Мелатонин гормон – залуу нас, урт удаан амьдралын нууц

1

Хэдхэн жилийн тэртээ Тони Райт гэх англи эр Гиннесийн номонд бичигдсэн юм, тэрээр 264 цаг (ойролцоогоор 11 өдөр) нойргүй байж чаджээ. Олон цаг сэрүүн байснаас хойш  тэрээр эргэн тойрны үйл явдлыг хэт мэдрэг хүлээн авдаг болсон бөгөөд энэ нь түүнийг түгшээж эхэлсэн байна. Нойрыг хариуцдаг мелатонин гэх гормонд бүх нууц оршиж байгаа бөгөөд залуу нас, гоо сайхны нууцыг дэлгэж байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар: мелатонин хүнд 10-15 жил бэлэглэнэ. Учир юунд вэ?

Мелатонин гормон болон “гурав дахь мэлмий”:  нойргүйдэл үүрд баяртай

Мелатонин нь тархины хамгийн нууцлагдмал хэсгээс буюу апифизоос ялгаруулагддаг. Эртний судлаачид “гурав дахь мэлмий” гэдэг байжээ. “Бурхны мэлмий”–гээр ирээдүйг харж болно гэж үзэцгээж байсан нь үнэний ортой байжээ. Үнэндээ “бурхны мэлмий”-д бус харин үүнээс ялгаран гарч буй гормонд бүх учир орших ажээ.

Энэхүү гормон эрүүл саруул нойрыг хариуцна.  Уг гормоны ялгаруулалт байхгүй бол ядарсан царайтай, сэтгэл санааны хувьд мэдрэг болдог байна.

Мелатонин дутагдсанаар:

  • Тайван бус нойр
  • Нойргүйдэл
  • Цагийн бүсийн өөрчлөлтөнд дасан зохицохгүй байх

 

Мелатонин гормон: гоо үзэсгэлэн

Италийн кино од Софи Лорен өөрийнхөө гоо үзэсгэлэнгийн нууцыг эрүүл нойроороо тайлбарладаг: тэрээр 21 цагт унтахаар хэвтдэг бөгөөд өглөө 6 цагт сэрнэ. Түүний зөвлөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй: мелатонины хэмжээ 21 цагаас эхлэн нэмэгддэг бөгөөд шөнийн 2 цагт дээд цэгтээ хүрч 9 цаг гэхэд буцаад буурдаг байна.

Товчхондоо гэхэд, та хэр эрт унтана төдий чинээ залуугаараа байна. Гүн нойрны үе ирэхэд мелатонин хүний бие эрхтний эд эс бүрт үйлчилж эхлэх ажээ.

Мелатонин нь:

  • Бие эрхтний өөрийгөө хамгаалах эх үүсвэрийг идэвхжүүлнэ
  • Архаг өвчний үүслийг урьдчилан мэдэгдэнэ
  • Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ (үүний зэрэгцээ хэд хэдэн төрлийн өвчний эсрэг)

 

Мелатонин гормон ба хөгшрөлтийн эсрэг эм: цаг хугацааг буцаах нь

Хөгшрөлт 25 наснаас эхлэхийн зэрэгцээ маш олон өвчний эх үүсвэрүүд тавигдана. Энэхүү наснаас эхлэн мелатонины дутагдалд ордог байна. Эрдэмтэд залуу насны нууцыг нээж нэгэн дуугаар мэдэгдэх нь: хэрвээ 25 наснаас хойш уг гормоныг байнга хэрэглэж эхэлбэл амьдралаа 15-20 жилээр уртасгаж чадна. Эрүүл чийрэг амьдрах болно.

Америкчууд унтахаасаа өмнө мелатонин агуулсан эмийг ууцгаах болсон бөгөөд дараах байдлаар үйлчлэх ажээ:

  • Хөгшрөлтийн явцыг удаашруулна
  • Дархлааны системийг дэмжинэ
  • Цусны даралтыг тогтворжуулна

 

Мелатонин гормон ба зөв дэглэм: сайн сайханд итгэ

Угтаа бол мелатониныг ялгаруулахын тулд элдэв төрлийн эм залгих огт хэрэггүй. Хэдхэн энгийн дүрмийг баримтална:

  • Гэрлийн эх үүсвэрийг хэд хэдэн төрлийн эх үүсвэрээс аваарай. Сайхан гэрлийн бүрхүүл – сайхан нь сайхан. Гэхдээ үүнээс гадна ханын, булангийн, лааны гээд өөр аргаар гэрэлтүүлээрэй.
  • 22 цагаас өмнө унтахыг хичээ. Статистик судалгаанаас харахад: шөнийн ээлжинд ажилладаг хүмүүсийн дунд өвчлөл маш өндөр байдаг ажээ.
  • Эрүүл хоол хүнс. “Удаан” нүүрс усанд даатгаарай – төмс, шош, гоймон, хаш зэрэг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн мелатонины ялгаруулалтанд нөлөөлдөг.

Мелатониноор баялаг хоол хүнс:

  • Шувууны мах
  • Загасны мах
  • Овьёос, буудай, эрдэнэ шиш, будаа
  • Жимс, ногоо

Унтахаасаа өмнө халуун цай, кофе уухгүй байхыг зөвлөж байна. Эдгээр ундаа нь гормон ялгаруулалтанд саад учруулдаг. Мөн унтахаасаа өмнө эм уух гэж байгаа бол зааврыг нь сайтар уншиж танилцаж байна уу. Учир нь зарим нэг эм ч бас гормоны ялгаруулалтанд сөрөг нөлөө үзүүлэх үйлчилгээтэй байдаг ажээ. Хэрвээ эмчийн бичиж өгсөн эм мелатонины ялгаруулалтанд нөлөөлөхөөр байгаа бол эмчтэйгээ зөвлөж гаж нөлөөгүй эмээр солиулаарай.

102
ГоёГоё
26
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uyanga Erdene

    Uyanga Erdene

    2017/04/12 at 23:39

    Baigal Tumurbaatar

  2. Ganaa Page

    Ganaa Page

    2017/04/13 at 11:43

    Erdenepurev Byambaa,Khaliunaa Kaylo,Gantuguldur Erdenepurev,Gantsetseg Nadmidtseren,Na Lkhagvaa,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *