Сошиал сүлжээнд зориулсан гоёмсог видео пост хэрхэн хийх вэ?

0

Үнэтэй удирдамж, ашигтай үйлчилгээнүүд болон жишээнүүд – видео пост хийхэд шаардлагатай зүйлүүд буюу хэрэглэгчид мэдэж байхад илүүдэхгүй мэдлэг.

Сошиал сувагт зориулсан хөдөлгөөнт дүрсүүд – томоохон бизнесийн байгууллагуудын үнэтэй сурталчилгаа биш ээ. Өнөөдөр “амьд” видео пост хийхэд маш амархан болсон, хэдхэн минутын дотор бие дааж төгс хөдөлгөөнт дүрс бүтээх боломж хүн болгонд бий. Үүнд ямар ч тусгай эрдэм, мэдлэг шаардагдахгүй. Танд шаардлагатай зүйл гэвэл – интернет болон бидний удирдамж л байхад хангалттай.

Юуг анхаарах ёстой вэ?

Сошиал сувагт тавигдах видео улам л богинохон болж байна, дуу багатай, харин хөдөлгөөнт дүрс нь их болжээ. Сошиал сувагт тавих видео пост хийхэд хэрэгтэй зарим нэг зөвлөгөөг бэлдлээ:

  1. Хэнд зориулж болон ямар зорилгоор видео пост хийж байгааг эхлээд тодорхойлно. Уг видео постоороо хүмүүст юу хүргэх гэж байгаагаа юуны түрүүнд ноороглосон байвал зохилтой. Мөн видео пост нь төрөл бүрийн онлайн платформд тохирох эсэхээ бодно: YouTube дээр тавих видео илүү урт бөгөөд сургалтын шинж чанартай байх бол Facebook-ийнх илүү богино, хөгжилтэй бөгөөд сонирхолтой байна.
  2. Агуулга дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. Таны видео үзэгчид ямар нэгэн хэрэгтэй мэдлэг өгөх ёстой, мэдээллийн үнэ цэнэ агуулсан байх ёстойг мартаж болохгүй.
  3. Facebook, Instagram болон Twitter бичлэгийг шууд гаргах үйлдэлтэй байдаг, тийм учраас гурван секундын дүрмийг мартаж болохгүй: эхний кадраас эхлээд л үзэгчийн сонирхлыг татах хэрэгтэй. Хамгийн чухлаас эсвэл хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгээс шууд эхлүүлнэ.
  4. Бага зэргийн хөдөлгөөн/анимац нэмнэ. Дэс дараалалтай хийсэн инфографик анимаци хүнд сэдвийг ч ойлгомжтой болгож чадна, гэхдээ инфографик анимаци бусад анимацийг бодвол илүү хөгжилтэй байдаг.
  5. Дууны хувьд санаа зовох зүйлгүй: Mic, LittleThings, PopSugar-ын мэдэгдэж байгаагаар бол үзэгчдийн 85% нь видеогоо дуугүй үздэг ажээ.

 

Шаардлагатай хэрэгсэл

Асуудлыг шийдвэрлэх үнэгүй хэрэгслийг эрэмбэлэн харуулав.

 

Gifs

Өөрөө гиф зургийг хийгээд шууд YouTube эсвэл Instagram-д хийж болох программ (та бас өөрийн бичлэгээ ч хийж болно).

Gifs →

 

Crello

Графикийн онлайн-редактор бөгөөд видео пост хийхэд хэрэгтэй 600 гаруй нэр төрлийн хөдөлгөөнт дүрсийг танд санал болгоно. Дээрээс нь текст, арын хэсгийг өөрчилж болно.

Crello →

 

Rocketium

Богино хэмжээний бас сонирхолтой мэдээллийн видео пост хийхэд нэн тохиромжтой. Мөн өөрийн контентод тохирсон сурталчилгаа ч хийж болно.

Rocketium →

 

Animaker

Хүүхэлдэйн кино шиг сурталчилгаа хийхэд зориулагдсан. Бэлэн дүрүүд, байгаль орчны дүр зураг, график зэрэг зургуудыг танд санал болгоно.

Animaker →

 

Framelapse

Android-д зориулсан аппликейшн нь дурын видеог сонирхолтой таймлапст оруулна. iOS-д зориулсан хувилбар нь – Hyperlapse.

Framelapse – Time Lapse Camera →

Hyperlapse от Instagram →

 

Хэрэгтэй жишээнүүд

Өөрийн видео постыг хийхээс өмнө алдартай компаниуд болон олон улсын байгууллагуудыг хийсэн бүтээлүүдийг үзэж жишээ аваарай. Эдгээр залуучууд бол мэргэжлийн хүмүүс, таныг яаж “баярлуулах”-аа тэд сайн мэднэ. Та бүхэндээ зарим нэг түгээмэл аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Хэрхэн зөв хийх вэ?

1. Текстээс аль болох зугтааж тод хурц өнгийг ашиглана.

2. Байгалийн мэт видео болон текстийг ашиглана

3. Дуугүй үзэх хүмүүст зориулсан хадмал текст оруулна

Beauty Talks

Introducing THE LITTLE BLACK PALETTE, the new episode of CHANEL Beauty Talks. Watch Yara Shahidi and Lucia Pica play with perfection. Discover more on chanel.com/-BeautyTalks7

Posted by CHANEL on Wednesday, June 20, 2018

4. Жинхэнэ макет ашиглан хүүхэлдэйн киноны хэлбэрт оруулна

Всіх прихильників Провансу вітаємо з Днем Святого Валентина! #Loveloccitane

Posted by L'OCCITANE en Provence on Tuesday, February 14, 2017

 

Түгээмэл гаргадаг алдаа

1. Текст нь маш хурдан солигддог

View this post on Instagram

Найти компромисс между тонами краски для волос бывает непросто. К примеру, базовый оттенок 6 – еще светлый, а 5 – уже темный ? В новой коллекции Garnier Color Naturals Полутона представлены оттенки 4 ½ и 5 ½ ̶ это промежуточные тона между базовыми оттенками 4 и 5, 5 и 6. Они уже смешаны в лаборатории Garnier, чтобы ты получила желаемый результат от стойкого окрашивания у себя дома!?? #garnierrussia #colornaturals #краскадляволос #краскаgarnier

A post shared by Garnier Russia (@garnier_russia) on

Үзэгч текстийг бүрэн уншихаар текстийн гүйх хурдыг тохируулсан эсэхээ сайтар шалгаарай.

2. Динамик дутагдах

View this post on Instagram

Лови фирменный рецепт летнего настроения: к аромату манго добавляем нежную текстуру фруктового крема, мягкую пену геля для душа и немного солнечных зайчиков! ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ Манговый микс всегда с тобой – ищи в каталоге скидки на средства с чудным ароматом тропиков. ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ #faberlic_скидки #фаберлик #faberlic #люблюлето #faberlic_распродажа #faberlic_это_качество #манго #vitamania

A post shared by Официальный Инстаграм FABERLIC (@faberlic.official) on

Гар дээрээ танилцуулж буй бараагаа аваад дэлгэцэнд ойртуулна. Ингэснээр бараагаа илүү тод харуулж чадахаас гадна өөрийн видеог илүү ойр дотно болгож чадаж байгаа юм.

3. Амжилтгүй байрлуулсан эффектүүд

Таны хийсэн эффект үзүүлж байгаа зураглалтай нийцэж байгаа эсэхийг анаараарай. Бичлэгийн зөвхөн дээд хэсгээр хийсэх цэцгийн дэлбээ шиг таагүй харагдах энэ видеог та давтахгүй гэж найдаж байна.

Хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд компаниуд өөрийн постын чанарыг байнга сайжруулж байгаа. Таны видео ч гэсэн хайрцагт баригдалгүй чөлөөтэй хийгдэх ёстойг анхаараарай, бусадтай харьцуулшгүй бөгөөд давтагдашгүй байвал ямар сайхан бэ? Бусдаас илүү ухаантай, бас сэтгэж чадсан нь өөрийн брэндээ хэрэглэгчдэд илүү ойр дотно танилцуулж чадна. Зөвхөн танилцуулаад зогсохгүй өөрийн брэндийн хэрэглэгчдийн тоог ч нэмнэ.

Таныг амжилттай пост хийхэд тань туслах зорилгоор өөртөө тавих хэд хэдэн асуултуудыг бэлдлээ. Эдгээр асуултын тусламжтайгаар та постынхоо чанарыг үнэлээрэй.

  • Хэнд зориулагдсан, ямар зорилгод хүрэх ёстой вэ?
  • Эхний гурван секундэд ямар нэгэн “уялдаа холбоо” байна уу?
  • Хэрэглэгчид/үзэгчид ямар үнэ цэнэ санал болгож байна вэ?
  • Уймраа бас анхааралгүй үзэгч ч эхний үзэлтээрээ постыг ойлгож чадах уу?

Амжилт!

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *