. Үүнээс гадна та хаана байхыг хүсэж байгаа, одоо түүнээсээ хэр хол байгаагаа мэдэрч байвал амьдралдаа өөрчлөлт оруул.

Та өөрийн дуртай зүйлийг бичээд, ямар гээч сайхан өөрчлөлт хүсэж байгаагаа дээрээс нь нэмж бич. Үүнийгээ одоогийн амьдралынхаа байдалтай харьцуулж үзээд хэр зэрэг давхцаж, таарч байгааг нь үз. Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж, аз жаргалтай байгаарай.

23
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *